Андорра

Андоррын Гүнт Улс (кат. Principat d’Andorra, исп. Principado de Andorra, Франц: Principauté d'Andorre) — Өрнөд Европт Франц Испани хоёроор хүрээлүүлж Пиренейн ууланд оршдог улс. Нийслэл - Андорра ла Вехья. Франц Испани улстай холбоотой боловч Европын Холбоонд оршдоггүй.

Андоррын Гүнт Улс[1]
Principat d'Andorra (Каталан)
Андорра улсын далбаа
Төрийн далбаа
Андорра улсын Сүлд
Сүлд
Уриа: Virtus Unita Fortior (Latin)
"Нэгдмэл байдал хүч өгнө"[2]
Төрийн дуулал: El Gran Carlemany (Каталан)
"Их Карл"
 Андорра улсын байршил (ногоон тойргийн төв) Европ (хар саарал)
 Андорра улсын байршил (ногоон тойргийн төв)

Европ (хар саарал)

Нийслэл
ба томоохон хот
Андорра-ла-Велья
42°30′23″N 1°31′17″E / 42.50639°N 1.52139°E / 42.50639; 1.52139
Албан ёсны хэлКаталан хэл[1][a]
Угсаатны бүлгүүд
(2021 est.[3])
  • 48.3% Андоррачууд
  • 24.8% Испаничууд
  • 11.2% Португалчууд‎
  • 4.5% Францчууд‎
  • 1.4% Аргентинчууд‎
  • 9.8% бусад
Шашин Христ (Католик сүм)
Ард түмний нэршилАндоррачууд
Төр засагНэгдмэл парламентын үндсэн хуульт хагас-теократ сонгуульт диархи
• Хос гүн
• Төлөөлөгчид
  • Жозеп Мари Маури
  • Патрик Стшода
• Ерөнхий Сайд
Хавьер Эспот Самора
• Ерөнхий Синдик
Карлес Энсенат Рейг
Хууль тогтоох байгууллагаЕрөнхий Зөвлөл
Тусгаар тогтнол
• Арагоны титэмээс
9 сарын 8, 1278[6][7]
• Францын эзэнт гүрнээс
1814
• Үндсэн хууль
2 сарын 2, 1993
Газар нутаг
• Нийт
467.6 км2 (178)
• Усны эзлэх талбай (%)
0.26
Хүн ам
• 2021 тооцоо
79,535[8] (203)
• Нягтаршил
179.8/км2 (71)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$3.400 тэрбум[9]
• Нэг хүнд ноогдох
$41,930
ОТББИ (2003)27.21
бага
ХХИ (2021) 0.858[10]
маш өндөр · 40
Мөнгөний нэгжЕвро (€)[b] (EUR)
Цагийн бүсUTC+01 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+02 (ТЕЗЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун[11]
Утасны томьёо+376
Домэйн нэр.ad[c]

Нутаг дэвсгэр - 468 км², хүн амын тоо 2010 байдлаар - 91 023.[12] Андорра нь аялал жуулчлал өндөр хөгжсөн, татварын дарамт багатай чинээлэг улс болно. НҮБ-ын гишүүн орнуудын дотроос хүн амын дундаж наслалтаараа тэргүүлнэ. Андоррачууд дунджаар 82.17 насалдаг аж.[13]. Тус улс нь Европ тивийн 6 дахь жижиг улс болно. Андорра хэмээх нэр нь Пиренейн нуруу хавьд мянга гаруй жилийн өмнөөс нутаглаж байсан гэгддэг, эртний Баскийн аймаг болох Андосиносчуудын нэрнээс гаралтай.

Андоррагийн төрийн тэргүүн нь Францын ерөнхийлөгч болон Испанийн Каталан мужийн Урхелийн хамба лам нар юм.

Улс төр

Хуан Энрик Вивес
2003 она 5 сарын 12-ны өдрөөс Урхелийн хамба лам
Эммануэл Макрон
2017 оны 5 сарын 14-ны өдрөөс Франц улсын ерөнхийлөгч

Андорра нь Францын ерөнхийлөгч ба Урхелийн хамба лам хос гүн болдог парламентын засаглалтай улс юм. Энэ онцлог шинж чанар нь Францын ерөнхийлөгчийг Андоррагийн ард түмнээр сонгогдоогүй ч Андорра улсын сонгогдсон гүн болгодог. Андорра нь ардчилсан парламентын засаглалтай, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд, олон намын тогтолцоотой.

Тэмдэглэл

Эшлэл