Марио Гёце

Германы хөлбөмбөгчин

Марио Гёце (Герман: Mario Götze, 1992 оны зургаадугаар сарын 3-нд Мемминген хотод төрсөн) — Германы хөлбөмбөгчин бөгөөд Бавари Мюнхен болон Германы шигшээд тоглодог. Тэр 2014 оны ДАШТ-ий шувтаргад Аргентины хаалганд 113 дахь минутанд хожлын цор ганц гоолыг оруулсан билээ.

Марио Гётце

Гётце Германы шигшээд (2012)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМарио Гётце[1]
Төрсөн огноо1992 оны 6 сарын 3 (1992-06-03) (31 настай)
Төрсөн газарГерман, Мемминген
Өндөр1.76 м[2]
БайрлалДовтолгооны хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багБавари Мюнхен
Дугаар19[3]
Өсвөрийн баг
1995–1998Ронсберг
2001–2009Боруссиа Дортмунд
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2009–2010Боруссиа Дортмунд II1(0)
2009–2013Боруссиа Дортмунд83(22)
2013–Бавари Мюнхен27(10)
Шигшээ баг
2007Герман (15-)2(0)
2007–2008Герман (16-)8(3)
2008–2009Герман (17-)13(5)
2009Герман (21-)2(0)
2010–Герман35(11)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 3.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 7 сарын 13

Замнал

Дортмундад 8 настайгаасаа хичээллэсэн Гёце Бундеслигийн анхны тоглолтоо 2009 оны арваннэгдүгээр сарын 21-нд Майнцтай хуурай тэнцэхэд Якуб Блашчиковскиг сэлгэн 88 дахь минутанд хийж байв. Дортмунд 2011-2012 онд Бундеслигт аваргалахад тэр тодорсон юм.

2013 оны дөрөвдүгээр сарын 23-нд Гёцег Бавари Мюнхен 37 сая еврогоор элсүүлсэнээ зарлав.

Шигшээ

2010 оны арваннэгдүгээр сарын 17-нд Германы шигшээд Шведтэй тоглоход сэлгээгээр гараалсан бол анхны гоолоо 2011 оны наймдугаар сарын 11-нд Бразилтай тоглоход 19 нас 68 хоногтойдоо оруулан шигшээн түүхэнд хамгийн залуу гоолдогчоор бичигдэв.

2014 оны ДАШТ-ий сонгонд дөрөв гоолдсон Гёце тэмцээний хэсэгт[4] Португали (4:0)[5], Ганатай (2:2) тоглоход нээлтийн гоолуудыг хийжээ.[6] Улмаар шувтарганд Аргентинтай нэмэлт цаг сунгахад гоёмсог гоолыг оруулан шигшээн дөрөв дэх түрүүг авахад тусалсан юм.[7]

Шигшээн гоолууд

Амжилт

Боруссиа Дортмунд
  • Германы аварга (2): 2011, 2012
  • Германы цомын эзэн (1): 2012
  • Нийт: 3 цом
Бавари
  • Германы аварга (1): 2014
  • Германы цомын эзэн (1): 2013/2014
  • Германы супер цомын эзэн (1): 2013
  • Клубүүдийн дэлхийн аварга (1): 2013
  • Telekom-Cup тэмцээний аварга (1): 2013
  • Нийт: 5 цом
Герман
Хувийн
  • Фриц Вальтерийн нэрэмжит медаль:2009
  • Фриц Вальтерийн нэрэмжит медаль:2010
  • Бундеслигийн нээлтийн гоол: 2010/2011
  • Бундеслигийн бэлгэдлийн гарааны тоглогч: 2010/2011
  • Алтан жаал шагналын эзэн: 2011

Хувийн амьдрал

Гёце Германы Бавари мужийн Мемминген хотод төрсөн. Түүний аав Юрген Гёце нь Дортмундын Технологийн Их сургуулийн алдартай профессор хүн бол ах Фабиан Гёце Бохумд тоглодог.

Эшлэл

Холбоос