Каунас

Каунас (Литва хэл: Kaunas, латви хэл: Kauņa, пол. Kowno, Орос: Каунас) нь Литвын хоёр дахь том хот бөгөөд Зөвлөлт Холбоот Улсад нэгдэхийн өмнө Литвын нийслэл байв. Хүн ам нь 2005 оны байдлаар 361,300 орчим. Литвын нутгийн төв хэсэгт орших бөгөөд Немунас, Нерис голуудын цутгалд байх хотын төв хэсэг нь түүхэн барилгууд элбэгтэйгээрээ алдартай. Варшаваас Рига, Таллиннаар дамжин Хельсинки хүрэх "Via Baltica" хурдны зам тус хотоор дайрч өнгөрнө.

Каунас
Хот
Каунасын хуучин хот
Каунасын цайз
Перкунасын байшин
Каунасын хотын танхим
Гэгээн Францис Ксавьерийн сүм
Каунасын усан сан
Пажаислисийн хийд
Flag of Каунас
Каунас Сүлд
Хоч: 
Литвын зүрх,[1] Laikinoji sostinė, Дайн хоорондын үеийн жижиг Парис[2]
Уриа: 
Diligite justitiam qui judicatis terram
(Латин: Дэлхийг шүүдэг та нар шударга ёсыг эрхэмлэ[3])
Map
Каунасын интерактив газрын зураг
Каунас is located in Литва
Каунас
Каунас
Литва дахь байршил
Каунас is located in Балтын орнууд
Каунас
Каунас
Балт дахь байршил
Каунас is located in Европ
Каунас
Каунас
Европ дахь байршил
Солбицол: 54°53′50″N 23°53′10″E / 54.89722°N 23.88611°E / 54.89722; 23.88611 23°53′10″E / 54.89722°N 23.88611°E / 54.89722; 23.88611
Улс Литва
ХошууКаунас хошуу
Хотын захиргааКаунас хотын захиргаа
Анх дурдагдсан1361
Хотын эрх олгогдсон1408
Засаг захиргаа
  ТөрөлХотын дарга–зөвлөлийн засгийн газар
  Хотын даргаВисвалдас Матийошайтис (2015-)[5]
Газар нутаг
  Хот157 км2 (61 миль2)
  Хотын нутаг
1,653 км2 (638 миль2)
  Бөөгнөрөл
8,086 км2 (3,122 миль2)
Өндөр
48 м (157 фут)
Хүн ам
 (2023)
  Хот304,459[4]
  Нягтрал1,903/км2 (4,930/миль2)
  Хотын нутаг
393,397[8]
  Нягтрал230/км2 (600/миль2)
  Бөөгнөрөл
623,262[6][7]
  Нягтрал77/км2 (200/миль2)
ДНБ
  Нмйи€10.2 тэрбум (2021)
Цагийн бүсUTC+2 (ДЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+3 (ДЕЗЦ)
Шуудангийн код
44xxx – 52xxx
Бүсийн дугаар(+370) 37
Хотын төсөв€482 сая[10]
Уур амьсгалDfb
Вэб сайтwww.kaunas.lt
Албан нэрМодернист Каунас: Өөдрөг үзлийн архитектур, 1919-1939
ТөрөлСоёлын
Шалгуурiv
Бүртгэгдсэн2023 (45-р хуралдаан)
Эшлэл ду.[11]
ЮНЕСКО-гийн бүс нутагЕвроп
Каунас хотын захиргааны хуучин байр

Түүх

Каунасын түүх нь 10-р зуунаас эхтэй. Хамгийн анх түүхийн дурсгалд нэр нь гарч ирсэн үе бол 1361 он юм. 13-р зуунд Тевтоны рыцариудын довтолгооноос хотоо хамгаалах зорилгоор хэрмэн хана барьсан аж. 1362 онд Тевтоны рыцариуд хотыг эзэлж, Каунас цайзыг сүйтгэсэн бөгөөд түүнийг 15-р зууны эхэнд сэргээн барьсан байна. 1408 онд Магдебургийн хуулиар тусгай эрх олгогдсоноос хойш усан боомт бүхий худалдааны төв болон цэцэглэж эхлэв. 1441 онд Ханзагийн лигт элсч, тус лигийн худалдааны төв нээгдсэн байна. 16-р зуун гэхэд Литвын Их Вант Улсын бүрэлдэхүүнд сургууль, эмнэлэг зэргээр хангагдсан амьдрахад тухтай хот болсон байлаа. 1655 онд Оросууд удаа дараа тус хотыг довтолж, 1701 онд Шведийн армид эзлэгдсэн. Мөн 1657, 1708 онд хар үхэл буюу тахал Каунасыг дайрч байснаас гадна 1731, 1732 онд хотын нэг хэсэг нь түймэрт өртөн сүйрч байжээ.

