Мадагаскар
Бүгд Найрамдах Мадагаскар Улс (малаг. Repoblikan'i Madagasikara, Франц: République de Madagascar) нь Энэтхэгийн далай дахь дэлхийн дөрөвдүгээр том арал Мадагаскарыг эзлэн орших Африкийн улс юм. Газар нутгийн хэмжээ — 587 мянган км², 2011 оны байдлаар хүн амын тоо - 21.9 сая, нийслэл хот - Антананариву. Малагас, Франц хоёр албан ёсны хэлтэй, дийлэнх нь Христийн шашинтан. Жуулчлал, хөдөө аж ахуй Мадагаскарын эдийн засгийн гол салбар гэгдэнэ.
Бүгд Найрамдах Мадагаскар Улс
| |
---|---|
Уриа:
| |
Төрийн дуулал: Ry Tanindrazanay malala ô! (Малагас) Ô Terre de nos ancêtres bien-aimés! (Франц) "Бидний өвөг дээдсийн хайрт орон минь!" | |
Нийслэл ба томоохон хот | Антананариву 18°55′S 47°31′E / 18.917°S 47.517°E |
Албан ёсны хэл | Малагас • Франц хэл |
Угсаатны бүлгүүд (2017)[2] |
|
Шашин (2020)[3] |
|
Ард түмний нэршил | Малагасчууд |
Төр засаг | Нэгдмэл хагас-ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Андри Радзуэлина |
• Ерөнхий Сайл | Кристиан Нтсай |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Үндэсний Хурал |
Үүсгэн байгуулалт | |
• Хаант улс[4] | c. 1540 |
• Францын колони[5] | 8 сарын 6, 1896 |
• Бүгд найрамдах улс тунхагласан | 10 сарын 14, 1958 |
• Тусгаар тогтнолын тунхаглал | 6 сарын 26, 1960 |
Газар нутаг | |
• Нийт | 587,041 км2 (46) |
• Усны эзлэх талбай | 5501 км2 |
• Усны эзлэх талбай (%) | 0.9% |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 28,812,195[6] (52) |
• Нягтаршил | 47.7/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$51.8 тэрбум[7] (117) |
• Нэг хүнд ноогдох | ▲$1,790[7] (182) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$15.10 billion[7] (139) |
• Нэг хүнд ноогдох | ▲$522[7] (188) |
ОТББИ (2012) | 42.6[8] дундаж |
ХХИ (2021) | ▬ 0.501[9] бага · 173 |
Мөнгөний нэгж | Ариари (MGA) |
Цагийн бүс | UTC+3 (ДАЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+3 |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +261[10] |
Домэйн нэр | .mg |
Газар зүй
Арлын урт - 1600 км, өргөн - 600 км гаран, талбай - 587 040 км². Арлын хамгийн өндөр цэг нь хойд хагаст байх Царатанана уулын хөвчийн Марумукутру (2876 м) унтарсан галт уул мөн. Арлын голоор Анжафи нэрт тэгш уулархаг газар тогтдог. Үүнд, алт, зэс, төмрөөр баян 5 угсраа уулс байрладаг.Хэдийгээр Африк тивтэй ойр боловч Мадагаскар арал ургамал, амьтадаараа хосгүй болоод сонирхолтой. Энд дэлхийн ургамал, амьтны зүйлсээс 5% нь олддог бөгөөд эдгээрийн 80% нь зөвхөн Мадагаскарт л байдаг. Учир иймээс, Мадагаскарыг «бяцхан тив» гэж үзэх нь бий.