Кристоф Вальц

Кристоф Вальц (Англи: Christoph Waltz, 1956 оны аравдугаар сарын 4-нд Вена хотод төрсөн) — Австрийн жүжигчин.

Кристоф Вальц
Christoph Waltz
Кристоф Вальц «Академийн шагнал гардуулах ёслолд» (2010)
Кристоф Вальц «Академийн шагнал гардуулах ёслолд» (2010)
ИргэншилГерманГерман Герман
АвстриАвстри Австри[1]
Төрсөн огноо1956 оны 10 сарын 4
Төрсөн газарВенаАвстри
Танил үе1977 — одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжилжүжигчин
Гавьяа шагналОскар (2010, 2013)
Алтан бөмбөрцөг (2010, 2013)
БАФТА (2010, 2013)
Каннын кино наадмын дээд шагнал (2009)

Квентин Тарантиногийн хоёр бүтээлийн («Адгийн новшнууд» (2009), штандартенфюрер Ганс Ланд; «Чөлөөлөгдсөн Жанго» (2012), Кинг Шульц) туслах дүрээр «Оскар» тэргүүтэй олон шагнал хүртсэн. Тэрбээр Вена хотод жүжиглэх урлагийн боловсрол эзэмшээд 1970-аад оны сүүлээр Нью-Йоркт мэргэжил дээшлүүлэн Цьюрих, Зальцбург, Венийн театрт ажиллаж байлаа. Германы телевизийн бүтээлүүдээр 1980-2000 онд олонд танигдсан Вальцийг Холливудад нээсэн ажил бол Квентин Тарантиногийн «Адгийн новшнууд» төслийн герман офицерийн дүр байсан юм. Жүжиглэлтийн яруу арга барилтай түүнийг 2014 онд Венецийн кино наадмын шүүгчээр урьсан[2] бөгөөд тухайн жилд гол дүрд нь тоглосон Тим Бартон найруулагчийн «Том нүдэт» кино нээлтээ хийсэн.[3] Түүнчлэн Жеймс Бонд цувралын 24-р анги «007: Спектрт» эсрэг дүр авчээ.[4]

Лавлах холбоос

Цахим холбоос