Мел Гибсон

Мел Колм-Силь Жерард Гибсон (Англи: Mel Colm-Cille Gerard Gibson, 1956 оны нэгпүгээр сарын 3-нд төрсөн) нь Америкийн жүжигчин, кино найруулагч, продюсер болон зохиолч юм.

Мел Гибсон
Эйр Америка киноны нээлтийн үеэр, 1990 он
ТөрсөнМел Колм-силь Жерард Гибсон
1956 оны 1 сарын 3
Нью-Йорк, Америкийн Нэгдсэн Улс
МэргэжилЖүжигчин, кино найруулагч, продюсер, зохиолч
Эхнэр (нөхөр)Робин Мур Гибсон (1980 онд гэрлэсэн,
2009 онд салсан[1]

Намтар

Мел Гибсон (Англи: Mel Gibson) нэрээрээ олноо танил болсон тэрээр Нью-Йорк хотын Уестчестър тойргийн Пийксил хотод 11 хүүхэдтэй америк-ирланд гэр бүлийн зургаа дахь нь болон мэндэлжээ.[2][3] Түүний эцэг болон эцгийн талын ах дүүс[4] нь урлагийн хүмүүс байсан тул хүүхдүүд нь тэр дундаа Гибсон болон Дональ нар нь урлагийн авъяастай байжээ. Гибсоны нэрний хувьд эхний үе нь «Гэгээн Мел» болон «Епископ Ардага», хоёр дахь үе нь «Колумба» (нутгийн хуучны дуудлага нь Colm-Cille) нарын Ирландын түүхэн санваартнуудын нэрнээс үүсэлтэй ажээ. 12 настайдаа гэр бүлийнхнийхээ хамт Австралийн Сидней хотод шилжин сууршиж, тэндээ жүжигчний мэргэжлээр Австралийн Драмын урлагийн Үндэсний их сургуулийг төгсчээ.

1979 онд дэлгэцийн бүтээлийн гараагаа «Бүгчим зун»[5] киногоор эхлүүлсэн бөгөөд тухайн жилээ «Тим», «Галзуу Макс» гэх кинонуудад гол дүрд тоглож[6], эргүүлийн цагдаагийн офицер, мотоцикльч Макс Рокатанскигийн дүрээр хэд хэдэн шагналд нэр дэвшиж байсан байна. Кинонд тоглосоны хөлс чамгүй мөнгө олсон тэрээр ирээдүйн эхнэр Робины хамт Хойд Австралийн Аделаиде хотод бие даан амьдрах болжээ.

1981 он, Австралийн кино дэлгэцийн шинэ танил болсон[7][8][9] Гибсон «Галзуу Макс» цувралын хоёрдугаар ангид тоглон түүгээрээ Америкийн кино дэлгэцийн оддын хүрээлэл Холливудын замналаа эхлүүлсэн байна.[10] 1984 онд тухайн жилийнхээ шилдэгт зүй ёсоор тооцогдох гурван кинонд жүжигчин Энтони Хопкинс, Сисси Спейсек, Дайан Китон нартай хамтран гол дүрүүдэд тогложээ. Австралийн найруулагч Рожер Доналдьсоны найруулсан түүхэн сэдэвт «Баунти» кинонд хөлөг онгоцны офицер Флетчер Кристианы дүр, Америкийн найруулагч Марк Райделийн найруулсан Оскарын шагналд нэр дэвшиж байсан «Гол» кинонд фермийн эзэн Том Гарвиний дүр, болсон явдлаас сэдэвлэн Австралийн найруулагч Жиллиан Армстронгийн найруулсан «Хатагтай Соффельд» кинонд Эд Биддлийн дүрийг тус тус бүтээж Холливудын жүжигчин болсон юм. 1985 онд «Галзуу Макс» цуврал киноны гуравдугаар ангид тоглоод түр завсарласан[11] Гибсон 1987 онд Америкийн найруулагч Ричард Доннерийн найруулсан инээдмийн сэдэвт-тулаант «Үхлийн зэвсэг» кинонд Лос-Анжелесийн цагдаагийн газрын мөрдөгч Мартин Риггсийн дүрийг бүтээсэн[12] бол найруулагч Роберт Тауны найруулсан гэмт хэргийн сэдэвт онц сонирхолтой «Текилагийн өглөөний нар» хар тамхины наймаачин байсан Дэйл «Мак» МакКассикийн дүрийг 1988 онд бүтээв. 1990 онд нээлтээ хийсэн «Утсан дээрх шувуу» кинонд хар тамхины наймааг илрүүлэхэд тагнуулын төв газрын ажилтанд тусалж буй ялтан Рик Жармин, Америкийн кино үйлдвэр «Icon продакшны» анхны бүтээл Уильям Шекспирийн «Гамлет» зохиолоос сэдэвлэсэн «Гамлет» киноны[13] Гамлет, «Эйр Америка» кинонд Вьетнамын дайны үеэр Лаосын нутагт осолддог "Эйр Америка" зорчигч тээврийн онгоцны нисгэгч Жен Риакийн дүрийг тус тус бүтээжээ. 1989 онд байгуулагдсан «Icon продакшн» нь Гибсоны өөрийн нь үүсгэн байгуулсан өдгөөгийн кино үйлдвэрүүдийн томоохон төлөөллийн нэг юм.

Гибсон 1992 онд «Үхлийн зэвсэг», 1994 онд «Маверик», «Каспер» зэрэг кинонуудад гол дүрүүдийг бүтээсэн ба улмаар, 1995 онд Оскарын 10 номинацид нэр дэвшиж "Шилдэг зураг авалт", "шилдэг найруулагч", "шилдэг бүтээл", "шилдэг дууны найруулга", "шилдэг нүүр будалт" зэрэг таван шагналыг хүртсэн «Хатан зоригтон» кинонд Шотландын эрх чөлөөний нэрт тэмцэгч Уильям Уоллесын дүрийг бүтээж өөрөө найруулагч, продюсерээр ажиллаж дэлгэцийн урлагийн бүхий л хүндтэтгэлийг хүлээсэн байна.[14][15]

Түүний 2000 онд гол дүрд нь тоглосон «Эх оронч», «Эмэгтэй хүн юуг хүсдэг вэ» болон дуу оруулсан «Тахианууд оргосон нь» зэрэг кинонуудын орлого бүгд 100 сая долларыг хол давж шилдэг бүтээлүүдийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ.[16]

612 сая орчим долларын ашигаараа[17] бүх цагийн ашиг орлогоороо тэргүүлэгч киноны жагсаалтын эхний 60 дугаарт орох 2004 оны «Христийн хилэн»[18] киног Гибсон бичиж, найруулан продюсерээр нь ажиллаж, түүний «Icon продакшн» бүтээсэн байдаг юм.[19]

Хувийн амьдрал

Гибсон «Галзуу Макс» киноны нэгдүгээр ангид тоглосоныхоо дараахан танилцсан[20] Робин Денис Мур хэмээх эмэгтэйтээгээ 1980 оны зургаадугаар сарын 7-нд гэр бүл болжээ.[21] Нэг охин, зургаан хүүгийн эцэг эх болж улмаар хоёр ач хүүгийнхээ зулайг үнэрлэсэн[22] тэр хоёр 2006 оны наймдугаар сард тусдаа амьдрахаар шийдэн[23], 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд гэр бүлээ цуцалсан[24] байдаг байна. Одоо Гибсон Оросын төгөлдөр хуурч, дуу зохиогч Оксана Григорьеватай хамтран амьдарч байгаа.[25]

Кино

Тоглосон бүтээлүүд

ОнАнгли нэрМонгол нэрДүрЦалин, $
1977Summer CityБүгчим зунСколлоп400
1979TimТимТим
1979Mad MaxГалзуу МаксМакс Рокатански15 000 доллар
1980The Chain ReactionХаргис гинжтөмөр сахал
1981GallipoliГаллиполиФрэнк Данн35 000 доллар
1981Mad Max-2Галзуу Макс 2Макс Рокатански
1982Special forces ZZ тусгай салааахмад Келли1000 доллар
1982The Year of Living DangerouslyАмьдралын аюултай жилүүдГай Гэмильтон
1984The BountyБаунтихөлгийн ахмадын туслах
1984The RiverГолТом Гарви500 000
1984Mrs. SoffelХатагтай СоффельЭд Биддл
1985Mad Max-3Галзуу Макс 3Макс Рокатански1 200 000 доллар
1987Lethal WeaponҮхлийн зэвсэгМартин Риггс
1988Tequila SunriseТекилагийн өглөөний нарДэйл «Мак» МакКассик
1989Lethal Weapon 2Үхлийн зэвсэг 2Мартин Риггс
1990HamletГамлетГамлет
1990Bird On A WireУтсан дээрх шувуунуудРик Жармин
1990Air AmericaЭйр АмерикаЖен Риак
1992Forever YoungҮргэлж залуугаарааахмад Дэниел МакКормик
1992Lethal Weapon 3Үхлийн зэвсэг 3Мартин Риггс10 000 000
1993Man Without a FaceНүүргүй хүнЖастин МакЛеод
1994MaverickМаверикБрэт Мэверик15 000 000
1995BraveheartХатан зоригтонУильям Уоллес
1995CasperКасперкамео
1995PocahontasПокахонтасЖон Смит
1996RansomЗолиосТом Маллен20 000 000
1997Conspiracy TheoryХуйвалдааны онолЖерри Флетчер20 000 000
1997Fathers' DayАавуудын өдөрСкотт
1997Fairy Tale: A True StoryЖигтэй түүхэцэг Фрэнсиса
1998Lethal Weapon 4Үхлийн зэвсэг 4Мартин Риггс25 000 000
1999PaybackТөлөөсПортер
2000What Women WantЭмэгтэй хүн юуг хүсдэг вэНик Маршалл
2000Million Dollar HotelСая долларын зочид буудалМөрдөгч Скиннер
2000PatriotЭх орончБенжамин Мартин25 000 000
2002We Were SoldiersБид эр цэргүүд байсан юмдэд хурандаа Хэл Мур25 000 000
2002SignsМөрхутагт Грэм Хесс25 000 000
2003Singing DetectiveМөрдөгчдоктор Гиббон
2004PaparazziПапарацциэмнэлгийн өвчтөн
2006Who Killed the Electric Car?Цахилгаан машиныг хэн эвдэв?камео
2010Edge of DarknessХаранхуйн хөвөөТомас Крэйвен

Найруулагчаар ажилласан бүтээлүүд

  • Нүүргүй хүн 1993 (Англи: Man Without a Face)
  • Хатан зоригтон 1995 (Англи: Braveheart)
  • Христийн хилэн 2004 (Англи: Passion of the Christ)
  • Апокалипсис 2006 (Англи: Apocalypto)
  • Зэрлэг хүн (2004—2005) (Англи: Complete Savages)

Амжилт болон шагналууд

Мел Гибсон, 2007
  • People's Choice Awards: Favorite Motion Picture Actor (1991,[26] 1997,[27] 2001,[28] 2003,[29] 2004)[30]
  • People's Choice Awards: Favorite Motion Picture Star in a Comedy (2001)[28]
  • ShoWest Award: Male Star of the Year (1993)[31]
  • ShoWest Award: Director of the Year (1996)[32]
  • American Cinematheque Gala Tribute: American Cinematheque Award (1995)[33]
  • Hasty Pudding Theatricals: Man of the Year (1997)[34]
  • Australian Film Institute: Global Achievement Award (2002)[35]
  • Honorary Doctorate Recipient and Undergraduate Commencement Speaker, Loyola Marymount University (2003)[36]
  • World's most powerful celebrity by US business magazine Forbes (2004)[37]
  • Hollywood Reporter Innovator of the Year (2004)[38]
  • Honorary fellowship in Performing Arts by Limkokwing University (2007)[39]
  • Outstanding Contribution to World Cinema Award at the Irish Film and Television Awards (2008)[40]

Эшлэл

Намтар

  • McCarty, John (2001). The Films of Mel Gibson. New York: Citadel. ISBN 0806522267. {{cite book}}: Unknown parameter |month= ignored (help)
  • Clarkson, Wensley (2004). Mel Gibson: Man on a Mission. London: John Blake. ISBN 1-85782-537-3. {{cite book}}: Unknown parameter |month= ignored (help)

Холбоос

 Commons: Mel Gibson – Викимедиа дуу дүрсний сан