Жаркханд

Жаркханд (лат-га. Jharkhand [ʤʰɑːrkʰʌɳɖ]) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорнод биед оршдог муж.

Жаркханд
муж
झारखंड (хинди)
Хүрхрээ
Хүрхрээ
Энэтхэгийн газрын зурагт Жаркханд
Энэтхэгийн газрын зурагт Жаркханд
УлсЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг
МужЖаркханд
Дотроо24 тойрогт хуваагдана
Мужийн төвРанчи
Газар нутаг79,714 км² (16-р том)
Хүн ам (2011)32,988,134 (14-р олон)
Нягт сийрэг414 хүн/км²
2000 ондБихар мужаас салан байгуулагдсан

79 мянган км² газар нутаг, 33 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь хинди.

Газар зүй

Нутгийн хуваарь

Жарканд нутаг Энэтхэг орны дорнод хэсэгт оршдог.

Бихар, Уттар Прадеш, Чаттисгар, Орисса, Өрнөд Бенгал мужтай хиллэдэг.

Нутгийн ихэнх хэсгийг Чотанагпурын тэгш өндөрлөг гэдэг. 29.6% нь ой.

Субарнарека, Коэл, Дамодар зэрэг гол мөрөн урсдаг.

Нутгийн хамгийн өндөр цэг нь Парашнат (1366 м) юм.

Хүн ам зүй

Орисса мужийн хүн амын олонх төрөлхийн хинди хэлтэй. Хүн амын 28% овог аймаг.

67.8% хиндү, 14.5% лал, 12.8% сарна, 4.3% христийн шашин шүтлэгтэй.

Хот суурин

Томоохон хот (2011 оны байдлаар):

  • Жамшедпур – 1,339,438 хүнтэй,
  • Данбад – 1,196,214,
  • Ранчи – 1,120,374,
  • Бокаро – 564,319.

Түүх

Эрт дээр үед Жаркханд нутгийн умард хагас Магада, өмнөд хагас Калинга улсын мэдэлд байв.

2000 онд Бихар мужаас Жаркханд мужийг салган байгуулжээ.

Энэтхэгийн дорно өмнөд нутгаар тархсан Нахал тэрслүү бүлэг Жаркхандад идэвхтэй байгаа.

Зураг