Хойд тэнгис

Хойд тэнгис мөн Умард тэнгис нь Атлантын далайн нэгэн тэнгис бөгөөд Норвеги, Дани, Англи, Герман, Нидерланд, Бельги, Франц улсуудын хооронд оршино.

Хойд тэнгис / Умард тэнгис
Хиймэл дагуулаас бүхэлдээ харагдах Хойд тэнгис
Улс төрийн газрын зурагт Хойд тэнгис
Цутгадаг гол мөрөнЭлбэ, Везер, Райн, Темза
Ай-савын-талбай850 мянган[1] км²
Ай савын улс оронНорвегиНорвеги Норвеги, ДаниДани Дани, ГерманГерман Герман,
НидерландНидерланд Нидерланд, БельгиБельги Бельги, ФранцФранц Франц,
Их БританиИх Британи Их Британи (АнглиАнгли Англи, ШотландШотланд Шотланд)
Урт800[1] км
Өргөн, эн500[1] км
Мандлын талбай750 мянган[1] км²
Эзлэхүүн94 мянган [1] км³
Дундаж гүн95[1] м
Гүнзгий725[2] м

560 км өргөн, 970 км урт, нийт 575,000 км2 талбайтай, дунджаар 94 метр гүнтэй бөгөөд хамгийн ихдээ 700 м, гүехэн газраа 15 м байна. Усны эзлэхүүн нь 54,000 км³[3], дэлхийн 13 дахь том тэнгис юм[4].

Усны давсжилт жилийн улирал болон байрлалаас хамааран өөр өөр байна. Жишээлбэл, голын цутгалан орчим 1.5-2.5%, тэнгисийн хойд хэсгээр 3.2-3.5% хүрдэг[4] нь Хойд Атлантын далайн дундаж давсжилтаас бага юм. Усны температур нь Атлантын далайн урсгал, улирал, усны гүн зэргээс хамаарах ба зундаа 25 °C, өвөлдөө 10 °C болно. Усны гүнд температур тогтмол, 10 °C байна[4]

1958 онд Хойд тэнгист анхны байгалийн хийн орд нээгдсэнээс хойш уг тэнгис нь газрын тос, байгалийн хийн нэгэн чухал бүс болсон байна[5]. 1999 онд олборлолт дээд цэгтээ хүрч нэг өдөрт 6 сая орчим баррель газрын тос, 280,000,000 м³ байгалийн хий олборлож байсан байна.

Эшлэл

Гадаад холбоос

 Commons: North Sea – Викимедиа дуу дүрсний сан