Бахрейн

Бахрейн Улс Баруун өмнөд Азид Персийн булангийн олтриг дээр оршино. Эргэн тойрон усаар хүрээлэгдсэн тул дэлхийн бусад оронтой усан замаар харилцана. Бахрейны нутаг дэвсгэр 30 гаруй арлаас бүрдэх бөгөөд хамгийн том нь Бахрейн арал юм. Гол баялаг нь нефть, байгалийн хий.

Бахрейны Хаант Улс
مملكة البحرين (Араб)
Мамлакат аль-Бахрейн
Бахрейн улсын далбаа
Далбаа
Бахрейн улсын Сүлд
Сүлд
Төрийн дуулал: بحريننا
Baḥraynunā
Бидний Бахрейн
 Бахрейн улсын байршил (ногооноор)
 Бахрейн улсын байршил (ногооноор)
Нийслэл
ба томоохон хот
Манама
26°13′N 50°35′E / 26.217°N 50.583°E / 26.217; 50.583
Албан ёсны хэлАраб хэл[1]
Хүлээн зөвшөөрөгдсөн хэлАнгли хэл[2][3]
Угсаатны бүлгүүд
(2020)[4]
Шашин
(2020)[5]
Ард түмний нэршилБахрейнчууд
Төр засагНэгдмэл Лалын парламентын хагас-үндсэн хуульт хаант засаг
• Хаан
Хамад ибн Иса аль-Халифа
• Ханхүү ба Ерөнхий Сайд
Салман ибн Хамад аль-Халифа
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
• Дээд танхим
Зөвлөлдөх зөвлөл
• Доод танхим
Төлөөлөгчдийн зөвлөл
Түүх
• Аль-Халифа династ
1783
• Тусгаар тогтнолоо зарлав[6]
8 сарын 14, 1971 он
• Их Британиас тусгаар тогтнов[7]
8 сарын 15, 1971 он
• НҮБ-д элсэв
9 сарын 21, 1971 он
• Бахрейны Хаант Улс
2 сарын 14, 2002он
Газар нутаг
• Нийт
786.5[8] км2 (173)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2021 тооцоо
1,463,265[9][10] (149)
• 2020 тооллого
1,501,635[4]
• Нягтаршил
1,864/км2 (6)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$87.150 тэрбум[11] (101)
• Нэг хүнд ноогдох
$57,142[12] (23)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$44.169 тэрбум[12] (97)
• Нэг хүнд ноогдох
$29,103[12] (39)
ХХИ (2021) 0.875[13]
маш өндөр · 35
Мөнгөний нэгжБахрейны динар (BHD)
Цагийн бүсUTC+3 (AST)
Жолооны талбаруун
Утасны томьёо+973
Домэйн нэр.bh
Вэбсайт
bahrain.bh
  1. 1967 оны 11 сарын 17-ноос[14]
  2. 46% нь Бахрейны иргэд, 4.7% нь бусад Арабууд.

Сарын дундаж температур I сард +16 °C, VII—VIII сард +37 °C. Жилд 90 мм орчим тунадас унана. Тропикийн цөлийн ландшафттай.

Хүн амын 85 хувь нь арабчууд, мөн Иран, Энэтхэг, Пакистан гаралтай хүмүүс бий. Албан ёсны хэл нь араб.

Улс орны эдийн засаг нь Америк, Их Британи, Өрнөд Герман зэрэг орны капиталаас ихээхэн хамаарна. Харин голллох салбарууд нь улсын хяналтад байдаг. 1979 онд байгуулагдсан Бахрейны нефтийн үндэсний компани нефть, байгалийн хийн орд газрыг ашиглаж байна. Хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр, хөлөг онгоц засварын газартай, хувийн гар урлал хөгжжээ.

Хөдөө аж ахуй нь хөгжлөөр дорой. Баян бүрдээр газар тариалан эрхэлж, эрдэнэ шиш, буудай, арвай, нанжин чавга, хүнсний ногоо тариална. Мал аж ахуйд нь үхэр, тэмээ, илжиг зонхилно. Тэнгисээс сувд олборлодог.

Гадаадад нефтийн бүтээгдэхүүн, хөнгөн цагаан, тэрчлэн нанжин чавга, сувдан эдлэл гаргаж, гадаадаас аж үйлдвэрийн бараа, тоног төхөөрөмж, барилгын материал, хүнсний зүйл авдаг.

Бахрейн нь XIX зууны II хагасаас Английн ивээлд байснаа 1971 оны VIII сард тусгаар тогтносон улс болжээ.

Бахрейн нь үндсэн хуульт хант улс юм.

Мөнгөний нэгж нь бахрейн динар.[15]

Зүүлт, тайлбар