4 сарын 12
4 сарын 12 нь Григорийн тооллын жилийн 102 дахь (өндөр жил бол 103 дэх) өдөр юм. Мөн он дуустал 263 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 3 сар · 4 сар · 5 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
- 467 - Баруун Ромын эзэнт гүрний хаанаар Антемиусыг өргөмжилжээ.
- 1167 - Шведийн хаан Карл Сверкерссон алагдав.
- 1204 - Загалмайтны дөрөвдүгээр аян дайны үеэр Загалмайтны цэргүүд Константинополь хотын хана хэрмийг нэвтэрч, дараа өдөр нь бүрэн эзэлжээ.
- 1606 - Англи-Шотландын хөлөг онгоцууд нэгдсэн хаант улсын далбааг анх удаа мандуулав.
- 1776 - Америкийн хувьсгал: АНУ-ын Хойд Каролино мужийн нутгийн зөвлөл Британиас салан тусгаарлах эсэх асуудлаар санал хураалт явуулжээ.
- 1820 - Грекийг Оттоманы дарлалаас чөлөөлөх нууц бүлэглэл болох Филики Этериагийн толгойлогчоор Александер Ипсилантис сонгогдов.
- 1861 - Америкийн иргэний дайн: Самтер боомтын тулаан: Өмнөд Каролина мужийн Чарльзстон хотод орших Самтерын боомтыг Эх газрын арми бөмбөгдөж эхлэв.
- 1862 - Америкийн иргэний дайн: Пиллоу боомтын тулаан: Теннеси мужийн Пиллоу боомтын орчимд Эх газрын цэргүүд довтолж, хар арьстануудаас бүрдсэн арми бүхэлдээ бууж өгөв.
- 1865 - Америкийн иргэний дайн: Алабама мужийн Мобайл хотод холбоотны арми бууж өгчээ.
- 1877 - Их Британичууд Трансваалийн арлыг булаан эзлэв.
- 1910 - Австри-Унгарын эзэнт гүрний үед угсарсан байлдааны сүүлчийн сөнөөгч онгоц болох "Зрини"-г үйлдвэрээс гаргажээ.
- 1914 - Улсын хурлын газрыг байгуулах тухай тогтоолд Богд Жавзандамба хутагт гарын үсэг зурав.
- 1917 - Дэлхийн I дайн: Канадын цэргийн хүч Вирми Брижийн тулаанд Германчуудыг буулган авч тэр хавийн газар нутгийг Германаас чөлөөлөв.
- 1927 - Шанхайн халдлага: Хятатын удирдагч Чан Кайшигийн тушаалаар Хятадын коммунист намын гишүүдийг Шанхай хотноо цаазлан хороов. Ингэснээд Цэргүүдийн нэгдсэн анхдугаар арми нуран унасан юм.
- 1928 - Германы нисэх хүчний "Бремен" нисэх онгоц атлантын далайг гатлан умардаас өмнө хүрсэн Германы анхны нисэх онгоц болжээ.
- 1934 - Дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүчтэй хуй салхи АНУ-ын Нью-Хемпшир мужийн Вашингтон уулын оргилд болжээ. Тухайн үед салхины хурд 400 гаруй км/ц-ийн хурдаар хэмжигдэж байсан гэдэг.
- 1937 - Англи улсын Регби хотод тийрэлтэт хөдөлгүүр суурилуулсан нисэх онгоцыг эрдэмтэн Сир Френк Уиттл туршжээ.
- 1945 - АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүзвельт албан үүргээ гүйцэтгэж байхдаа амьсгал хураав. Ингэснээр дэд ерөнхийлөгч Харри С.Трумэн АНУ-ын ерөнхийлөгч болсон билээ.
- Дэлхийн II дайн: Генерал Уиллиам Х.Симпсоноор удирдуулсан АНУ-ын 9-р арми Элба голыг гатлан Магдебург, Тангермюнд хотуудад хүрэв. Ингэснээр АНУ-ын арми Берлин хотоос ердөө 90 гаруй км-ын зайнд дөхөн иржээ.
- 1955 - АНУ-ын эрдэмтэн Жонас Салк хүүхдүүдэд дуслаар өгөх поли вакциныг туршин хөгжүүлж эхлэв.
- 1961 - ЗХУ-ын хөөргөсөн "Восток 1" сансрын хөлөгт суусан Юрий Гагарин сансарт ниссэн анхны хүн болон түүхэнд нэрээ үлдээжээ. Тэр мөн анхны нислэгээрээ задгай сансарт гарч түүхэнд нэрээ дархалсан юм.
- 1963 - ЗХУ-ын цөмийн зэвсэг суурилуулсан "К-33" шумбагч онгоц, Финландын худалдааны "Финнклиппер" онгоцтой мөргөлдөн хүнд хохирол амсав.
- 1980 - Либери улсад төрийн эргэлт болж бослогыг удирдсан Самуэль Дү засгийн эрхэнд гарав. Ингэснээр 130 жилийн туршид Америкийн тоглоомын хүүхэлдэй байсан Либери улс өөрийн замаар замнахаар болжээ.
- 1981 - АНУ-ын Сансар судлалын Шаттл хөтөлбөрийн хүрээнд "STS-1" хөөрч, тус хөтөлбөр үйл ажиллагаандаа оров.
- 1990 - АНУ-ын уран барималч Жим Гери "20-р зууны үлэг гүрвэлүүд" үзэсгэлэнэгээ АНУ-ын Смитсонианы байгалийн түүхийн музейд дэлгэн тавив. Ингэснээр тус улсын байгалийн түүхийн музейн түүхэнд нэг уран бүтээлч бие даасан үзэсгэлэнгээ гаргасан эхний бөгөөд эцсийн тохиолдол болсон юм.
- 1992 - Хүүхдийн паркын үйлчилгээ эрхэлдэг Динсейленд компани "Евро Диснейленд" компани байгуулж Францын Парис хотод соёл амралтын хүрээлэнг нээжээ.
- 1999 - АНУ-ын нэгэн ерөнхийлөгч Билл Клинтоныг өөрийн мэдэгдэлдээ "санаатайгаар худал мэдүүлсэн" гэж үзэн дээд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэсэн ч үүнийг дээд шүүх хэрэгсэхгүй болгосон гэж үзэн нэхэмжлэл гаргасан этгээдийг торгоод өнгөрсөн байна.
- 2002 - Израйлийн нийслэл Йерусалем хотод орших "Махане Йехүда" худалдааны төвд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, 104 хүн амиа алдаж, мөн тооны хүн бэртэж гэмтжээ.
- 2007 - Иракын парламентын ордон байдаг бүсэд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний уршгаар парламентын гишүүн Мохаммед Авад болон өөр бусад 20 гаруй хүн амиа алдав.
- 2009 - Зимбабве улсын засгийн газар Зимбабвен долларыг гүйлгээнээс хасав.
- 2014 - Чилийн Валпарайсо хотод түймэр дэгдэж, 16 хүн амиа алдан, 2,000 гаруй орон байр шатжээ.
- 2017 - Өмнөд Африкын сөрөг хүчний тэргүүн Жулиус Малемагийн зохион байгуулсан "Зума огцрох ёстой" эсэргүүцлийн жагсаал нийслэл хотод дэгдэв.
Мэндэлсэн алдартнууд
- 959 - Японы эзэн хаан Эн Юү (991 онд нас барсан)
- 1577 - Данийн хаан IV Кристиан (1648 онд нас барсан)
- 1777 - АНУ-ын ес дэх Төрийн нарийн бичгийн дарга Хенри Клей (1852 онд нас барсан)
- 1799 - Швейцарийн холбооны хоёр дахь ерөнхийлөгч Хенри Дрой (1855 онд нас барсан)
- 1823 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Николай Островский (1886 онд нас барсан)
- 1839 - Оросын дорно дахин судлалын нэрт эрдэмтэн, газар зүйч Николай Пржевальский (1888 онд нас барсан)
- 1871 - Грекын 130 дахь ерөнхий сайд Йоаннис Метазас (1941 онд нас барсан)
- 1884 - Нобелийн шагналт Германы физикч Отто Маерхоф (1951 онд нас барсан)
- 1894 - Португалийн 13 дахь ерөнхийлөгч Франциско Кравейро Лопес (1964 онд нас барсан)
- 1902 - Нидерландын 36 дахь ерөнхий сайд Луйс Бийл (1977 онд нас барсан)
- 1903 - Нобелийн шагналт Голландын эдийн засагч Йан Тинберген (1994 онд нас барсан)
- 1924 - Францын ерөнхий сайд, эдийн засагч Реймон Барр (2007 онд нас барсан)
- 1931 - Оросын яруу найрагч Леонид Дерденёв (1995 онд нас барсан)
- 1936 - Сейнт Киттс ба Невис улсын дөрөв дэх ерөнхий сайд Кеннеди Симмондс
- 1941 - Английн домогт хөлбөмбөгч Бобби Моор (1993 онд нас барсан)
- 1942 - Өмнөд Африкын дөрөв дэх ерөнхийлөгч Жейкоб Зума
- 1946 - Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-н 10 дахь ерөнхий нарийн бичгийн дарга Жорж Робертсон
- 1948 - Италийн дасгалжуулагч, хөлбөмбөгч Марсело Липпи
- 1952 - Америкийн яруу найрагч Гари Сото
- 1956 - "Загалмайлсан эцэг II", "Дотоод харилцаа", "Өүшиний 11, 12, 13" киноны од жүжигчин Энди Гарсиа
- 1970 - Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Канадын гүйлтийн тэшүүрч Сильвиан Бүшар
- 1976 - Олимпын хүрэл медальт Оросын гүйгч Ольга Котлярова
- 1978 - Британы хөгжмийн зохиолч, продюсер, аргил гитарчин, даралтад хөгжимчин, Coldplay хамтлагийн үүсгэн байгуулагч Гай Бэрримэн
- 1979 - "Алтан Бөмбөрцөг" наадмын гурван удаагийн шагналт "Бяцхан эмэгтэй", "Ромео, Жульетта хоёр", "Цаг хугацаа" киноны од жүжигчин Клейр Дейнс
- Олимп, дэлхийн мөнгөн медальт Оросын гимнастикч Елена Грошева
- Телевизийн алдарт "Хаус" цувралын од жүжигчин Женнифер Моррисон
- 1980 - Паралимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга Их Британийн пара ширээний теннисч Сара Хээд
- 1981 - Олимп, европын аварга, Дэлхийн танхимын аварга, Европын танхимын хошой аварга, Дэлхийн хошой мөнгөн медальт Оросын гүйгч Юрий Борзаковский
- Аргентиний хөлбөмбөгч Николас Бурдиссо
- 1983 - Дэлхийн аварга Кенийн марафонч Люк Кибет
- 1986 - Швейцарийн хөлбөмбөгч Блерим Жемаили
- 1987 - Бразилийн хөлбөмбөгч Луйз Адриано
- 1990 - Дэлхийн аварга, Европын 10 удаагийн аварга Их Британийн усанд сэлэгч Френ Хелсолл
Нас барсан алдартнууд
- 238 - Ромын эзэн хаан I Гордиан (159 онд төрсөн)
- Ромын эзэн хаан II Гордиан (192 онд төрсөн)
- 1167 - Шведийн хаан VII Чарльз (1130 оны орчим төрсөн)
- 1912 - Америкийн улаан загалмайн нийгэмлэгийг үндэслэгч Клара Бартон (1821 онд төрсөн)
- 1945 - АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт (1882 онд төрсөн)
- 1975 - Холливудын нэрт жүжигчин "Хар сувд" хочит Жозефин Бейкэр (1906 онд төрсөн)
- 1980 - Либери улсын 20 дахь ерөнхийлөгч Уиллиам Р.Толберт (1913онд төрсөн)
- 1981 - Боксын хүнд жингийн дэлхийн аварга Америкийн боксчин Жое Луйз (1914 онд төрсөн)
- 1997 - Нобелийн шагналт Америкийн неврологич Жорж Уальд (1906 онд төрсөн)
- 2004 - Хүчилтөрөгчийн аппаратыг зохион бүтээгч Канадын физикч Моран Кэмбелл (1925 онд төрсөн)
- 2008 - Ирландын зургаа дахь ерөнхийлөгч Патрик Хиллери (1923 онд төрсөн)
- 2017 - Нэрт жүжигчин Эдди Мөрфигийн ах, жүжигчин Чарльз Мөрфи (1959 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
- Боливи Хүүхдийн өдөр
- Либери Зовлон зүдгүүрийг гэтэлгэсэн өдөр
- Ганц бие хүмүүсийн баяр (Өөрийгөө хайрлах гэгээн хайрын өдөр)
Commons: 4 сарын 12 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос