Оросууд

Оросууд (орос. олон тоонд-русские) — Орос улсын үндсэн хүн ам, Слав хэл-угсааны ард түмэн, 100-110 сая орчим хүнтэй үндэстэн. ОХУ-ын Үндсэн хуулиар оросууд бол улс бүрдүүлэч ард түмэн гэж тодорхойлсон байдаг.

Орос үндэстэн


зүүн дээрээс Дмитрий Донской • I ПётрЛомоносовПушкинДостоевскийТолстойМенделеевЧайковскийЧехов • Павлова • КоролёвГагарин
Томоохон хүн амтай улсууд
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос 111 016 896 [1][2]
УкраинУкраин Украин (2001)8 334 141[3]
КазахстанКазахстан Казахстан (2009)3 793 764[4]
Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс (2009)
(Орос гаралтай хүн)
3 072 756[5]
УзбекистанУзбекистан Узбекистан (2000)1 199 015[6]
БеларусьБеларусь Беларусь (2009)785 084[7]
ЛатвиЛатви Латви (2011)556 422[8]
КанадКанад Канад (2006)
(Орос гаралтай хүн)
500 600[9]
КиргизКиргиз Киргиз (2009)419 600[10]
МолдавМолдав Молдав (2004)369 488[11]
ЭстониЭстони Эстони (2011)341 450[12]
Их БританиИх Британи Их Британи (2006)
(Орос гаралтай хүн)
300 000[13]
ТуркменистанТуркменистан Туркменистан (2000)297 319[14]
БразилБразил Бразил
(Орос гаралтай хүн)
200 000[15]
ГерманГерман Герман (2011)
(Орос улсын иргэн)
195 310[16]
ЛитваЛитва Литва (2009)174 900[17]
АзербайжанАзербайжан Азербайжан (2009)119 300[18]
ФранцФранц Франц (2007)
(Орос улсад төрсөн хүн)
115 000[19]
АргентинАргентин Аргентин
(1895-1946 оны хооронд цагаачилсан)
114 303[20]
Хэлнүүд
Оросынх нь орос хэлээр ярьж хөөрдөг. Бусад улсад байдаг нь Оросоос гадна тухайн улсын хэлийг сурдаг.
Шашин
Олонх нь христосын шашны урсгал үнэн алдартны шашинтан. Мөн нилээд хэсэг нь шашин шүтдэггүй.
Холбоотой угсаатны бүлэг
дорнод слав зэрэг бусад слав угсаатан,

Оросуудын Монгол нэр

Буриад хэлээр оросууд „мангад“ (ᠮᠠᠩᠭᠤᠳ) гэж гэдэг байсан. Энэхүү үгийн утга мангас вэ. Өнөөдрийн албан ёсны нэр төвийг сахисан „орос“ гэж өөрчлөсөн байна.

Хүний тоо

ОХУ-ын хүн амын 2010 оны тооллогоор 77,8% болох 111 сая хүн Орос үндэстэн гэдгээ мэдүүлсэн.[1][23] Үүнээс гадна ЗХУ-ын бүрэлдэхүүнд байж байгаад тусгаар тогтносон Европын Украин, Беларусь, Латви, Эстони, Литва, Молдав, Азийн Казахстан, Узбекистан, Киргиз, Туркменистан зэрэг арваад улсад оросууд мэдэгдэхүйц олноор байдаг. Америк, Канад, Бразил, Герман руу цагаачилсан хүний тоо цөөнгүй. Ингээд харвал дэлхий даяар багадаа 112 сая,[24] ихдээ 150 сая,[25] дунджаар 133 сая[21]орос хүн амьдарч байна.

Хэл бичиг

Оросууд орос хэлээр хэлэлцдэг. Эрдэмтэд орос хэлийг төрөл гарлаар нь Энэтхэг-Европ хэлний язгуурын Слав салбар, тэр дотроо беларусь, украин хэлний хамтаар Зүүн Слав бүлэгт хамааруулж ангилсан. Орос цагаан толгойд кирилл үсгээс гаралтай Аа Бб Вв Гг Дд Ее Ёё Жж Зз Ии Й й Кк Лл Мм Нн Оо Пп Рр Сс Тт Уу Фф Хх Цц Чч Шш Щщ Ъъ Ыы Ьь Ээ Юю Яя гэсэн нийт 33 үсэг ордог.

Нэмж унших

Зураг

Зүүлт, тайлбар

Цахим холбоос

 Commons: Оросууд – Викимедиа дуу дүрсний сан