2 сарын 18
2 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 49 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 316 өдөр (өндөр жил бол 317 өдөр) үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 1 сар · 2 сар · 3 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
- 1229 – Загалмайтны зургаа дахь аян дайн: Ариун Ромын эзэнт гүрний хаан II Фредерик аль-Камилтай 10 жилийн итгэлцлийн гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд Йерусалем, Назарет, Бетлехемийн ойролцоох цэргүүд папын засаглалыг хүлээн зөвшөөрөхгүй байхаар болов.
- 1478 – Кларенсийн гүн Жорж өөрийн бага дүү Английн хаан IV Эдуардаас урван, эх орноосоо тэрсэлсэн хэргээр Лондон хотын цамхагт цаазлуулав.
- 1637 – 18 жилийн дайн: Английн Корнуоллын эрэгт Испанийн усан цэргүүд худалдаачдын 44 онгоцыг бүсэлж, зургааг нь хөнөөн бусдыг нь барьцаалжээ.
- 1781 – Английн Голландын дөрөвдүгээр дайн: Одоогийн Гана улсын “Алтан эрэг”-т Английн ахмад Томас Шерли экспедиц хийхээр болов. Тухайн үед энэ газрыг Голландчууд захирдаг байв.
- 1861 – Алабама мужийн Монтгомери хотод Эх газрын Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр Жефферсон Дейвс тодорчээ.
- Италийн хаант улсад Савой, Сардинийн арал нэгдсэнээр Италийн газар нутаг тэлэв.
- 1865 – Америкийн иргэний дайн: Хошууч генерал Уиллиам Т.Шерманаар удирдуулсан Холбоотны цэргүүд Өмнөд Каролина мужийн нутгийн удирдлагын танхимыг галдан шатаажээ.
- 1873 – Болгарын хувьсгалын удирдагч Васил Левскиг Оттоманы эзэнт гүрний засгийн газар Софи хотод дүүжлэн хороов.
- 1885 – Алдарт зохиолч Марк Твений “Хаклберри Финнд тохиолдсон адал явдал” зохиолоо АНУ-д хэвлүүлжээ.
- 1911 – Их Британийн Засгийн газар анх удаагаа агаарын илгээмжийн үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлэв. Албан ёсны анхны нислэгийг Хенри Пикье гүйцэтгэж Британийн Энэтхэгийн Аллахад хотод 6,500 захиа хүргэжээ.
- 1918 - Монгол Улсын хурлын газраас хууль зүйн бичгийг гаргах тухай тогтоол баталжээ.
- 1942 – Дэлхийн хоёрдугаар дайн: Японы эзэн хааны арми Хятадын Сингапур арлыг эзлэн түрэмгийлэх цэргийн ажиллагаагаа эхлүүлэв.
- 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистууд “Цагаан сарнай” хөдөлгөөний гишүүдийг баривчилжээ.
- 1946 – Британийн засгийн газар өөрийн мэдлийн Британийн Энэтхэг улсад “Хатан хааны тэнгисийн хүчин”-г 78 хөлөг онгоц, 20,000 завьчинтайгаар байгуулав.
- 1957 – Британийн колониудын нэгдсэн захиргаа Кенийн босогчдын толгойлогч Дедан Киматиг цаазлах шийд гаргав.
- Шинэ Зеланд улс гэмт хэрэгтэн Уольтер Жеймс Болтоныг цаазласнаар цаазын ял гүйцэтгэсэн сүүлийн тохиолдол болжээ.
- 1965 – Гамби улс Их Британиас тусгаар тогтнов.
- 1991 – Их Британийн нийслэл Лондон хотын Паддингтон болон Викториа метроны зогсоолд Ирландын цэргүүд бөмбөг дэлбэлжээ.
- 2001 – Холбооны мөрдөх товчооны тагнуул Роберт Ханссен ЗХУ-ын туршуул байсан нь тогтоогдож, бүх насаараа хоригдох ял хүлээв.
- Америкийн алдарт Наскар уралдааны долоон удаагийн аварга Дейл Эрнхарт ослын улмаас амиа алджээ.
- 2003 – Өмнөд Солонгосын Дегу метронд гал гарч 200 гаруй хүн амиа алдав.
