2 сарын 9
2 сарын 9 нь Григорийн тооллын жилийн 36 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 325 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 326 байна.
Түүхэн жилийн өдөр 1 сар · 2 сар · 3 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
- 1621 - Кардиналын зөвлөлийн хурал нэр дэвшигчдыг хэлэлцэж сонгосон сүүлийн пап XV Григорий ариун сэнтийдээ заларчээ.
- 1775 - Америкийн хувьсгал: Британийн парламент Массачусетсийг бослого дэгдээсэн гэж үзэн цэргийн хүч хэрэглэх шийд гаргав.
- 1788 - Хабсбургийн хаант улс Орос-Туркийн дайнд оролцох болжээ.
- 1825 - 1824 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгогчдын зөвлөлийн хурлаар санал тэнцсэн тул АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Жон Күинси Адамсыг ерөнхийлөгчийн суудалд сонгожээ.
- 1849 - Бүгд найрамдах Роман улс тусгаар тогтнолоо зарлав.
- 1870 - АНУ-ын Ерөнхийлөгч Үлиссес С.Грант АНУ-ын Цаг уурын хороог байгуулах шийд гаргав.
- 1889 - АНУ-ын Ерөнхийлөгч Гровер Кливленд Хөдөө аж ахуйн яамыг байгуулав.
- 1895 - АНУ-ын багш Уиллиам Г.Морган воллейболоос санаа авсан Минтонетт тоглоомыг санаачлав.
- 1900 - Газрын теннисний шигшээ багуудын хамгийн том тэмцээн болох Дейвисийн цом анхлан зохион байгуулагджээ.
- 1912 - Богд хаант Монгол Улс улс нийслэлээ "Их Хүрээ" хэмээн зарлав.
- 1920 - Свалбардын тунхагийн дагуу Арктикийн орчим дахь Свалбард арал Норвегийн мэдэлд бүрэн шилжив.
- 1922 - Бразил улс зохиогчийн эрхийг хамгаалах Бернийн тунхагт нэгдэн оров.
- 1942 - Дэлхийн II дайн: АНУ-ын цэргийн томоохон удирдлагууд дайны стратегийн талаар зөвлөлдөв.
- 1943 - Дэлхийн II дайн: Холбооны арми Гуадалканалыг Японы имперлистуудаас хамгаалав.
- 1959 - ЗХУ дэлхийн хамгийн анхны тив алгасагч баллистик пуужин "Р-7 Семёрка"-г амжилттай туршжээ.
- 1964 - Алдарт "Битлз" хамтлаг Эд Салливаны шоунд оролцож, нэр алдарынхаа эхийг тавив.
- 1971 - Аполло сансрын хөтөлбөр: Аполло 14 хөтөлбөрийн багийнхан эх дэлхийдээ ирэв. АНУ саран дээр гурав дахь удаагаа хүнээ буулгасан билээ.
- 1975 - ЗХУ-ын "Союз 17" хөлгийн багийнхан эх дэлхийдээ эргэн ирэв.
- 1986 - Хейлигийн сүүлт од сүүлчийн удаагаа нарны аймгийн дотор нэвтэрчээ.
- 1991 - Литвын ард иргэд тусгаар тогтнолынхоо төлөө санал өгөв.
- 1996 - Лабораторийн төвшинд Коперникум бодисыг анх удаагаа илрүүлжээ.
- 2016 - ХБНГУ-ын Бавари мужийн жижиг тосгонд зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж 12 хүн амиа алдан, 85 хүн бэртэж, гэмтэв.
- 2018 - Өвлийн олимп: Өмнөд Солонгосын Пёнчан хотод 23 дахь удаагийн Өвлийн олимп ёслол төгөлдөр нээлтээ хийв.
Мэндэлсэн алдартнууд
- 1060 - Ромын пап II Онориус (1130 онд нас барсан)
- 1737 - Английн нэрт философич Томас Пейн (1809 онд нас барсан)
- 1773 - АНУ-ын 9 дэх ерөнхийлөгч Уиллиам Хенри Харрисон (1841 онд нас барсан)
- 1783 - Оросын нэрт яруу найрагч, орчуулагч Василийх Жуковский (1852 онд нас барсан)
- 1846 - Германы инженер, Мейбак компанийг үндэслэгч Вилгельм Мейбак (1929 онд нас барсан)
- 1856 - Японы 10 дахь ерөнхий сайд Такаши Хара (1921 онд нас барсан)
- 1893 - Грекийн ерөнхий сайд Гиоргиос Атанасиадис-Новас (1987 онд нас барсан)
- 1907 - Вьетнамын дөрөв дэх ерөнхийлөгч Трүонг Чин (1988 онд нас барсан)
- 1910 - Нобелийн шагналт Францын биохимич Жак Моно (1976 онд нас барсан)
- 1912 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 35 дахь их аварга Садажи Фүтабаяма (1968 онд нас барсан)
- 1939 - Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор, Улсын Багшийн Их Сургуулийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв мэндэлжээ.
- 1940 - Нобелийн шагналт Австралийн зохиолч Ж.М.Коетци
- 1943 - "Америкт нэг удаа", "Гэртээ ганцаараа" киноны од Жое Пески
- Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Жозеф Стиглиц
- 1945 - Нобелийн шагналт Японы биологич Ёшинори Осүми
- 1965 - Олимпийн алт, мөнгө, Европын алт, мөнгөн медальт Германы гүйгч Диетер Бауманн
- 1973 - Олимпийн гурав, Дэлхийн тав, Европын 9 удаагийн аварга Беларусийн гимнастикч Светлана Богынская
- 1979 - Олимпийн мөнгө, хүрэл медальт, Дэлхийн хошой, Европын долоон удаагийн аварга Оросын уран гулгагч Ирина Слуцкая
- 1981 - "Авенжер", "Тор" киноны од Английн жүжигчин Том Хиддлестон
- 1982 - Америкийн сагсанбөмбөгч Жамийр Нельсон
- 1987 - Олимпийн хошой, Дэлхийн 12 удаагийн аварга Германы биатлонч Магдалена Нойнер
- 1988 - Олимпийн хүрэл, Дэлхийн хошой аварга Данийн усанд сэлэгч Лотте Фрийс
Нас барсан алдартнууд
- 1135 - Жин гүрний хаан Тайзон (1075 онд төрсөн)
- 1670 - Данийн хаан III Фредерик (1609 онд төрсөн)
- 1881 - Оросын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Фёдор Достоевский (1821 онд төрсөн)
- 1984 - ЗХУ-ын Коммунист намын төв хорооны ЕНБД Юрий Андропов (1914 онд төрсөн)
- 1995 - Америкйн нэрт улстөрч Ж.Уиллиам Фулбрайт (1905 онд төрсөн)
- 2001 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Херберт А.Саймон (1916 онд төрсөн)
- 2010 - Нисдэг тавгыг зохион бүтээгч Уолтер Фредерик Моррисон (1920 онд төрсөн)
- 2016 - Непалын 37 дахь Ерөнхий сайд Сушил Койрала (1939 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
Commons: 2 сарын 9 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос