Делавар

Делавар (Англи: Delaware) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Атлантын бүсэд Атлантын Далайн эрэгт орших АНУ-ын нэгэн муж улс.[5] Тус муж улсын нэр Британийн тайж, Виржиниагийн анхны колонийн захирагч Томас Вэст, 3-р барон Де Ла Варрын нэрээр өдгөөгийн Хэнлопен хошууг анх нэрлэснээс үүдэлтэй.[6]

Делавар Муж Улс
State of Delaware
Делавар муж улсын далбааДелавар муж улсын сүлд
ДалбааСүлд
Хоч(нууд): The First State (Анхны муж улс
Делавар муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Делавар муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэлбайхгүй[1]
НийслэлДовер
Хамгийн том хотВилмингтон
Нутаг дэвсгэр АНУ-д 49-д орно
 - Нийт6,452 км²
 - Өргөн48 км
 - Урт154 км
 - Усны эзлэх %21.5
 - Өргөрөг75° 3′ W - 75° 47′ W
 - Уртраг38° 27′ N - 39° 50′ N
Хүн ам АНУ-д 45-д орно
 - Нийт864,764 (2007 оны тооцоо)[2]
 - Нягтшил170.87/км²
АНУ-д 6-д орно
 - Дундаж орлого $50,152 (12)
Өндөр 
 - Хамгийн өндөр цэгЭбрайт Азимутын ойр[3]
136.5 м
 - Дундаж18 м
 - Хамгийн нам цэгАтлантын Далай[4]
0 м
АНУ-д нэгдсэн 1787 оны арванхоёрдугаар сарын 7 (1)
Амбан захирагчРут Энн Миннер (АН)
Дэд захирагчЖон Си. Карний, Бага (АН)
АНУ-ын сенатчидЖөү Биден (АН)
Томас Р. Карпер (АН)
Конгрессын төлөөлөгчидМайкл Касл(БНН) (Жагсаалт)
Цагийн бүсДорнод: UTC-5/-4
ТовчлолуудDE Del. US-DE
Вэбсайтdelaware.gov

Делавар нь Делмарва хойгийн зүүн хэсэгт, Делавар булан, Чикапийк булангийн хооронд орших бөгөөд нутаг дэвсгэрээр Рөүд-Айлендийн л өмнө сүүлээсээ хоёрт ордог. 2007 оны тооцоогоор Делаварын хүн ам улсдаа 45-д орж байсан бол, хүн амын нягтшилаар 6-д орж байв. Хүн амын 60 гаруй хувь нь Нью Касл тойрогт амьдардаг[7]. Делавар нь гурван тойрогт хуваагдана. Тухайлбал: Нью-Касл, Кент, Сассекс. Өмнөд хоёр тойрог нь хөдөө аж ахуйн тойргууд бол, хойд хэсэг нь тус муж улсыг иргэний эрдэмтэд, инженерийн ажиллах хүчинд эзлэх хувь болон 1000 хүнд ногдох компани, хувь хүнд олгогдсон патентын тоогоор хоёрт ороход нэмэр болсон.[8] Муж улсын эдийн засаг, үйлдвэрийн хөгжлийн түүх нь дэлхийн хамгийн том химийн үйлдвэрүүдийн нэг болох Дюпоны гэр бүлийн нөлөөлөлтэй ойр холбоотой.[9]

Анх XVI зуунд европчууд эргийг нь нээхээс өмнө, Делаварт уугуул америкчуудын хэд хэдэн бүлэг оршин сууж байсны дотор хойд зүгт Линапе, өмнө зүгт Нантикоке омгийнхон нутаглаж байв. Анх 1631 онд өдгөөгийн Левес хотын ойролцоо орших Зваанендэ дахь голланд худалдаачид энэ нутгийг колоничилсон.[10] Делавар нь Америкийн хувьсгалд оролцсон анхны 13 муж улсын нэг бөгөөд 1787 оны арванхоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Үндсэн хуулийг соёрхон баталсан анхны муж улс болжээ.

Лавлах материал

Гадны холбоос