4 сарын 18
4 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 108 дахь (өндөр жил бол 109 дэх) өдөр юм. Мөн он дуустал 257 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 3 сар · 4 сар · 5 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
- 1025 - Польшийн хаант улсын эцэг гэгдэх анхны хаан Болеслав Хробрий хаан ширээнд суужээ.
- 1232 - Испанийн Архона тосгон тусгаар тогтнож байгаагаа зарлав. Тосгоны захирах Мухаммад Ибн Юсуф хожим нь Гранадын Насридын Эмирт улсын эгнээнд нэгдсэн юм.
- 1506 - Гэгээн Петер Василикийн ордоны шавыг тавьжээ.
- 1521 - Германы шашны зүтгэлтэн, шинэчлэгч Мартин Лютерын шүүх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжлэв. Тэрээр шашны хичээл заахдаа өмнөхөө үгүйсгэн шинэчлэлд уриалан дуудсан гэсэн үндэслэлээр шүүгдсэн билээ.
- 1689 - Бостон хотод суурьшсан Британи иргэд Бостоны колонийн захирагч Сир Эдмунд Андросын эсрэг бослого дэгдээв.
- 1738 - Испанийн эзэн хааны дэргэдэх Түүхийн ухааны академи Мадрид хотноо байгуулагджээ.
- 1775 - Америкийн хувьсгал: Америкийн колони даяар дэгдэж, эрчийг авах болсон тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дарах зорилгоор Их Британийн усан цэргүүд эрэг орчмын бүсийг хамгаалалтад авав.
- 1831 - АНУ-ын Алабама мужийн Тускалүүза хотод Алабама мужийн их сургууль байгуулагджээ.
- 1864 - Прусс-Австрийн нэгдсэн арми Диббөлийн тулаанд Данийн армийг ялж, Шлесвиг мужид хяналтаа тогтоов.
- 1897 - Грек-Туркын хооронд тулаан болж улмаар Грекчүүд Оттоманы эзэнт гүрнээс тусгаар тогтнож буйгаа зарлажээ.
- 1902 - Гуатемалд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 800-2,000 хүн амиа алдав. Мөн түүнчлэн тус улсад бага хэмжээний тив шилжих хөдөлгөөн ажиглагдсан байна.
- 1909 - Ромын папын зөвлөл хуралдаж Жанна Д'Аркыг гэгээнтнээр өргөмжлөв.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы нийслэл Токио, Йокохама, Кобе, Нагоя хотуудыг АНУ-ын Нисэх хүчин бөмбөгджээ.
- Францын Ерөнхий сайдаар Пьерр Лавал томилогджээ.
- 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын нисэх хүчний явуулсан "Венженс" цэргийн ажиллагааны дүнд Японы адмирал Ямамото Исорокү алагдав.
- 1945 - Германы эзэмшилд байдаг Хелиголенд жижиг аралд 1,000 гаруй удаагийн бөмбөгдөлт болжээ.
- 1946 - Нидерландын Гааг хотноо Олон улсын шүүх анхны хуралдаанаа хийв.
- 1949 - Британийн захиргаанд байсан Үндэстнүүдийн холбооноос Ирланд улс албан ёсоор гарч Бүгд найрамдах Ирланд улс байгуулагджээ.
- 1954 - Египетийн засгийн эрхэнд Гамал Адбел Нассер залрав.
- 1955 - Индонезийн Бандунг мужид Ази-Африкын 29 улс цугларч, Ази-Африкын зөвлөл байгуулагджээ.
- 1980 - Өмнө нь Родези гэж нэрлэгдэж байсан улс Зимбабве хэмээн нэрээ өөрчилж Бүгд найрамдах Зимбабве улс байгуулагдав. Тус улсын анхны Ерөнхийлөгчөөр Канаан Банана сонгогдсон билээ.
- 1983 - Ливаны нийслэл Бейрут хотод байрлах АНУ-ын элчин сайдын яамны гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 63 хүн амиа алдав.
- 1988 - АНУ-ын тэнгисийн цэрэг Дэлхийн II дайнаас хойшхи томоохон тулаанаа Ираны тэнгисийн цэргийн эсрэг хийжээ.
- 1992 - Афганистаны армийн генерал Абдул Рашид Достум Ерөнхийлөгч Мохаммад Нажибуллагийн эсрэг төрийн эргэлт хийж, Кабул хотыг хяналтдаа авав.
- 1996 - Израйлийн зэвсэгт хүчин Ливанд явуулсан цэргийн ажиллагааны улмаас 106 энгийн иргэн амиа алджээ.
- 2007 - Иракын нийслэл Багдад хотод цуврал дэлбэрэлт болж, 198 хүн амиа алдан, 251 хүн гэмтэж, бэртжээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1772 - Английн суут эдийн засагч Давид Рикардо (1823 онд нас барсан)
- 1797 - Францын хоёр дахь Ерөнхийлөгч Адольф Тьерс (1877 онд нас барсан)
- 1897 - Олимп, дэлхийн аварга Шведын холын зайн цаначин Пер-Эрик Хедлунд (1975 онд нас барсан)
- 1902 - Италийн 32 дахь Ерөнхий сайд Жузеппе Пелла (1981 онд нас барсан)
- 1905 - Нобелийн шагналт Америкийн физикч Жорж Х.Хитчингс (1998 онд нас барсан)
- 1927 - Польшийн Ерөнхий сайд Тадеуш Мазовиеки (2013 онд нас барсан)
- 1937 - Олимпын хүрэл медальт, Европын аварга ЗХУ-ын уртын харайгч Татьяна Щелканова (2011 онд нас барсан)
- 1940 - Нобелийн шагналт Америкийн биохимич Жозеф Л.Голдштайн
- 1941 - Ирландын ес дэх Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс
- 1947 - Либерийн 23 дахь Ерөнхийлөгч Мозес Бла (2013 онд нас барсан)
- 1960 - Олимпын хүрэл медальт Зөвлөлтийн марафонч Елена Вязова
- 1963 - Америкийн телевизийн хөтлөгч Конан О'Брайн
- 1966 - Оросын алдарт хоккейчин Валери Каменски
- 1970 - Ливаны 25 дахь Ерөнхий сайд Саад Харири
- 1973 - Олимпын хошой, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Этиопын марафонч Хейли Гебрселасси
- 1979 - Америкийн загвар өмсөгч, реалити шоуны од Кортни Кардашиан
- 1985 - Польшийн хөлбөмбөгч, хаалгач Лукаш Фабиански
- 1990 - Польшийн хөлбөмбөгч, хаалгач Войцие Шцесни
- 1995 - Бельгийн хөлбөмбөгч Дивок Ориги
Нас барсан алдартнууд
- 1938 - Олимпын хошой аварга Америкийн харваач Жорж Брайнт (1878 онд төрсөн)
- 1945 - Электрон барааны вакуум бортогыг зохион бүтээгч Жон Амброс Флеминг (1849 онд төрсөн)
- 1947 - Словакын Ерөнхийлөгч Йозеф Тисо (1887 онд төрсөн)
- 1951 - Португалийн 11 дэх Ерөнхийлөгч Оскар Кармона (1869 онд төрсөн)
- 1955 - Хорьдугаар зууны манлай хүн, Германы нэрт физикч Альберт Эйнштейн (1879 онд төрсөн)
- 1964 - Академийн наадмын хоёр удаагийн шагналт найруулагч Бен Хект (1894 онд төрсөн)
- 1995 - Аргентин улсын 32 дахь Ерөнхийлөгч Артуро Фрондизи (1908 онд төрсөн)
- 2004 - Фижи арал улсын хоёр дахь Ерөнхийлөгч Камисесе Мара (1920 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
- Иран Зэвсэгт хүчний өдөр
- Польш Комад орсон өвчтөнүүдийн өдөр
- Бразил Нөхөрлөлийн өдөр
- Зимбабве Тусгаар тогтнолын өдөр
- Япон Зохион бүтээгчдийн өдөр
Commons: 4 сарын 18 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос