Амин хүчил

Амин хүчлүүд (əˈmiːnoʊ, əˈmaɪnoʊ) нь амин (-NH2) ба карбон хүчлийн ажиллагаатай бүлгийг (-COOH) агуулах, биологийн чухал органик нэгдлүүд бөгөөд, тухайн амин хүчилд тохирох хажуугийн хэлхээтэй байдаг.[1][2][3] Амин хүчлүүд нь ихэвчлэн нүүрстөрөгч, устөрөгч ба азотоос тогтох ба зарим амин хүчлүүд хажуугийн хэлхээндээ өөр элементийг агуулдаг. Ойролцоогоор 500-н амин хүчил мэдэгдээд байгаа бөгөөд янз бүрээр ангилагддаг.[4] Цөмийг бүрдүүлэгч ажиллагаатай бүлгийн байрлалаар нь альфа- (α-), бета- (β-), гамма- (γ-) эсвэл дельта- (δ-) амин хүчил гэж ангилж болох юм. Туйлшралт, рН, хажуугийн хэлхээний төрлөөр нь (алифатик, ациклик, ароматик, гидроксил бүлэг эсвэл хүхэр агуулснаар нь, г.м.) бүлэглэж болно. Амин хүчлүүд нь уураг хэлбэртэйгээр хүний биеийн булчин, эс болон бусад эдүүдэдийн хоёр дахь том бүрдүүлэгч (эхнийх нь ус) юм.[5] Уургийн гадна амин хүчлүүд нь neurotransmitter-ийн тээвэрлэлт, биосинтез зэрэг процессуудад маш чухал үүргүүдийг гүйцэтгэдэг.

Альфа амин хүчлийн ионжоогүй хэлбэрийн ерөнхий дүрслэл.

Эх сурвалж

Цахим холбоос