Вашингтон (муж улс)

Вашингтон (Англи: Washington) нь Америкийн Нэгдсэн Улсын Номхон Далайн Баруун Хойд бүсэд орших АНУ-ын муж улс юм. Вашингтоныг анх Вашингтоны Нутаг Дэвсгэрийн баруун хэсгээс тасдан авч 1889 онд Холбоонд 42 дахь муж улсаар нэгтгэсэн юм. 2006 онд Хүн амын тооллогын товчооноос тус муж улсын хүн амыг 6,395,798 гэж тооцоолсон.

Вашингтон Муж Улс
State of Washington
Вашингтон муж улсын далбааВашингтон муж улсын сүлд
ДалбааСүлд
Хоч(нууд): The Evergreen State (Мөнх ногоон муж улс)
Уриа: Alki (Чинук Вава) (аажим)[1]
Вашингтон муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Вашингтон муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
НийслэлОлимпиа
Хамгийн том хотСиэтл
Нутаг дэвсгэр АНУ-д 18-д орно
 - Нийт184,827 км²
 - Өргөн400 км
 - Урт580 км
 - Усны эзлэх %6.6
 - Өргөрөг45° 33′ N - 49° N
 - Уртраг116° 55′ W - 124° 46′ W
Хүн ам АНУ-д 13-д орно
 - Нийт6,468,424 (2007 оны тооцоо)[2]
 - Нягтшил34.20/км²
АНУ-д 25-д орно
 - Дундаж орлого $53,515 (13)
Өндөр 
 - Хамгийн өндөр цэгРоньер уул[3]
4,395 м
 - Дундаж520 м
 - Хамгийн нам цэгНомхон Далай[3]
0 м
АНУ-д нэгдсэн 1889 оны арваннэгдүгээр сарын 11 (42)
Амбан захирагчЖей Инсли (АН)
Дэд захирагчБрэд Овэн (АН)
АНУ-ын сенатчидПэтти Мөррэй (АН)
Мариа Кэнтвэлл (АН)
Конгрессын төлөөлөгчидЖагсаалт
Цагийн бүсНомхон Далай: UTC-8/-7
ТовчлолуудWA US-WA
Вэбсайтwww.access.wa.gov

Тус муж улс Америкийн Нэгдсэн Улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэгдсэн. Вашингтоныг АНУ-ын нийслэл Вашингтон хотоос ялгахын тулд Вашингтон Муж Улс гэх нь бий.

Нийслэл нь Олимпиа боловч эдийн засгийн төв, хамгийн том хот нь Сиэтл юм.

Майкрософт корпорацийн төв байр байрладаг, Старбакс сүлжээ кафены өлгий нутаг юм.

Түүх

1848 онд Орегоны нутаг дэвсгэр (Oregon territory) бий болов.
1853 онд Орегоны нутаг дэвсгэрээс тусгаарлаж, Вашингтоны нутаг дэвсгэр гэгдэх болжээ.
1889 оны 11 сарын 11-нд АНУ-ын 42 дахь муж улс болов.

Газарзүй

Вашингтон муж улс нь баруун талаараа Номхон далай, өмнө талаараа Орегон, зүүн талаараа Айдахо, хойд талаараа Канад улсын Бритиш Коламбиа мужтай хиллэнэ. Шилмүүст ойгоор бүрхэгдсэн өндөр уулс элбэгтэй.

Байгалийн олон янзын бүслүүртэй. Олимпик хойг нь өтгөн шигүү ойгоор бүрхэгдсэн, хур бороо элбэгтэй, Умард Америкт цорын ганц Халуун орны чийглэг ойн бүс юм. Нөгөө талаар Кастгэйтийн нуруунаас зүүн тал нь цөл говийн бүст багтах бөгөөд, ургамал цөөтэй. Мужийн хамгийн өндөр оргил болох Рэйньер уул нь Сиэтлийн зүүн өмнөд хэсэгт байх бөгөөд мөсөн гол элбэгтэй. Вашингтон мужийг газарзүйн байдлаар нь Оканоганы өндөрлөг ба Колумби голын ай сав гэж хоёр хувааж болно.

Хүн ам

Хүн амын бүтэц

Вашингтон мужийн хүн амын бүтэц:

  • 78.9% цагаан арьстан
  • 7.5% хиспаник
  • 5.5% ази
  • 3.6% эрлийз
  • 3.2% хар арьстан
  • 1.6% уугуул иргэд

Вашингтон мужийн оршин суугчдын угсаа гарвалыг авч үзвэл, герман (18.7%), англи (12%), ирланд (11.4%), норвег (6.2%), мексик(5.6%) гаралтай иргэд олон.

Шашин шүтлэг

Вашингтон мужийн хүн амын шашин шүтлэгийн байдал:

Томоохон хотууд

  • Сиэтл
  • Олимпиа
  • Спокен
  • Тахома
  • Беллеву
  • Редмонд
  • Абердин
  • Эверетт

Эдийн засаг

Вашингтон муж нь дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ 2004 онд АНУ-ын мужууд дотор 14-т орж байна[1]. Нэг хүнд ногдох орлого нь 33,332 америк доллар.

Томоохон компаниуд

Вашингтон мужид төв нь байрладаг компаниуд:

Аж үйлдвэрийн гол салбарууд

Онгоц үйлдвэрлэл, мэдээллийн технологи, цаасны үйлдвэрлэл

Лавлах материал

Цахим холбоос

 Commons: Вашингтон Муж Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан