Тамхи

Энэ үгийг бусад Тамхиаас ялган таниарай.

Тамхи нь нэгэн төрлийн ургамал, мөн уг ургамлын хатаасан навчийг ашиглан хийсэн мансууруулах бүтээгдэхүүн юм. Тамхины төрлийн 70 гаруй зүйл ургамал байдгаас хамгийн өргөн хэрэглэгддэг нь Nicotiana tabacum болно.

A historic kiln in Myrtleford, Victoria, Australia
Basma tobacco leaves drying in the sun at Pomak village in Xanthi, Greece

Хатаасан тамхины навчаар янжуур, навчин тамхи, гаансны тамхи, усан тамхи зэрэг бүтээгдэхүүн хийдэг. Мөн хамрын тамхи, зажилдаг тамхи, хүлхдэг тамхи хийж болно.

Тамхи нь донтуулах шинж чанар бүхий өдөөгч алкалин болох никотины агууламж өндөртэй.[1] Тамхины хэрэглээ нь зүрх, элэг, уушги зэрэг эрхтнийг гэмтээдэг олон янзын үхлийн аюултай өвчин, мөн олон төрлийн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. 2008 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үхлийн шалтгаанууд дундаас тамхи нь урьдчилан сэргийлж болох хамгийн элбэг шалтгаан гэж зарлажээ.[2]

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.