Европын Холбоо

Европын Холбоо (EХ) бол одоогоор Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Урьд нь байсан Европын Нүүрс Гангийн Нийгэмлэг, болон Европын Эдийн Засгийн Нийгэмлэгийг 1958 онд нийлүүлж, 6 улсын гишүүнчлэлтэйгээр Европын Нийгэмлэгийг байгуулагджээ. Эхний хэдэн жилүүдээс гишүүд шинээр элссээр бүх талын үйл ажиллагаа нь өргөжсөөр 1992 оны "Маастрихт"-ын Гэрээгээр тохиролцож Европын Холбоо (ЕХ)хэмээх одоогийн нэрээ авч 1993 оны 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болжээ.

Европын Холбоо
Европын Холбооны далбаа
Европын Холбооны далбаа
Далбаа
Уриа„Олон талт байдлаараа нэгдсэн“
Гишүүн улсууд27 гишүүн улс
Албан хэл24 албан ёсны хэл
Зөвлөлийн ерөнхийлөгчБельгиБельги Шарль Мишел
Комиссын ерөнхийлөгчГерманГерман Урсула фон дер Ляйен
Эрх барих байгууллагуудын төв
Эрх зүйн хэлбэрУлсуудын холбоо (олон улсын эрх зүйн субьектээс үүсэлтэй)
Газар нутаг4.234.564 км²
Хүн ам447,1 сая[4]
Хүн амын нягтрал102 хүн км² тутамд
Хүн амын өсөлт +0,218 % (2013)
Интернэт-TLD.eu

Европын Холбоо нь дэлхийн бусад бүс нутгийн байгууллагуудаас илүүтэйгээр эдийн засаг, улс төрийн хувьд чамбай нягтарсан, гишүүн орнуудын засаглалыг давхар чиглүүлэгч нэгэн махбод нь болсон, адармаатай өргөн хүрээт, нарийвчилсан тогтолцоо болсон. Дотроо Европын Хороо, Европын Нэгдлийн Зөвлөл, Европын Зөвлөл, Европын Нэгдлийн Шүүх, Европын Төв Банк зэрэг тусгай үүрэгтэй 7 байгууллагыг багтаадаг. ЕХ-ний иргэдээс 5 жил тутамд Европын Парламент сонгогддог.

Европын Холбоонд дэлхийн нийт хүн амын 7.3% болох 500 сая хүн амьдарч, дэлхийн нийт ХАЧ-аарх ДНБ-ийн 20% нь бүтээгддэг юм. Хуульчлан гишүүн орнууд даяар нэгдсэн зах зээл бий болгож байгаа. 1999 онд нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог 15 гишүүн улсдаа нэвтрүүлжээ. Гишүүн орнуудаа төлөөлөхүйц эрхтэй тул НҮБ, ДХБ, Их 8, Их 20-ийн уулзалт, хэлэлцээрт байнга оролцдог.

Далбаа нь цэнхэр дэвсгэр дээр дугаригласан хэлбэрээр байрлуулсан 12 алтан шар 5 хошуунуудаас бүрдэнэ. Энэ нь үндсэн 12 гишүүнийг илэрхийлсэн ажээ. Энэ тугийг 1980 оноос хойш хэрэглэх болжээ.

Гишүүн орнууд

Одоогийн байдлаар Европын холбоонд бүртгэлтэй орнууд: Австри, Бельги, Болгар, Унгар, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Кипр, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Польш, Португал, Румын, Словак, Словени, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Эстони зэрэг орнууд багтдаг

Гол үйл явдлууд

  • 1951 — Европын Нүүрс Гангийн Нийгэмлэг бий болсон Парисын Гэрээ байгуулсан.
  • 1957 — Европын эдийн засгийн нийгэмлэг /ЕЭСН/ болон Евратом байгуулсан Ромын Гэрээнд гарын үсэг зуржээ.
  • 1973 — Европын эдийн засгийн нийгэмлэг анхны өргөжилт. ( Дани, Ирланд, Их Британи нэгдэж орсон).
  • 1978 — Европын валютын систем бий болсон.
  • 1979 — Европын Парламентын анхны бүх европын сонгууль болсон.
  • 1981 — Грек Улс нэгдэж орсон.
  • 1985 — Шенгений Хэлэлцээр байгуулсан.
  • 1986 — Испани, Португали нэгдэж орсон.
  • 1986 — Европын нэгдсэн гэрээ- Европын Холбоо байгуулах анхны эрх зүйн баримт бигчүүд гарсан.
  • 1992 — Маастрихтын Гэрээ байгуулж Европын эдийн засгийн нийгэмлэгийн үндсэн дээр Европын Холбоо байгуулсан.
  • 1995 — Австри, Финлянд, Швед нэгдэн орсон.
  • 1999 — Европын нэгдсэн валют буй болсон бөгөөд -"Евро" -г 2002 оноос эргэлтэнд оруулсан.
  • 2004 — Чех, Унгар, Польш, Словак, Словени, Эстони, Латви, Литв, Кипр, Мальта зэрэг орнууд нэгдэн орсон.
  • 2007 — Лиссабон хотод Өөрчлөн шинэчлэх тухай Гэрээнд гарын үсэг зурсан.
  • 2007 — Болгар, Румын улс ЕХ-д нэгдэж орсон.
  • 2013 — Хорват Улс нэгдэж орсон.
  • 2020 — Их Британи Европын Холбооноос гарсан.
Европын Комисс

Цахим холбоос

 Commons: Европын Холбоо – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary: Европын Холбоо – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эх сурвалж