- 2007 – Алдарт WikiLeaks цахим хуудас шүгэл үлээгч Челси Маннингийн мэдээллийн дагуу хэдэн зуун мянган баримтыг дэлгэн тавив.
- 2013 – Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх буудлаас зэвсэглэсэн дээрэмчид 50 сая ам.доллартай тэнцэх очир эрдэнэ хулгайлжээ.
- 2014 – Украйны нийслэл Киев хотын төв талбайд жагсаал үйлдсэн этгээдүүд болон цагдаагийн хооронд мөргөлдөөн болж 76 хүн амиа алдав.
Мэндэлсэн алдартнууд
- МЭӨ 259 – Хятадын эзэн хаан Цинь Ши Хуанди (МЭӨ 210 онд нас барсан)
- 1516 – Английн хатан хаан I Мери (1558 онд нас барсан)
- 1547 – Исламын шашны Ишфаханы сургаалийг үндэслэгч Баха аль-дин аль-Амили (1621 онд нас барсан)
- 1745 – Зай хураагуурыг зохион бүтээсэн алдарт физикч Аллесандро Вольта (1827 онд нас барсан)
- 1898 – Автомашины “Феррари” компанийг үндэслэгч Энзо Феррари (1988 онд нас барсан)
- 1922 – Гренада улсын анхны Ерөнхий сайд Эрик Гейри (1997 онд нас барсан)
- 1915 - БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа мэндэлжээ.
- 1925 – Оскарын шагналт жүжигчин Жорж Кеннеди (2016 онд нас барсан)
- 1931 – Нобелийн шагналт Америкийн зохиолч Тони Моррисон
- 1933 – Алдарт дуучин Жон Ленноны гэргий Йоко Оно
- Английн алдарт дасгалжуулагч Бобби Робсон (2009 онд нас барсан)
- 1938 – Японы мэргэжлийн сүмо бөхийн 50 дахь их аварга Шинмацү Садонояма
- 1954 – Америкийн жүжигчин, продьюсер Жон Траволта
- 1956 – Гүржийн арав дахь Ерөнхий сайд Бидзина Иванишвили
- 1957 – Олимпийн алт, мөнгө, Дэлхийн аваргын гурван алт, нэг мөнгөн медальт Германы гүйгч Марита Кох
- 1965 – Америкийн алдарт реппэр Др.Дре
- 1967 – Италийн нэрт хөлбөмбөгч Роберто Бажо
- 1973 – Францын хөлбөмбөгч Клод Макелеле
- 1982 – Америкийн реппэр, жүжигчин Жуэлз Сантана
- 1983 – Английн хөлбөмбөгч Жермейн Женас
- 1994 - Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг BTS-ийн гишүүн ,реппэр, продюсер , хөгжмийн зохиолч J-Hope(제홉) буюу Жон Хусог(정호석)
Нас барсан алдартнууд
- 999 – Ромын пап V Григорий (972 онд төрсөн)
- 1294 – Юань улсыг үндэслэгч, Монголын эзэнт гүрний их хаан Хубилай (1215 онд төрсөн)
- 1405 – Монголын хаан Төмөр (1336 онд төрсөн)
- 1546 – Германы хувраг Протестант урсгалын номлогч Мартин Лютер (1483 онд төрсөн)
- 1564 – Сэргэн мандалтын үеийн Италийн суут барималч, зураач Микеланжело (1475 онд төрсөн)
- 1902 – Үнэт эдлэлийн алдарт Tiffany & Co компанийг үндэслэгч Чарльз Льюс Тиффани (1812 онд төрсөн)
- 1967 – Америкийн алдарт физикч Ж.Роберт Оппенхаймер (1904 онд төрсөн)
- 1969 – Югославын 17 дахь Ерөнхий сайд Драгиса Цветкович (1893 онд төрсөн)
- 2012 – Гренада улсын ес дэх Ерөнхий сайд Жорж Бризан (1942 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
- Балба Үндэсний ардчилалын өдөр
- Япон Хэлний авиа зүйн өдөр (Амамигийн арлууд)
- (Гамби) Тусгаар тогтнолын өдөр
- Ирак Курдын оюутнуудын холбооны өдөр (Курдистаны өөртөө засах улс)
Commons: 2 сарын 18 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос