Курдүүд

Күрд (орон, хэлээс ялгаж Күрд үндэстэн, оросоор олон тоонд Ку́рды, англиар олон тоонд Kurds) — Өрнө Азийн Түрк, Сири, Ирак, Иран гэсэн дөрвөн орноо төвлөн нутагладаг Иран хэл-угсааны ард түмэн, өөрийн гэсэн улстай болохын төлөө идэвхтэй тэмцэж буй 30-38 сая хүнтэй үндэстэн. Дөрвөн улсын өнцөг буланд тэнцүүхэн хуваагдсан Курдуудын нутгийг Курдистан, монголчловол Курд орон гэнэ. Курдүүд гагц Ирак өөртөө засах давуу эрх эдэлж байгаа. Курд хэл нь хоёр гурван үндсэн бүлэг аялгуутай. Өдгөө ихэнх Курдүүд оршин байгаа улсынхаа зонхилох хэлийг давхар сурч хос хэлтэй болцгоосон байдаг. Мөн олон тооны күрдүүд Герман, Азербайжан, Афганистан, АНУ болон бусад орнуудад цагаачлан амьдарч байна.

Курд үндэстэн
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 30[1]38 cая.[2][3] Үүнээс:
Турк Турк (БНТУ) — 11–18.6 сая[1][2][3][4]
Иран Иран (ИБНИУ) — 6.5–7.9 сая[1][2]
Ирак Ирак (БНИраУ) — 6.2–6.5 сая[1][2]
Сири Сири (АБНСУ) — 1.75–2.2 сая[5]
Хэл аялгаКурд хэл болон бусад хэл
ШүтлэгЛалын шашин, дийлэнх нь
Суннит, зарим нь Шийт
Төрөл холбоо
Хэл угсааИран угсаатан / Иранжин хэлтэн


Лавлах холбоос