Флоренц

Флоренц (Италиар Firenze) нь Италийн Тоскана бүс болон Флоренц мужийн төв юм. 364,779 хүн амтай бөгөөд үүгээрээ Тосканад тэргүүлдэг.

Флоренц
Firenze
Хотын зураг
Флоренц
Сүлд тэмдэг
Сүлд

Флоренц-н байршил
Флоренцийн байршил (Улаанаар тойруулсан)

Солбицол: 43°46′18″N, 11°15′13″E
УлсИталиИтали Итали
БүсТоскана
МужФлоренц
Засаглал 
 - Хотын захирагчЛеонардо Доменики
Газар нутаг 
 - Нийт102 км²
Өндөр50 м
Хүн ам 
 - Нийт (2006-06-02)366,488
 - Нягтрал3,593/км²
Цагийн бүсUTC+1
Шуудангийн хаяг50100
Утасны код055
Цахим сүлжээ: www.comune.firenze.it

Флоренц нь Арно голын эрэг дээр орших бөгөөд Дундад зууны үе, Сэргэн мандалтын үед эзлэж байсан чухал байр суурь болон соёл урлаг, архитектуруудаараа дэлхийд алдартай. Дундад зууны үед Европын худалдаа санхүүгийн төв байсан бөгөөд Италийн сэргэн мандалтын эхлэл цэг хэмээгддэг. Мөн "Дундад зууны үеийн Афин" хэмээгдэж байжээ. Флоренцийг удаан хугацааны туршид Медичигийн гэр бүл де факто байдлаар удирдаж байсан. 1865-1870 онд Италийн вант улсын нийслэл байжээ.

"Флоренцийн түүхэн төв" нь жил бүр сая гаруй жуулчдыг татдаг бөгөөд 1982 онд ЮНЕСКО Дэлхийн өв хэмээн бүртгэжээ.

Цахим холбоос