Камерун

Бүгд Найрамдах Камерун Улс (Франц: République du Cameroun, Англи: Republic of Cameroon) Африк тивд оршдог 2020 оны хүн амын тооллогоор 27,7 сая хүн амтай Бүгд Найрамдах улс юм. Камеруны нийслэл хот нь:- Яунде. Албан ёсны франц (80 %) , англи (18 %) хэлтэй.

Бүгд Найрамдах Камерун Улс
République du Cameroun (Франц)
Камерун улсын далбаа
Төрийн далбаа
Камерун улсын Сүлд
Сүлд
Уриа: 
"Paix – Travail – Patrie" (Франц)
"Энхтайван – Хөдөлмөр – Эх орон"
Төрийн дуулал: 
"Ô Cameroun, Berceau de nos Ancêtres" (Франц)
"Өвөг дээдсийн өлгий Камерун минь"
Камерун улсын дэлхий дээрх байршил.
НийслэлЯунде[1]
3°52′N 11°31′E / 3.867°N 11.517°E / 3.867; 11.517
Томоохон хотДуала
Албан ёсны хэлФранц • Англи хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
  • Камеруны Креол хэл
  • Фула хэл
  • Эвондо хэл
  • Чадын Араб хэл
Угсаатны бүлгүүд
(2018)[1]
  • 24.3% Бамилеке-Бамум
  • 21.6% Beti/Bassa-Mbam
  • 14.6% Биү-Мандара
  • 11% Фулани & Шува
  • 9.8% Адамава-Убанги (Мбум-Гбая)
  • 7.7% Ринг
  • 3.3% Пыгмы
  • 2.7% Сава/ Күтье
  • 0.7% Баруун өмнөд Банту
  • 4.5% бусад/гадаад
Шашин
(2020)[2]
  • 59.7% Христ
  • 20.2% Ислам
  • 19.0% Уламжлалт итгэл
  • 0.8% шашингүй
  • 0.3% бусад
Ард түмний нэршилКамерунчууд
Төр засагНэгдмэл ноёрхогч намын ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс[3] (дарангуйлал)[4][5][6]
• Ерөнхийлөгч
Поль Бийя
• Ерөнхий сайд
Жозеф Дион Нгуте
• Сенатын Ерөнхийлөгч
Марсель Ниат Нжифенжи
• Үндэсний Хурлын дарга
Кавайе Йегие Жибрил
Хууль тогтоох байгууллагаПарламент
• Дээд танхим
Сенат
• Доод танхим
Үндэсний Хурал
Тусгаар тогтнол
• Францаас тусгаар тогтносон
1 сарын 1, 1960
• Их Британиас тусгаар тогтносон
10 сарын 1, 1961
Газар нутаг
• Нийт
475,442 км2 (53)
• Усны эзлэх талбай (%)
0.57 [1]
Хүн ам
• 2023 тооцоо
30,135,732[7] (51)
• Нягтаршил
39.7/км2
ДНБ (ХАЧТ)2021 тооцоо
• Нийт
$101.950 тэрбум[8] (94)
• Нэг хүнд ноогдох
$3,745[8] (187)
ДНБ (нэрлэсэн)2021 тооцоо
• Нийт
$44.893 тэрбум[8] (89)
• Нэг хүнд ноогдох
$1,649[8] (150)
ОТББИ (2014)46.6[9]
өндөр
ХХИ (2021) 0.576[10]
дундаж · 151
Мөнгөний нэгжТөв Африк франк (XAF)
Цагийн бүсUTC+1 (БАЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
жжжж/сс/өө
Жолооны талбаруун
Утасны томьёо+237
Домэйн нэр.cm

Нэгдсэн Үндэстний Байгууллага (1960), Африкийн Холбоо (1963), Олон Улсын Валютын Сан (1963), Дэлхийн Худалдааны Байгууллагын (1995) гишүүн.

Улсын нэрийн тухай

Энэ бүс нутагт анх хөл тавьсан португалийн далайчин өнөөгийн Вури мөрөнд их хэмжээний хавчийг олсон учраас Río dos Camarões (Camarones гэдэг нь испаниар „хавч“ гэсэн утгатай) хэмээх нэрийг тус мөрөнд өгчээ. Үүний дараа германы колони байх үед нь германчууд Дуала хотыг энэ нэрээр нэрлэх болсон ба сүүлд нь улсыг нь бүтнээр нь нэрлэх болжээ.

Газар зүй

Тус улсын нутаг дэвсгэр нь экватораас холгүй оршдог. Хамгийн өмнөд цэг нь экватораас 200 км хүрэхгүй зайд байдаг. Далайн эргийн урт нь 320 км. Баруун хойд талаараа Нигери, хойд болон зүүн хойд талаараа Чад, зүүн талаараа Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, өмнөд талаараа Габон, Бүгд Найрамдах Конго Улс, Экваторын Гвиней улстай хиллэдэг. Тус улсын хамгийн өндөр цэг нь Фако уул юм - 4040 м.

Түүх

Камеруны хамгийн эртний хүн ам нь жижиг биетэй хар арьстнууд болох пигмейчууд байжээ. Дараа нь Бенуэ-Конго овог аймгууд болон банту үндэстнүүд өмнөд хэсэгт колоничлолд орсон ажээ. 15-р зуунд Чадын гэр бүлд хамаарах Маса овог аймгууд гарч ирэв. 1472 онд Европчууд анхны ирсэн байна. 17-р зууны эхээр одоогийн Камеруны хойд хэсэгт Мандара хэмээх эртний феодалын улс үүссэн. 1715 онд Мандарагийн захирагч лалын шашны номлогчдыг эх орондоо нэвтрүүлэхийг зөвшөөрснөөр Мандара Султант улс болсон түүхтэй.

1884-1916 онд Германы колони байсан. 1916 оны Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Англи-Францын цэргүүдэд эзлэгдсэн байв. 1922 оны 7-р сард Үндэстнүүдийн лиг тэдэнд удирдлагын мандат олгосон бөгөөд Камеруныг Их Британи, Франц хоёр хувааж авсан байна.

Нутгийн иргэд колоничлогчдын эсрэг 1922, 1928-29, 1931 онд бослого гаргаж байжээ. Дэлхийн 2-р дайны дараа үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эрчимжиж 1960 оны 1-р сарын 1-нд Камерун тусгаар тогтнолоо олж, Камеруны Холбооны (CU) намын удирдагч Ахмаду Ахиджо анхны ерөнхийлөгч болж байжээ.

Төрийн тогтолцоо

Камерун бол Бүгд найрамдах улс юм. Тус улсын үндсэн хууль 1972 оноос хойш мөрдөгдөж байна.

Камерун мөн Их Британи тэргүүтэй "Хамтын нөхөрлөл"-ийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь юм. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч бөгөөд тэрээр мөн зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. Ерөнхийлөгчийг бүх нийтийн санал хураалтаар 7 жилийн хугацаатай (хоёроос илүүгүй удаа) сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Пол Бия 1982 оны арваннэгдүгээр сарын 6-наас хойш Камеруны Ерөнхийлөгчөөр тасралтгүй ажиллаж байна.

Гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газар хэрэгжүүлдэг байна. Хууль тогтоох эрх мэдлийг нэг танхимтай парламент - Үндэсний ассамблей - 180 депутат гүйцэтгэдэг. 1996 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 100 депутатаас бүрдсэн дээд танхим - Сенатыг байгуулсан.

Шашин

Хүн амын 40 орчим хувь нь Христэд итгэгчид (католик), 22 хувь нь мусульманчууд, үлдсэн хэсэг нь Африкийн олон төрлийн уламжлалт итгэл үнэмшлийг баримталдаг хүмүүс байдаг ажээ.

Зураг

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Камерун – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Камерун – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл