Антигуа ба Барбуда

Антигуа ба Барбуда Улс (Англи: Antigua and Barbuda) нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн бүрэлдэхүүн дэх тусгаар тогтносон улс бөгөөд Антигуа болон Барбуда арлуудаас бүрддэг. Зүүн Карибад харьяалагдах арлын улс нь умард атлантын далай ба Карибын хооронд, Пуэрто Рикогийн зүүн урд зүгт оршдог.

Антигуа ба Барбуда
Antigua and Barbuda (Англи)
Антигуа ба Барбуда улсын далбаа
Төрийн далбаа
Антигуа ба Барбуда улсын Сүлд
Сүлд
Уриа: "Each Endeavouring, All Achieving"
"Хүн бүр чармайн зүтгэвэл, бүгд амжилтад хүрнэ"
Төрийн дуулал: "Fair Antigua, We Salute Thee"
Шударга Антигуа, бид танд мэндчилж байна
Хааны дуулал: "God Save the King"[1]
Location of Антигуа ба Барбуда
Нийслэл
ба томоохон хот
Сент Жонс
17°7′N 61°51′W / 17.117°N 61.850°W / 17.117; -61.850
Ардын хэлАнтигуа ба Барбудагийн Креол хэл
Ажлын хэлАнгли хэл[2]
Угсаатны бүлгүүд
(2011[3])
  • 87.27% Африк (Хар)
  • 4.73% Холимог
  • 1.65% Европ (Цагаан)
  • 6.35% бусад
Шашин
(2020[4])
  • 3.6% Растафари
  • 1.9% шашингүй
  • 1.1% Бахай шүтлэг
  • 0.7% бусад
Ард түмний нэршилАнтигуа ба Барбудачууд
Антигуачууд
Барбудачууд
Төр засагНэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг
• Хаан
III Чарльз
• Амбан захирагч
Родни Уильямс
• Ерөнхий сайд
Гастон Браун
Хууль тогтоох байгууллагаПарламент
• Дээд танхим
Сенат
• Доод танхим
Төлөөлөгчдийн танхим
Үүсгэн байгуулалт
• Холбоо
9 сарын 23, 1859[5]
• Редондаг нэгтгэв
3 сарын 26, 1872
• Паришийн хилийн тухай хууль
12 сарын 17, 1873[6]
• Холбоот Улс
2 сарын 27, 1967
• Тусгаар тогтнол
11 сарын 1, 1981
Газар нутаг
• Нийт
440 км2 (182)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2022 тооцоо
100,772[7] (182)
• 2011 тооллого
84,816
• Нягтаршил
186/км2
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$2.454 тэрбум (196)
• Нэг хүнд ноогдох
$31,256[8] (59)
ДНБ (нэрлэсэн)2019 тооцоо
• Нийт
$1.864 тэрбум (193)
• Нэг хүнд ноогдох
$21,010[8] (49)
ОТББИ  53.0[9][10]
өндөр
ХХИ (2019) 0.778[11]
өндөр · 78
Мөнгөний нэгжЗүүн Карибын доллар (XCD)
Цагийн бүсUTC-4 (АЦБ)
Жолооны талзүүн
Утасны томьёо+1-268
Домэйн нэр.ag
Вэбсайт
ab.gov.ag
  1. Англи хэл нь хууль тогтоомж, тогтоол, албан ёсны баримт бичиг, олон нийтийн хуулиудад ашиглагддаг цорын ганц хэл юм; хэдийгээр де-юре албан ёсны хэлээр тунхаглагдаагүй ч үндсэн хуулийн дагуу тус улсын цорын ганц "ажлын хэл" юм.[12]

Газар зүй

Байршил

Антилын улс Антигуа ба Барбуда нь салхин талын арлууд гэгдэх арлуудад хамаарна. Энэ улс нь Атлантын далай ба Карибын хооронд орших ба Пуэрто Рикогоос зүүн урд зүгт багцаагаар 650 км зайтай. Нийт газар нутгийн талбай нь 442,6 км²[13], улсын нутаг дэвсгэр нь хоёр үндсэн ба хэд хэдэн жижиг арлуудаас бүрддэг. Хамгийн том арал нь Антигуа арал (280 км²) бөгөөд энэ арал дээр тус улсын нийслэл Сент Жонс оршдог. Барбуда арал нь 161 км² талбайтай ба Антигуагаас умард зүгт 48 км-н зайд оршдог. Антигуагаас зүүн хойд зүгт 56 км-н зайтай орших хүнгүй хадан хясаа бүхий арал Редонда байдаг.

Геологи ба геоморфологи

Хэдийгээр үндсэн арал Антигуа нь шохойн чулуун тогтоцтой ч, энэ арал нь 34 сая жилийн өмнө арлын баруун урд зүгт тэсэрсэн усан доорх галт уулаас үүсэлтэй. Арлын хамгийн өндөр цэг нь улсынхаа хамгийн өндөрт орох бөгөөд далайн түвшнээс дээш 402 метрт өргөгдсөн Обама уул юм.

Уур амьсгал

Антигуа ба Барбуда нь халуун орны уур амьсгалтай. Сарын дундаж температурын утга нь 22 °-с (арванхоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртэл) 30 °C (зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл) хүрдэг. Жилийн дундаж хур тунадасны хэмжээ нь 900-1000 мм байгаа нь Карибтай харьцуулахад харьцангуй бага юм. 9-11-р сарын хооронд хамгийн их хур тунадас буудаг. Зуны улиралд (6-10 сар хүртэл) халуун орны хуй салхи гарах магадлал өндөртэй.

Хүн ам

2017 оны байдлаар Антигуа ба Барбудад 94.731 хүн[14] амьдарч байна. Хүн амын дийлэнх нь Антигуад амьдардаг, харин Барбуда нь ердөө л 1600 оршин суугчтай (2011 оны мэдээ)[15].

Хүн ам зүйн зарим үзүүлэлт

Хүн амын өсөлт (мянг.) 1961–2010 он

2017 оны байдлаарх хүн амын тоон үзүүлэлт (жуулчдыг оруулаагүй).

  • Насны бүтцээр
    • 0–14 насныхан: 23,09 %
    • 15–24 насныхан: 16,83 %
    • 25–54 насныхан: 42,19 %
    • 55–64 насныхан: 9,83 %
    • 65–с дээш насныхан: 8,06 %
  • Дундаж нас: 31,6 нас
  • Төрөлт: 15,7/1000 оршин суугч
  • Нас баралт: 5,7/1000 оршин суугч
  • Өсөлт: 1,2 %
  • Нийт төрөлтийн тоо: 2
  • Цэвэр шилжин явагсад: −2,2/1000 оршин суугч
  • Дундаж наслалт
    • Эрчүүд: 74,4 жил
    • Эмэгтэйчүүд: 78,8 жил

Цахим холбоос

 Commons: Антигуа ба Барбуда – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary: Антигуа ба Барбуда – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эх сурвалж