1795 онд Польш-Литвын холбооны нэг хэсэг байсан тус хотыг Оросын Хаант Улс эзэлж, Вилений губерны харьяанд оруулсан байна. 1812 онд Наполеоны цэргүүд Орост довтлох үеэрээ хотыг 2 ч удаа түйвээсэн билээ.Польш, Литвад Оросыг эсэргүүцсэн 2 удаагийн бослогын (1830-31, 1863-64) үеэр Оросууд Каунаст цэрэг оруулан бослогыг дарж байсан гэдэг. 1843 онд Каунаст төвтэй Ковно (Каунас) губерн байгуулагдсан аж. 1862 онд Орос, Германыг холбосон төмөр зам ашиглалтад ороход Каунас чухал зангилаа болсон юм. Мөн 1898 онд цахилгаан станц баригджээ.

1919 онд большевикууд Вильнюсыг эзлэхэд Литвын засгийн газар Каунаст байрлаж байв. Мөн Польшууд Вильнюсыг эрхшээлдээ оруулахад Каунасыг түр нийслэлээ болгосон бөгөөд энэ нь 1939 онд Литва улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд орох хүртэл үргэлжилсэн байна.

Дэлхийн 2 дайны хооронд Каунас хот нь Литвын хамгийн том хот, аж үйлдвэрийн төв нь болжээ. Балтын орнууд ЗХУ-ын бүрэлдэхүүнд ороод удалгүй Нацист Германд эзлэгдэж, хот ихээхэн сүйтгэгдсэн. 1991 онд ЗХУ задрахад Литва улс тусгаар тогтнолоо олон, Каунас нь тус улсын бүрэлдэхүүнд оржээ.

Хүн ам

ОнХүн ам
17968,500
18133,000
18255,000
18408,500
186023,300
189771,000
192392,000
1940154,000
1959214,000
1966275,000
1989418,087
2001378,943
2004366,652
2005361,274

Өдгөө Каунасын оршин суугчдын ихэнх нь литвачууд боловч 19-р зуунд тэд дөнгөж 6.6%-г эзэлдэг байв[12]

Уур амьсгал

Каунас
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
36
 
-3
-8
 
 
27
 
-2
-8
 
 
32
 
3
-4
 
 
41
 
11
2
 
 
54
 
18
7
 
 
74
 
22
11
 
 
71
 
23
13
 
 
69
 
22
12
 
 
57
 
18
9
 
 
50
 
11
4
 
 
52
 
4
-1
 
 
46
 
-1
-5
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Каунас
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Маx. Температур (°C)−2.9−1.72.911.018.121.523.121.817.711.13.8−0.9Ø10.5
Мин. Температур (°C)−7.8−7.5−4.01.97.210.613.012.18.74.2−0.6−5.1Ø2.8
Температур (°C)−3.3−3.10.97.413.015.818.217.512.77.51.9−2.0Ø7.3
Тунадас (мм)362732415474716957505246Σ609
Нартай цаг (h/d)1.42.53.95.48.38.78.28.05.33.61.51.0Ø4.8
Бороотой өдөр (d)10791091011811101212Σ119
Агаарын чийгшил (%)868680747370747882868989Ø80.6
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−2.9
−7.8
−1.7
−7.5
2.9
−4.0
11.0
1.9
18.1
7.2
21.5
10.6
23.1
13.0
21.8
12.1
17.7
8.7
11.1
4.2
3.8
−0.6
−0.9
−5.1
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
36
27
32
41
54
74
71
69
57
50
52
46
 1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de

Ах дүү хотууд

Цахим холбоос

 Commons: Каунас – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary: Каунас – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл