Слав

Слав (өөрөөр бас славян) хэмээн нэрлэгдэх Энэтхэг-Европ язгуурын Слав бүлгийн төрөлх хэлтэн ард түмнийг Славууд гэдэг. 2010 оны байдлаар 315-340 сая Слав хүн байна. Голдуу Дорнод Европт тархан суурьшсан боловч бас цөөн хувь нь Төв Ази, Умард Азид суурьшдаг. Дотроо Дорнод Слав (олон хүн амтайгаар нь дараалуулвал Орос, Украин, Беларусь), Өрнөд Слав (Польш, Чех, Словак), Өмнөд Слав (Серби, Болгар, Хорват, Босни ба Херцеговина, Словени, Македон, Монтенегро) гэж гурав салбарладаг.

  Өрнөд Славууд
  Дорнод Славууд
  Өмнөд Славууд
1848 оны Прагийн их хурлаар батлагдсан Нармай Слав туг

Хүн ам

Дэлхий дахины дотор 400 сая гаруй Слав болон Слав гаралт хүн байна. Эдгээрийн талаас илүү хувь нь болох гурван салаа гэвэл 150 сая нь Орос, 60 сая нь Польш, 50 сая нь Украйнчууд юм. Мөн 11 сая Чех, 10.5 сая Серб, 10 сая Болгар, 10 сая Беларусь, 8 сая Хорват, 7 сая Словак, 3 сая Босни, 3 сая Македон, 2.5 сая Словен, 700 мянган Черногорчууд байдаг.

Шашин шүтлэг

Ихэнх Слав хүмүүс 6-10-р зууны хооронд Христийн шашинтан болцгоожээ. Тэр дундаа Зүүн Славууд Үнэн алдартны, Баруун Славууд Католик урсгалыг дагадаг бол Урд Славууд өмнөх хоёр урсгалд таллагддаг. Харин Босничуудын дийлэнх нь Ислам шүтлэгтэй, Чехүүдийн дийлэнх нь шашин эс шүтдэг.

Үсэг

Хэлээ ямар үсгээр тэмдэглэдэг нь шашны урсгалаас хамаардаг. Үнэн алдартны шашинтай нь Кирилл үсэг, католик шашинтай нь Латин үсэг хэрэглэдэг.

Нүүдэл

File:Migration of Serbs2.pngFile:Migration of Serbs1.pngFile:Great serb migration.pngXIII-XVII зуун