4 сарын 28
4 сарын 28 нь Григорийн тооллын жилийн 118 дахь (өндөр жил бол 119 дэх) өдөр юм. Мөн он дуустал 247 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 3 сар · 4 сар · 5 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
- 357 - Ромын эзэн хаан II Константинус Партын эзэнт гүрний хаан V Артабанусыг хөнөөж, дайнд ялалт байгуулжээ.
- 1253 - Японы буддын шашны томоохон зүтгэлтэн болох Ничирен буддын шинэ сургуулийг байгуулж, Ничирен буддимз үүсэн бий болжээ.
- 1503 - Черинолагийн дайнд анх удаа дарьт буу ашиглав.
- 1611 - Филиппиний Санто Томас хотод католик шашны их сургууль байгуулагдав. Энэ сургууль нь дэлхийн католик шашны хамгийн том сургууль юм.
- 1788 - АНУ-ын Үндсэн хуулийг Мерилэнд муж дэмжжээ. Ингэснээр үндсэн хуулийг дэмжсэн долоо дахь муж болсон байна.
- 1792 - Францын цэргүүд одоогийн Люксембург, Бельгийн нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлж, Францын хувьсгалын дайн дэгдсэн юм.
- 1796 - Францын эзэн хаан Наполеон Бонапарт, Сардинийн хаан III Амедео нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр Сардинийн нутаг Францын харьяанд шилжжээ.
- 1869 - Хятад болон Ирландын ажилчид Номхон далайн галт тэрэгний төв сүлжээний ажлыг эхлүүлжээ.
- 1887 - Улс орондоо дайн дэгдээх гэж байсан гэх үндэслэлээр баривчлагдсан Пруссийн цагдаагийн нууц газрын ажилтан Гуйллайме Шанабелийг суллав.
- 1920 - Азербайжан улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд элсэв.
- 1923 - Английн хамгийн нэр хүндтэй цэнгэлдэх хүрээлэнгийн нэг "Уембли" цэнгэлдэх албан ёсоор үүдээ нээжээ. Тухайн үедээ "Эмпайр" нэртэйгээр үүдээ нээж байсан гэдэг.
- 1941 - Сербүүд Хорватын захиргаанаас гарах тухай ярилцаж эхлэхэд Хорватын засаг захиргаа Гудовац тосгонд цуст яргалал үйлджээ. Уг яргалалын улмаас 200 гаруй сербчүүд амиа алдсан юм.
- 1945 - Италийн удирдагч асан Бенито Муссолини болон түүний гэргий Клара Петаччи нарыг цаазаар авав.
- 1948 - Оросын нэрт хөгжмийн зохиолч Игорь Стравинский АНУ-ын Нью-Йорк хотын Орфеус теарт бүжгэн жүжиг удирджээ.
- 1949 - Филиппиний коммунистууд тэргүүн хатагтай асан Аурора Куецоны амь насанд халдав. Хэдийгээр эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авалгүй өөд болсон юм. Тэрээр амиа алдахаасаа таван жилийн өмнө нөхөр, охиноо халдлагын улмаас алдаад байсан билээ.
- 1952 - Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-гын Дээд зөвлөлийн командлагч Дуайт Д.Айзенхауэр өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгчээ.
- Холбоотон гүрний дээд командлал Японы улсад нэвтрээд байсан Америкийн цэргүүдийг ажиллагаагаа дуусган нутаг буцахыг даалгажээ. Учир нь Япон улсыг чөлөөлж, сэргээн босгож дууссан гэж үзсэн юм.
- Япон-Хятадын энхийн хэлэлцээ батлагдав. Ингэснээр Хятад-Японы хоёрдугаар дайн албан ёсоор дууссан байна.
- 1965 - Бүгд найрамдах Доминикан улсад Америкийн цэргүүд нэвтэрснээр Доминиканыг чөлөөлөх цэргийн ажиллагаа эхэлжээ. АНУ-ын арми коммунист дарангуйллаас чөлөөлөх үүднээс энэ ажиллагааг эхлүүлсэн юм.
- 1967 - Вьетнамын дайн: Алдарт боксчин Мухаммад Али цэргийн зарлангаас татгалзаж, дайныг эсэргүүцэх үзэлтэйгээ олон нийтэд илэрхийлэв.
- 1969 - Францын Ерөнхийлөгч Шарль де Голь албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзжээ.
- 1970 - АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Камбожийн коммунист дэглэмтэй тулалдахад бэлэн гэдгээ зарлав.
- 1973 - Дэлхийн хөгжмийн урлагт өөрийн гэсэн байр суурь үлдээж, хамгийн шилдэг цомог болсон "Dark Side of the Moon" цомог АНУ-ын хөгжмийн жагсаалтыг тэргүүлж эхлэв. Пинк Флойд хамтлагийн энэ цомог 741 долоо хоног шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсэн юм.
- 1975 - Өмнөд Вьетнамын генерал Цао Ван Вень Америкийн дэмжлэгтэй Хойд Вьетнамын армийг буулган авсан гэдгээ олон нийтэд зарлажээ.
- 1977 - Баруун Германы социалист үзэлт "Улаан арми" хөдөлгөөний Андриас Баадер, Гудрун Энсслин, Ян-Карл Расп нарыг дөрвөн удаагийн хүн амьны хэрэг, хүн алах гэсэн 30 удаагийн оролдлогод буруутай гэж үзлээ.
- 1978 - Афганистаны Ерөнхийлөгч Мохаммед Дауд Ханыг коммунист босогчид хороосноор тус улсад төрийн эргэлт дэгдэв.
- 1986 - Чернобылын атомын цахилгаан станцын улмаас цацраг идэвхит бодис дэгдсэн гэдгийг ЗХУ-ын удирдлагууд олон нийтэд зарлав. Цацраг идэвхит бодисыг улам дэгдэхээс сэргийлэх ажилд Шведтэй хамтран ажиллахаар болжээ.
- 1994 - АНУ-ын Тагнуулын төв газрын Сөрөг тагнуулын газрын ажилтан Алдрих Амесыг ЗХУ болон ОХУ-д улсын нууц задруулж байсныг тогтоов.
- 1996 - Тасманийн арлын Порт Артур хотод Мартин Брайнт гэх этгээд гал нээсний улмаас 35 хүн амиа алдаж, 23 хүн шархаджээ.
- 2011 - НҮБ-ын аюулгүйн зөвлөл 1980 онд Зааны ясан эрэгт бослог тэмцэл болж, хямрал дэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөв.
Мэндэлсэн алдартнууд
- МЭ 32 - Ромын эзэн хаан Ото (69 онд нас барсан)
- 1442 - Английн хаан IV Эдуард (1483 онд нас барсан)
- 1758 - АНУ-ын тав дахь Ерөнхийлөгч Жеймс Монро (1831 онд нас барсан)
- 1838 - Нобелийн энхтайвны шагналт Голландын хуульч Тобиас Ассер (1913 онд нас барсан)
- 1878 - Академийн наадмын шагналт нэрт жүжигчин Лионель Берримор (1954 онд нас барсан)
- 1886 - Олимпийн хүрэл медальт Америкийн халхалттай гүйгч Артур Шо (1955 онд нас барсан)
- 1889 - Португалийн ерөнхий сайд Антониу де Оливьера Сальазар (1970 онд нас барсан)
- 1897 - БНХАУ-ын дарга, генерал Йе Жианинг (1986 онд нас барсан)
- 1908 - Олимпийн аварга Канадын өндрийн харайгч Итель Катервүүд (1987 онд нас барсан)
- 1916 - Автомашины алдарт Ламборгини компанийг үндэслэгч Ферруччио Ламборгини (1993 онд нас барсан)
- 1924 - Замби улсын анхны Ерөнхийлөгч Кеннет Каунда
- 1930 - АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкр
- 1937 - Иракын тав дахь Ерөнхийлөгч, удирдагч Саддам Хуссейн (2006 онд нас барсан)
- 1941 - Нобелийн шагналт Америкийн химич Карл Берри Шарплесс
- 1952 - "Чонотой бүжиглэгч", "Донни Дарко", "Тусгаар тогтнолын өдөр" киноны од, жүжигчин Мери МакДоннелл
- 1970 - Аргентин улсын нэрт хөлбөмбөгч, дасгалжуулагч Диего Симеоне
- 1973 - "Орхидогсод", "Хавай 5-0" киноны од, жүжигчин Хорхе Гарсиа
- 1974 - Академийн шагналт Испанийн жүжигчин Пенелоп Круз
- 1975 - Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Австрийн уулын цаначин Михайль Валшхофер
- 1981 - "Гайхамшигт дөрөв", "Нүгэлт хот", "Амжилт хүсье, Чак" киноны од жүжигчин Жессика Альба
- 1988 - Испанийн хөлбөмбөгч Хуан Мануэль Мата
Нас барсан алдартнууд
- 1370 - Монголын их хаан Тогоонтөмөр (1320 онд төрсөн)
- 1813 - Хаант Оросын фильд маршал Михайль Кутузов (1745 онд төрсөн)
- 1918 - Нарны зайн үүсгүүрийг зохион бүтээгч Френк Шуман (1862 онд төрсөн)
- 1936 - Египеийн хаан I Фуад (1868 онд төрсөн)
- 1945 - Италийн ерөнхий сайд, Фашист дарангуйлагч Бенито Муссолини (1883 онд төрсөн)
- 1954 - Нобелийн энхтайвны шагналт Францын улстөрч Леон Жуха (1879 онд төрсөн)
- 1963 - Олимпийн мөнгө, хүрэл медальт Германы гимнастикч Вилгельм Вебер (1880 онд төрсөн)
- 1973 - Олимп, дэлхийн тав, европын дөрвөн удаагийн аварга Финландын гүйлтийн тэшүүрч Клас Тунберг (1893 онд төрсөн)
- 1999 - Нобелийн шагналт Америкийн физикч Артур Леонард Шавлоу (1921 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
- Афганистан Мужахийдийн ялалтын өдөр
- Барбадос Үндэсний баатруудын өдөр
- Япон Тусгаар тогтнолоо сэргэн мандуулсан өдөр
- Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр
Commons: 4 сарын 28 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос