Тринидад ба Тобаго

Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улс (Англи: Republic of Trinidad and Tobago, Тринидад ба Тобаго) Карибын тэнгисийн өмнөд хэсэгт орших Тринидад, Тобаго хэмээх хоёр арал дээр орших улс юм.

Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс
Republic of Trinidad and Tobago (Англи)
Тринидад ба Тобаго улсын далбаа
Далбаа
Тринидад ба Тобаго улсын Сүлд
Сүлд
Уриа: "Together We Aspire, Together We Achieve" (Англи)
Бид хамтдаа тэмүүлж, хамтдаа цэцэглэн хөгжинө
Төрийн дуулал: "Forged from the Love of Liberty
Хайраас эрх чөлөө рүү хөдлөв"
Location of Тринидад ба Тобаго
Location of Тринидад ба Тобаго
НийслэлПорт-оф-Спейн
10°40′0″N 61°30′27″W / 10.66667°N 61.50750°W / 10.66667; -61.50750
Томоохон хотСан-Фернандо
10°17′N 61°28′W / 10.283°N 61.467°W / 10.283; -61.467
Албан ёсны хэлАнгли хэл[1]
Бусад хэлнүүдТринидад ба Тобаго дахь хэлнүүдээс харна уу[2]
Угсаатны бүлгүүд
(2011)[3]
  • 35.43% Энэтхэгчүүд
  • 34.22% Африк
  • 22.82% Холимог
    • 7.66% Дугла
Шашин
(2011)[3]
Ард түмний нэршилТринидад ба Тобагочууд
Төр засагНэгдмэл парламентын бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Кристин Кангалу
• Ерөнхий Сайд
Кит Роули
• Танхимын дарга
Бриджид Эннисетт-Жорж
• Сенатын дарга
Найжел де Фрейтас
• Ерөнхий шүүгч
Айвор Арчи
• Opposition Leader
Камла Персад-Биссессар
Хууль тогтоох байгууллагаПарламент
• Дээд танхим
Сенат
• Доод танхим
Төлөөлөгчдийн танхим
Түүх
• Баруун Энэтхэгийн Холбооны нэг хэсэг
1958 оны 1 сарын 3 – 1962 оны 1 сарын 14
• Тусгаар тогтнов
8 сарын 31, 1962 он
• Чагуарамасын гэрээгээр Карибын Нийгэмлэгт нэгдэв
8 сарын 1, 1973 он
• Бүгд Найрамдах Улс
8 сарын 1, 1976 он[a]
Газар нутаг
• Нийт
5,131 км2 (164)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2022 тооцоо
1,405,646[5] (151)
• Нягтаршил
264/км2 (34)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$42.1 тэрбум[6] (126)
• Нэг хүнд ноогдох
$29,793[6] (58)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$29.3 тэрбум[6] (107)
• Нэг хүнд ноогдох
$20,746[6] (47)
ОТББИ (2012)39.0[7]
дундаж
ХХИ (2021) 0.810[8]
маш өндөр · 57
Мөнгөний нэгжТринидад ба Тобагогийн доллар (TTD)
Цагийн бүсUTC-4 (АЦБ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талзүүн
Утасны томьёо+1 (868)
Домэйн нэр.tt

Нэршил

Албан ёсны нэр нь Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улс, Англи: Republic of Trinidad and Tobago, бөгөөд товчоор Тринидад ба Тобаго гэж нэрлэгддэг. Тус улсын нэр нь гол хоёр арлын нэрнээс үүдэлтэй.

Тринидад арал дээр байх гурван уул нь Христийн шашны Тринити (ертөнцийн эзэн, Есүс Христ, ариун сүнс гурав) хэмээх сургаалийг бэлгэдэж, испаничуудын өгсөн нэр юм.

Тобаго арлын нэршил нь уугуул иргэд нь тамхи татдаг байснаас үүдэлтэй.

Түүх

Улс төр

Бүгд Найрамдах засаглалтай, хоёр танхим бүхий парламенттай.

Тобаго арал нь өөртөө засан тохинох эрхтэй бөгөөд өөрийн гэсэн парламенттай.

  • Тринидад ба Тобагогийн ерөнхийлөгч

Засаг захиргааны нэгж

Тринидад ба Тобаго нь 8 муж, 30 дүүрэгт хуваагддаг.

  • Карони муж (Caroni)
  • Нарива муж (Nariva)
  • Мажаро муж (Mayaro)
  • Викториа муж (Victoria)
  • Сент-Эндрью муж (Saint Andrew)
  • Сент-Дэвид муж (Saint David)
  • Сент-Жорж муж (Saint George)
  • Сент-Патрик муж (Saint Patrick)
  • Тобаго арал нь 1987 онд өөртөө засан тохинох эрхтэй болсон.

Газарзүй

Тринидад арал нь 4827км2 талбайтай, уулархаг арал бөгөөд хамгийн өндөр цэг нь д.т.дээш 981м өргөгдсөн Арибо уул юм. Тус арал нь Венесуэлийн эргээс 11-хэн км-ийн зайд оршдог. Тобаго арал нь Тринидад арлаас зүүн хойш ойролцоогоор 34км зайд орших, 301км2 талбайтай, мөн л уулархаг арал юм.

Нийслэл Порт-оф-Спейн нь Тринидад арлын баруун хэсэгт Париагийн булангийн эрэг дээр оршино.

Эдийн засаг

Вест Индийн арлууд дундаас газрын тос, шатдаг хийн арвин нөөцтэйгээрээ ялгардаг. Газрын тос, байгалийн хий экспортлогч орнуудын нэг юм.

Хүн ам

  • Хүн ам: Африк гаралтай (41%), Энэтхэг гаралтай (41%), холимог цустай (16%), европ гаралтай (1%), бусад (2%)

Тобаго арал нь африк гаралтай иргэд олонтой.

Цахим холбоос

 Commons: Category:Trinidad_and_Tobago – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл