Виржини

Виржинийн Хамтын Нөхөрлөл (Англи: Commonwealth of Virginia) нь Америкийн Нэгдсэн Улсын Өмнөд хэсгийн Атлантын Далайн эрэг дагуу орших АНУ-ын нэгэн муж улс. " (Англи: Virgin Queen) гэгддэг байсан Английн хатан хаан I Элизабетийн хочоор нэрлэгдсэн юм. Тус муж улсад АНУ-ын найман ерөнхийлөгч мэндэлсэн тул Ерөнхийлөгчдийн эх гэж нэрлэгдэх нь бий. Түүнчлэн Хуучин доминион ч гэдэг. Муж улсын газарзүйг Блю Риж нуруу болон Чизапийк булан тодорхойлно. Нийслэл нь Ричмонд, хамгийн том хот нь Виржиниа Бийч болно.

Виржинийн Хамтын Нөхөрлөл
Commonwealth of Virginia
Виржини муж улсын далбааВиржини муж улсын сүлд
ДалбааСүлд
Хоч(нууд): Old Dominion (Хуучин доминион), Mother of Presidents (Ерөнхийлөгчдийн эх)
Уриа: Sic semper tyrannis[1]
Виржини муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Виржини муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэлангли
Ярьдаг хэлнүүдангли 94.3%, испани 5.8%
НийслэлРичмонд
Хамгийн том хотВиржиниа Бийч
Хамгийн том хотуудын бөөгнөрөлХойд Виржини
Нутаг дэвсгэр АНУ-д 35-д орно
 - Нийт110,785 км²
 - Өргөн320 км
 - Урт690 км
 - Усны эзлэх %7.4
 - Өргөрөг36° 32′ N - 39° 28′ N
 - Уртраг75° 15′ W - 83° 41′ W
Хүн ам АНУ-д 12-д орно
 - Нийт7,642,884 (2006 оны тооцоо)
 - Нягтшил69.03/км²
АНУ-д 14-д орно
 - Дундаж орлого $59,562[2] (9)
Өндөр 
 - Хамгийн өндөр цэгРожерс уул[3]
1,747 м
 - Дундаж290 м
 - Хамгийн нам цэгАтлантын Далай[3]
0 м
АНУ-д нэгдсэн 1788 оны зургадугаар сарын 25 (10)
Амбан захирагчТим Кэйн (АН)
Дэд захирагчБилл Бөүллинг (БНН)
АНУ-ын сенатчидЖон Ворнер (БНН)
Жим Вэбб (АН)
Конгрессын төлөөлөгчид8 БНН, 3 АН (Жагсаалт)
Цагийн бүсДорнод: UTC-5/-4
ТовчлолуудVA US-VA
Вэбсайтwww.virginia.gov

Бүр 1607 онд Лондон компани Шинэ Ертөнц дэх Английн анхны байнгын колони болох Виржинийн колонийг байгуулснаар орчин үеийн Виржинийн үндэс суурь тавигджээ. Виржинийн эхэн үеийн эдийн засаг, улс төрд боолчлол томоохон үүрэг гүйцэтгэж байв. Виржини Америкийн хувьсгалд оролцсон арван гурван колонийн нэг болсон бөгөөд Америкийн Иргэний дайны үеэр Америкийн Холбооны Улсад нэгдэж байлаа. Уламжлал ёсоор консерватив бөгөөд Өмнөдөд багтаж байсан түүхтэй боловч орчин үеийн Виржини нь үндэсний хэмжээний хоёр том намын өрсөлдөөний талбар болсон муж улс юм.

Виржини нь хэд хэдэн салбар бүхий эдийн засагтай. Тухайлбал хөдөө аж ахуй хөгжсөн. Түүнчлэн тус муж улсын Хэмптон Рөүдсэд цэргийн ангиуд байрладаг бөгөөд хойд хэсэгт нь Пентагон зэрэг холбооны засгийн газрын байгууллагууд байрладаг. Түүхийн гурвалжин хэмжээх аялал жуулчлалын түгээмэл маршрутад Жэймстаун, Йорктаун болон Колонийн үеийн Виллиамсбургийн амьд музей ордог. Технологийн салбар өсч хөгжсөнөө тус муж улсын экспортын тэргүүлэх бүтээгдхүүн нь компьютерийн чип болсон бөгөөд энэ салбар нь Виржинийн улсын сургуулиуд болон их сургуулиудын хүч дээр тулгуурласан.

Лавлах материал

Цахим холбоос

 Commons: Virginia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Wikivoyage: Виржини – Аяллын хөтөч

Засгийн газар

Аялал жуулчлал

Соёл, түүх

Газрын зураг ба хүн амзүй