Хаити

Хаити, албан ёсоор Бүгд Найрамдах Хаити улс (гаити. креол. Repiblik Ayiti [ɣepibˈlik ajiti], франц. République d'Haïti [ʁe.py.bˈlik da.i'ti]) Карибын тэнгис дэх Их Антилын арлуудын нэг болох Хиспаниола арал дээр байрладаг. Бүгд Найрамдах Доминикан Улстай Хиспаниола арлыг хуваалцаж, арлын баруун хэсэгт наймны гурван хэсгийг эзлэн оршино. Хаити улсын газар нутгийн хэмжээ нь 27.750 хавтгай дөрвөлжин километр. Хүн ам нь -11 470 261 хүн (2023 оны байдлаар бөгөөд үүнээс 1 сая орчим хүн гадаадад буюу АНУ-д оршин суудаг ажээ).

Бүгд Найрамдах Хаити Улс
République d'Haïti (Франц)
Repiblik d Ayiti (Хаитийн Креол)[1]
Хаити улсын далбаа
Далбаа
Хаити улсын Сүлд
Сүлд
Уриа: 
"Liberté, égalité, fraternité" (Франц)[2]
"Libète, Egalite, Fratènite" (Хаитийн Креол)
"Эрх чөлөө, эрх тэгш байдал, ах дүүгийн холбоо"
Төрийн дуулал: La Dessalinienne (Франц)
Desalinyèn (Хаитийн Креол)
"Дессалингийн дуу"
Location of Хаити
Нийслэл
ба томоохон хот
Порт-о-Пренс
18°32′N 72°20′W / 18.533°N 72.333°W / 18.533; -72.333
Албан ёсны хэл
  • Франц
  • Хаитийн Креол хэл
Угсаатны бүлгүүд
95% Хар
5% Холимог ба цагаан[3]
Шашин
(2020)[4]
  • 87.0% Христ
  • 10.7% Шашингүй
  • 2.1% Ардын шашин
  • 0.2% Бусад
Ард түмний нэршилХаитичууд
Төр засагНэгдмэл хагас-ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Ариэль Анри (үүрэг гүйцэтгэгч)[5][6][7]
• Ерөнхий Сайд
Ариэль Анри (үүрэг гүйцэтгэгч)
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей[a]
• Дээд танхим
Сенат[a]
• Доод танхим
Төлөөлөгчдийн танхим[a]
Тусгаар тогтнол 
(Францаас)
• Туснхагласан
1 сарын 1, 1804
• Хүлээн зөвшөөрөгдсөн
4 сарын 17, 1825
• Анхны эзэнт гүрэн
9 сарын 22, 1804
• Өмнөдийн БНУ
3 сарын 9, 1806
• Умардын Улс
10 сарын 17, 1806
• Хаант улс
3 сарын 28, 1811
• Хиспаниолагийн нэгдэл
2 сарын 9, 1822
• Задрал
2 сарын 27, 1844
• 2-р эзэнт гүрэн
8 сарын 26, 1849
• Бүгд найрамдах улс
1 сарын 15, 1859
• АНУ-ын эзлэн түрэмгийлэл
1915 оны 7 сарын 28 – 1934 оны 8 сарын 1
• Одоогийн үндсэн хууль
3 сарын 29, 1987
Газар нутаг
• Нийт
27,750[8] км2 (143)
• Усны эзлэх талбай (%)
0.7
Хүн ам
• 2023 тооцоо
11,470,261[9] (83)
• Нягтаршил
382/км2 (32)
ДНБ (ХАЧТ)2021 тооцоо
• Нийт
$34.189 тэрбум[10] (144)
• Нэг хүнд ноогдох
$2,962[10] (174)
ДНБ (нэрлэсэн)2021 тооцоо
• Нийт
$22.431 тэрбум[10] (139)
• Нэг хүнд ноогдох
$1,943[10] (172)
ОТББИ (2012)41.1[11]
дундаж
ХХИ (2021) 0.535[12]
бага · 163
Мөнгөний нэгжГурд (G) (HTG)
Цагийн бүсUTC−5 (ЗЦБ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC−4 (EDT)
Жолооны талбаруун
Утасны томьёо+509
Домэйн нэр.ht

Карибын хамтын нийгэмлэг (CARICOM)-ийн хамгийн олон хүн амтай, Карибын тэнгисийн орнууд дундаа Кубын дараа орох их хүн амтай улс орон юм.

Энэ арлын уугуул оршин суугчид нь Өмнөд Америкаас шилжиж ирсэн тайно хүмүүс байв. 1492 оны арванхоёрдугаар сарын 5-нд Христофер Колумб анхны аяллынхаа явцад уг арлыг нээснээр европчууд тус аралтай танилцжээ.

Гаити улсын нийслэл хот-Порт-о-Пренс юм.

Гаити улсын газрын зураг

1804 онд Бүгд Найрамдах Хаити улс хувьсгал хийж Францаас тусгаар тогтнолоо олж аваад америк тив дахь АНУ-ын дараа тусгаар тогтнолоо олж авсан хоёрдахь улс болжээ.

Хати улсад америк тивд франц хэл давамгайлдаг цорын ганц тусгаар улс юм.

Монгол улстай 2014 оны 1-р сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон байна.

Тэмдэглэл

Цахим холбоос

 Commons: Хаити – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл