Төв Европ

Төв Европ (бас Дундад Европ) бол Өрнөд, Дорнод, Зүүн Өмнөд, Өмнөд, Умард Европын дунд орших бүс нутаг юм.[1][2][3] Газар зүйн үүднээс яг энэ хэсгийг Төв Европ гэнэ гэсэн тодорхой шалгуур байдаггүй.

Герман дахь Газар зүйн нэрийн байнгын хорооноос зөвлөсөн Төв Европын бүс нутаг
Брокхаус нэвтэрхий толины тодорхойлолт

Төв Европ гэх нэр томьёог улс төрийн, соёлын түүхийн эсвэл байгалийн орон зайн үүднээс тодорхойлж бас болно. Түүнээс гадна энэ нэр томьёо нь түүхийн ба улс төрийн өөрчлөлтийг даган хувирдаг. Тиймээс Төв Европыг энэ гэж тогтоон тодорхойлоход хэцүү, гэхдээ төмөр хөшиг нуран унасан ба хүйтэн дайн дууссанаас хойш илүү олны анхаарлын төвд оржээ.

Төв Европын газар зүйн хязгаар

Газар зүйн хязгаарыг тогтоохын тулд уур амьсгал ба байгалийн орон зайн (жишээ нь ургамал, газрын царцдасын бүтэц гэх мэт) нөхцөл байдлыг харгалзан үздэг. Байгалийн шинжлэх ухаанд далай тэнгисээс дэд тивийн хоорондох зөөлөн дулаан уур амьсгалыг шалгуур болгон тодорхойлдог. Энэ дагуу Төв Европын нутгийг тойм тогтоовол нь баруун талаараа Райн мөрөн, умард талаараа Хойд тэнгис, Айдер гол ба Балтын тэнгисээр, дорно талаараа Висла мөрөн ба Дорнод Карпатын нуруугаар, зүүн урд талаараа Дунай мөрний адаг орчим, өмнөд талаараа Драва гол, Төв Зүүн Альпийн нурууны хооронд орших бүс болно. Гэвч Айдер гол эсвэл Висла мөрний орчмын нутгийг дэд тив гэж тодорхойлж болох эсэх нь эргэлзээтэй.

Зүүн ба зүүн өмнөд зүг дэх шашны хязгаар

Хоёрдугаар дайны өмнө болон нэгдүгээр дайны өмнө төв европыг бүр ч илүү тодорхой шашнаар нь салган тогтооох боломжтой байв. Төв европод шашны хувьд еврейн цөөнхөөс гадна ердөө л христийн шашны эвангелийн болон католикийн урсгал бүхий шүтлэгтнүүдийн төлөөлөл бий. Зүүн ба зүүн өмнөд соёлын тойрогт оросын үнэн алдартны ба грекийн үнэн алдартны шүтлэгтнүүд болон Босни ба Херцеговинын исламын шашинтнуудтай.

Төв Европын улсууд

Төв Европын улс хэмээн олон эх сурвалжид бичсэн байдаг хамгийн түгээмэл улсуудыг жагсаавал[4]:

Цахим холбоос

 Commons: Төв Европ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл