Батуми

Батуми (гүрж. ბათუმი [батуми], 1936 оноос өмнө — Бату́м) — Гүрж Улсын Хар тэнгисийн эрэг дээрх боомт хот. Гүржийн автономит Ажара улсын нийслэл. Өнөөгийн Гүрж улсын гол аялал жуулчлалын төв бөгөөд Гүржийн хоёр дахь том хот юм. 2023 оны байдлаар хотыг бүхэлд нь оруулаад 302,497 мянган хүн амтай байсан.

Батуми хот

1866 онд хотын статустай болсон бөгөөд хотын газар нутаг нь- 64.9 км2

Засаг захиргаа

2008 оноос хойш хот 7 дүүрэгт хуваагддаг байна.

  • Хуучин Батуми (ძველი ბათუმის უბანი);
  • Химшиашвили (ხიმშიაშვილის უბანი);
  • Багратиони (ბაგრატიონის უბანი);
  • Агмашенебели (აღმაშენებლის უბანი);
  • Жавахишвили (ჯავახიშვილის უბანი);
  • Тамар (თამარის უბანი);
  • Бони-хотхон (ბონი-გოროდოკის უბანი).

Товч түүх

1989-1991 онд ЗХУ задарх үеэр Гүржид үймээн самуун дэгдсэний дараа Ажарад улсад Аслан Абашидзегийн эрх мэдлээ 2000 он хүртэл тогтоосон.

2003 оны 11-р сард Гүржид сөрөг хүчний жагсаал эхэлж, тус улсын эрх баригчдыг парламентын сонгуулийн дүнг луйвардсан хэмээн буруутгаж, улмаар Сарнайн хувьсгал болон даамжирсан. Ажарын хямралын дараа 5-р сарын 5-6-нд шилжих шөнө Аслан Абашидзе хүү Гиоргигийн хамт Ажараас дүрвэн гарчээ.

Тээвэр

2015 оны 7-р сард Батуми хотын зорчигч тээврийн галт тэрэгний буудал нээгдэж Гүржийн бусад хэсэгтэй тээврийн харилцаа эрс сайжирсан.

Мөн хот нисэх онгоцны буудалтай.