Холокост

Холокост (гре. [ὁλόκαυστον] Error: {{Lang}}: text has italic markup (help) (латинчилбал: Holókauston): holos - "бүхэл" ба kaustos - "шатаасан" гэсэн утгатай үг), мөн Шоах (Еврей: השואה, (латинчилбал: ha'shoah): "гай гамшиг, эмгэнэлт явдал"; иддиш хэлээр: חורבן, (латинчилбал: churben буюу hurban): "сүйрэл, мөхөл"[1]) нь Адольф Хитлерийн удирдаж байсан Нацист Герман, түүний холбоотнууд, түүний талд ажиллагсдын хэрэгжүүлсэн төрийн дэмжлэгтэй жүүдүүдийг системтэй устгах хөтөлбөрөөр Дэлхийн хоёрдугаар дайны явцад Европын 6 сая орчим жүүдийг аймаглан устгасан явдлыг тодорхойлоход хэрэглэдэг нэр томъёо юм.[2]

1945 оны 4 сарын 12: Нордхаузэн лагерьт 20.000 хоригдол үхсэн байв.

Зарим эрдэмтэд Холокостын тодорхойлолтод бусад олон ард түмнийг, тухайлбал католик шашинтнууд, польш угсаатнууд, цыганууд, Зөвлөлтийн энгийн иргэд, Зөвлөлтийн цэргийн олзлогдогсод, тахир дутуу хүмүүс, ижил хүйстнүүд, жэновагийн гэрч нар, бусад улс төр, шашны өрсөлдөгчдийг сая саяар нь системтэй устгасныг оруулах нь зүйтэй гэж үздэг.[3] Энэхүү тодорхойлолтоор авч үзвэл, Холокостын хохирогчид 11 - 17 сая болно.[4]

Хавчилт шахалт, аймаглан устгах явдлыг үе шаттай явуулжээ. Жүүдүүдийг нийгмээс зайлуулах хууль Дэлхийн II дайн гарахаас олон жилийн өмнө батлагдсан байв. Бөөнөөр хорих лагериуд байгуулагдаж, хоригдлуудыг туйлдаж буюу өвдөж үхэх хүртэл нь боолчлон ажиллуулж байв. Гуравдугаар Райх зүүн Европт шинэ нутаг дэвсгэр эзлэхэд Айнзацгрүппэн хэмээх тусгай анги нэгтгэлүүд жүүдүүдийг болон улс төрийн өөр үзэл бодолтнуудыг бөөнөөр нь буудан хороож байлаа. Жүүдүүд болон цыгануудыг ачааны галт тэргээр бөөнөөр хорих лагерь руу ачих хүртлээ геттонуудад бөөгнүүлж байв. Хорих лагерь хүрэх хэцүү бэрх замыг туулж амьд мэнд хүрсэн хоригдлуудын олонхийг хийн камерт хордуулж алж байв. Нацист Германы төрийн аппаратын салаа мөчир болгон бөөнөөр хороох арга хэмжээг дэмжин оролцож байсан нь нэгэн Холокост судлаач эрдэмтний хэлснээр Германыг "аймаглан устгагч улс" болгожээ.[5]

Эшлэл

Гадаад холбоос

 Commons: The Holocaust – Викимедиа зураг, бичлэг, дууны сан