Мосул
Мосул (арабаар الموصل гэж бичнэ, үндсэн арабаар [al-Mawṣil], умар Месопотамын арабаар [el-Mōṣul] гэж дууддаг, курдээр [Mûsil/Nînewe], англиар Mosul, оросоор Мосул) бол 1.5–2.8 сая хүнтэйгээрээ Багдадын ард Басратай зэргэлдээ жагсдаг Ирак улсын томоохон хотуудын нэг юм. Хойшоогоо Турк, Сиритэй худалдаа наймаа хийдэг Ирак улсын умард хязгаарын гол хот бөгөөд Найнава мужийн засаг захиргааны төв гэгдэж, Багдадаас баруун хойш 400 км зайд байршжээ. Мосул хот байгаа Тигр мөрний эргийн нөгөө талд эртний Ассирийн Нинев хотын туурь байдаг. Тус хотод Арабаас гадна Туркоман, Курд, Ассирчууд оршин суусаар өнөөдөртэй золгосон. Мосулын их сургууль Арабын орнууд дундаа нэр алдартай.
Мосул хот | |
---|---|
хот | |
араб. الموصل — al-Mawṣil | |
Мосул хот, Тигр мөрөн, түүн дээгүүрх гүүр | |
Улс орон | Ирак (БНИраУ) |
Муж, аймаг | Найнава муж |
Сум, суурин | Мосул хот |
Газрын байц | д.т.д. 220 м |
Хүн ам (2010) | 720.820(2015) хүн |
Цагийн бүс | Арабын цаг (ГЦ+3) |
Цаг уур
Мосул | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Мосул
Эх сурвалж: [1] |
Зургийн цомог
Цахим хуудас
Commons: Мосул хот – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Эшлэл
🔥 Top keywords: Нүүр хуудасТусгай:SearchБор гөрөөсЧингис хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтМөнх хаанМонголНэгдсэн Үндэстний БайгууллагаДэлхийн хоёрдугаар дайнМонгол бичигӨгэдэй хаанМонгол дахь Их Хэлмэгдүүлэлт1990 оны Монголын ардчилсан хувьсгалАгаарын бохирдолХалхын голын дайнЦахиагийн ЭлбэгдоржИх Монгол УлсЭнзимБүгд Найрамдах Монгол Ард УлсУлаанбаатарНарны аймагЮань УлсМандуул хаанАрдчилалХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЛигдэн хаанАрдын хувьсгалОросМонгол Улсын Үндсэн ХуульХүннү улсМазаалайНисэх онгоцФотосинтезМонголын Нууц ТовчооМонгол улсын аймаг, нийслэлДашдоржийн Нацагдорж1945 оны чөлөөлөх дайнҮр хөндөлтӨмнөд Солонгос