Тажикууд

Тажикууд (тажик. тоҷикон, дари буюу перс. تاجیکان‎ [tɔː'ʤɪkɔn]) — перс-тажик аялгуугаар ярьдаг, өнөөгийн Иран улсын умард нутаг, Афганистан, Тажикистан, Узбекистан болон Пакистанд оршин суудаг, перс гаралтай ард түмэн юм.

Тажик
(تاجیک Тоҷик)
Тажик хүүхдүүд
Нийт хүн ам
барагцаагаар 13-14 сая
Томоохон хүн амтай улсууд
 Афганистан5-6 сая[1][2]
 Тажикистан8,002,000[3][4]
 Узбекистан1,100,000[5], гэхдээ албан бус тооцоогоор 8-12 сая[6][7][8]
 Иран500,000[9]
 Пакистан220,000[10]
Орос ОХУ4000,000[11]
 Герман90,000[12]
Америкийн Нэгдсэн Улс АНУ52,000[a]
 Киргиз58,913[14]
 Хятад39,642[15]
Хэлнүүд
Перс хэл
түүн дотроо Дари, Тажик зэрэг хэлбэр
Шашин
Ислам
Холбоотой угсаатны бүлэг
Перс, Иран

Тажикистан (болон Төв Азийн бусад орнууд) болон Афганистанд (Пакистантай хамт) тажикийн утга зохиолын хэлний тажик болон дари гэх хоёр өөр хэлбэр байдаг. Тажикуудын нийт тоо янз бүрийн тооцоогоор 26-40 сая хүн байна. АНУ-ын Тагнуулын төв газрын баримт ном болон НҮБ-ын тооцоогоор Төв Азийн хоёр дахь том угсаатны бүлэг ажээ. Афганистанд Тажикистанаас олон тажикууд амьдардаг. Афганистанд - 19-22 сая, Тажикстанд - 9.5 сая гаруй. Албан ёсны статистик мэдээллээр Узбекистанд 1.8 сая орчим тажикууд амьдардаг боловч албан бус статистик мэдээгээр энэ угсаатны тоо 11.5 саяд хүрдэг байна. Тиймээс Тажикистанд амьдардаг тажикуудын тоо Афганистан, Узбекистанаас бага байдаг юм.

Тажик бичгийн цагаан толгой

Тажикуудын ашиглаж ирсэн цагаан толгойн үсэг нь цаг хугацааны явцад өөрчлөгдсөн. Тажик хэл анх нь араб бичиг ашиглаж байсан бол 1930-1940-өөд онд латин бичиг хэрэглэж байгаад хожим нь 1945 оноос (Тажикстан, Узбекистан дахь тажикууд) кирилл бичгээр сольж бичэх болсон нь өнөө хүртэл үргэлжилж байна.

Шашин

Өнөөдөр тажикуудын дийлэнх нь лалын суннит урсгалыг дагадаг ч лалын шиит цөөнхүүд мөн тусгаарлагдсан бүс нутагт амьдардаг. Шиит шашинтнуудын хүн ам ихтэй газар нутагт Афганистаны Херат, Бадахшан, Тажикистаны Уулын Бадахшан, БНХАУ-ын Ташкурган Тажикийн өөртөө засах орон зэрэг мужууд багтдаг байна.

Эх сурвалж


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found