Оклахома

Оклахома (Англи: Oklahoma) нь Америкийн Нэгдсэн Улсын Төв Өмнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс. 2007 оны тооцоогоор 3,617,316 оршин суугчтай[1], 177,847 км² нутаг дэвсгэртэй[3] байсан Оклахома муж улс нь хүн амаараа 28-д, газар нутгаараа 20-д ордог. Муж улсын нэр нь Чоктоо хэлний okla ба humma буюу "улаан хүмүүс"[4] гэсэн үгнээс гаралтай бөгөөд албан бусаар Даруйхан муж улс хочоороо нэршдэг. 1907 оны арваннэгдүгээр сарын 16-нд индианчуудын нутаг дэвсгэрээс үүссэн Оклахома муж улс нь холбоонд нэгдсэн 46 дахь муж улс болжээ. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Оклахома хот.

Оклахома Муж Улс
State of Oklahoma
Оклахома муж улсын далбааОклахома муж улсын сүлд
ДалбааСүлд
Хоч(нууд): Sooner State (Даруйхан муж улс)
Уриа: Labor omnia vincit (латинаар: Хөдөлмөр бүх зүйлийг дийлнэ)
Оклахома муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Оклахома муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэлбайхгүй
НийслэлОклахома хот
Хамгийн том хотОклахома хот
Нутаг дэвсгэр АНУ-д 20-д орно
 - Нийт181,196 км²
 - Өргөн370 км
 - Урт480 км
 - Усны эзлэх %1.8
 - Өргөрөг33°37' N - 37° N
 - Уртраг94° 26' W - 103° W
Хүн ам АНУ-д 28-д орно
 - Нийт3,617,316 (2007 оны тооцоо)[1]
 - Нягтшил20.34/км²
АНУ-д 36-д орно
Өндөр 
 - Хамгийн өндөр цэгБлэк Меза[2]
1,515 м
 - Дундаж395 м
 - Хамгийн нам цэгЛиттл гол[2]
88 м
АНУ-д нэгдсэн 1907 оны арваннэгдүгээр сарын 16 (46)
Амбан захирагчМари Фаллан (БНН)
Дэд захирагчЖэйри Аскинс (АН)
АНУ-ын сенатчидЖэймс М. Инхөүф (БНН)
Томас А. Көүбөрн (БНН)
Конгрессын төлөөлөгчидЖагсаалт
Цагийн бүсТөв: UTC-6/-5
ТовчлолуудOK Okla. US-OK
Вэбсайтwww.ok.gov

Байгалийн хий, газрын тос, хүнсний бүтээгдхүүний томоохон үйлдвэрлэгчийн нэг Оклахома нь нисэх, эрчим хүч, цахилгаан холбоо, биотехнологийн салбар дээр тулгуурласан эдийн засагтай.[5] АНУ-ын хамгийн хурдан өсөн нэмэгдэж буй эдийн засагтай тус муж улс нэг хүнд ногдох орлогын өсөлт болон дотоодын нийт бүтээгдхүүний өсөлтөөр дээгүүр байранд ордог.[6][7] Оклахома хот болон Тулза нь Оклахомагийн эдийн засгийн гол төвүүдийн үүрэг гүйцэтгэдэг ба муж улсын нийт хүн амын 60 орчим хувь нь эдгээр хотын метрополитан бүсэд оршин суудаг.[8] Тус муж улс эдийн засаг, эрүүл мэндийн салбарт холимог үзүүлэлттэй бөгөөд хамгийн том их сургуулиуд нь Америкийн их сургуулиудын лигт оролцдог.[9][10]

Оклахомагийн нутгийн ихэнхи хэсэг нь намхан нурууд, тал нутагт хамаарах бөгөөд, зүүн талаараа ой модтой. Тус муж улсын нутаг дэвсгэрийн ихэнхи нь хатуу ширүүн уур амьсгалтай АНУ-ын Их Тал болон Дотоод Өндөрлөг газарт оршдог.[11] Хүн ам нь германчууд, ирландчууд, англичууд, уугуул америкчуудаас гаралтай бөгөөд уугуул америкчуудын нийт 25 хэл аялгаар хэлцдэг нь аль ч муж улстай харьцуулсан олон юм.[12] Тус муж улс нь Америкийн соёлын гурван гол бүсийн уулзварт оршдог ба үүгээр мал тууврын зам дайрч өнгөрдөг байжээ. Түүнчлэн энэ нутагт өмнөдийн суурьшигчид ирж суурьшиж байсан бөгөөд уугуул америкчуудад зориулж засгийн газраас оноосон нутаг дэвсгэр багтдаг юм. Христийн евангелист урсгал Библийн бүс нь тус муж улсыг улс төрийн хувьд хамгийн консерватив муж улсуудын нэг болгосон боловч Ардчилсан Намд олонхи сонгогчид нь бүртгүүлсэн байдаг ажээ.

Лавлах материал

Нэмэлт унших материал

  • Baird, W. David (1994). The Story of Oklahoma. Norman: University of Oklahoma Press. ISBN 0-8061-2650-7. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  • Dale, Edward Everett (1948). History of Oklahoma. New York: Prentice-Hall. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  • Gibson, Arrell Morgan (1981). Oklahoma: A History of Five Centuries (2nd ed. ed.). Norman: University of Oklahoma Press. ISBN 0-8061-1758-3. {{cite book}}: |edition= has extra text (help)
  • Goble, Danney (1980). Progressive Oklahoma: The Making of a New Kind of State. Norman: University of Oklahoma Press. ISBN 0-8061-1510-6.
  • Jones, Stephen (1974). Oklahoma Politics in State and Nation (vol. 1 (1907-62) ed.). Enid, Okla.: Haymaker Press.
  • Joyce, Davis D. (ed.) (1994). An Oklahoma I Had Never Seen Before: Alternative Views of Oklahoma History. Norman: University of Oklahoma Press. ISBN 0-8061-2599-3. {{cite book}}: |first= has generic name (help)
  • Morgan, Anne Hodges (1982). Oklahoma: New Views of the Forty-sixth State. Norman: University of Oklahoma Press. ISBN 0-8061-1651-X. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  • Morgan, David R. (1991). Oklahoma Politics and Policies: Governing the Sooner State. Lincoln: University of Nebraska Press. ISBN 0-8032-3106-7. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  • Morris, John W. (1986). Historical Atlas of Oklahoma (3rd ed. ed.). Norman: University of Oklahoma Press. ISBN 0-8061-1991-8. {{cite book}}: |edition= has extra text (help); Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  • Wishart, David J. (ed.) (2004). Encyclopedia of the Great Plains. Lincoln: University of Nebraska Press. ISBN 0-8032-4787-7. {{cite book}}: |first= has generic name (help)

Гадны холбоос

Засгийн газар

Аялал жуулчлал, чөлөөт цаг

Соёл, түүх

Газрын зураг, хүн амзүй