Пёньян


Пёньян (солонгосоор 평양, «тэгш газар», → Пёнъя́н, урьд Пхенья́н ) — Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ)-ын нийслэл хот.

Пёньян

rahmenlos
rahmenlos
Солонгос үсэг:평양직할시
Ханз үсэг:сол. 平壤直轄市
Маккьюна-Райшауэр:Пёньян Чихалси
Солонгос хэлний шинэ хөрвүүлэг:Пёньянг Жихалси
Ерөнхий мэдээлэл
Газар нутаг:2,653 км²

Хүн ам:3,038,000 (мэдээ: Тавдугаар сар 2018)
Хүн амын нягтрал:1,145 хүн км² тутамд
Захиргааны гишүүд:

18 хотын дүүрэг;
1 орон нутгийн тойрог

Захиргааны төв:Пёньян
rahmenlosӨмнөд СолонгосХятадОросын Холбооны УлсРасонУмард ХамгёнЯнганЧаганӨмнөд ХамгёнУмард ПёнъаньПёньянӨмнөд ПёнъаньУмард ХуанхэӨмнөд ХуанхэКанвонь (Умард Солонгос)
rahmenlos

Пёнъян хот Умард Солонгос орныхоо баруун хэсэгт Тэдун мөрний эрэгт байрладаг улсынхаа хамгийн том, ганц саятан хот нь юм. 1946 онд Өмнөд Пёнъань аймгийн харьяанаас салан дэвшиж улсын хот болсон. Энэ нь улсын доор шууд захирагддаг, аймагтай эн тэнцүү эрхт нэгж гэсэн үг. Бүрэн хэлвэл Шууд захирагдах Пёнъян хот ([пёнъян чикалши]) гэнэ. Бодит байдалд хот, хөдөө аль алиныг багтаасан 3,194 км² талбайт Пёнъян нутагт 2008 оны байдлаар 3,255,388 хүн оршин сууж байна.[1]

Нэр

Хотын нэрийг монголоор зөв бичиж дуудах эсэх тухай ярьцгаах болсон. Солонгосоор 《평양》 (пёнг-янг) гэж бичээд [пёнъ я́нъ] гэж хэлдэг. Энэ хоёр үеийг кирилл бичгээр [ъ] тэмдэг жийрэглэн холбож Пёнъян гэж бичнэ. Үүнээс жаахан будилж Пёнян, Пёньян, Пён-Ян гэсэн нь ч байна. Орост түрэлтийг [х] үсгээр галигласан нь XX зууны Монголд тэр хэвээр Пхеньян гэж бичигдээд нэг үе нэмж [пэ-хэ-ньяан] маягаар гажин дуудагджээ.[2] Монгол бичгээр харин ᠫᠶᠣᠩᠶᠠᠩ (pyongyang) [пён яан] гэх нь маргаангүй юм.[3]

Газар зүй

Уур амьсгал

Пёньян
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
12
 
-1
-11
 
 
11
 
2
-8
 
 
25
 
9
-2
 
 
50
 
17
5
 
 
72
 
23
11
 
 
90
 
27
17
 
 
275
 
29
21
 
 
213
 
29
21
 
 
100
 
25
14
 
 
40
 
18
7
 
 
35
 
9
0
 
 
17
 
2
-7
Температур °CТунадас мм
Эх сурвалж: [4][5]
Температур, хур тунадасны олон жилийн дундаж (1971–2000 он)
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Маx. Температур (°C)−0.82.48.917.122.626.728.628.924.718.29.41.7Ø15.8
Мин. Температур (°C)−10.7−7.8−1.84.910.916.520.720.514.36.7−0.3−7.2Ø5.6
Тунадас (мм)12.211.024.749.972.290.3275.2212.8100.239.934.916.5Σ939.8
Нартай цаг (h/d)5.86.57.07.88.47.55.66.27.27.15.65.2Ø6.7
Бороотой өдөр (d)5.24.25.16.78.18.714.411.07.26.17.35.9Σ89.9
Агаарын чийгшил (%)747166636670807874727273Ø71.6
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−0.8
−10.7
2.4
−7.8
8.9
−1.8
17.1
4.9
22.6
10.9
26.7
16.5
28.6
20.7
28.9
20.5
24.7
14.3
18.2
6.7
9.4
−0.3
1.7
−7.2
1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
12.2
11.0
24.7
49.9
72.2
90.3
275.2
212.8
100.2
39.9
34.9
16.5
 1-р сар2-р сар3-р сар4-р сар5-р сар6-р сар7-р сар8-р сар9-р сар10-р сар11-р сар12-р сар
Эх сурвалж: [4][5]

Түүх

Пёнъяны тулалдаан

Пёнъян 25 - 220 онд байгуулагдсан.[6]

Пхеньяны тулалдаан

Үндсэн өгүүлэл: Пхеньяны тулалдаан

Хятад-Японы анхдугаар дайны хүрээнд хуурай газар дээр явагдсан хоёр дахь том тулалдаан юм. 1894 оны 9 сарын 15-нд Солонгосын Пхеньянд Мэйжигийн Япон болон Манж Чин гүрний хооронд болжээ.

Хятадын Бэйянгийн Армийн 13,000 - 15,000 орчим цэрэг бүхий хүч Пхеньянд 1894 оны 8 сарын 4-нд ирж, эртний хотын хана хэрмийг засварлаж, өөрсдийн хүний тоо, хамгаалалтдаа найдан суув.

Маршал Ямагата Аритомогийн удирдлага доорх Японы Эзэн Хааны Армийн 1-р бүлэглэлийн 10,000 цэрэг бүхий (цэргийн тоо баталгаатай бус) арми нь дэслэгч генерал Нозү Мичицүрагийн удирдсан 5-р дивиз (Хирошима), дэслэгч генерал Кацүра Тароогийн удирдсан 3-р дивиз (Нагоя)-ээс бүрдэж байв. Японы цэргийн хүч Чемульпо (одоогийн Инчон)-д 1894 оны 6 сарын 12-нд ямар ч эсэргүүцэлгүйгээр бууж чаджээ. 7 сарын 29-нд Сёнгхваны тулалдаанаар бага зэрэг урагшилж чадсан 1-р арми хойд зүг рүү Пхеньяныг чиглэн маршлав. Ингэх замдаа Пусан, Вонсанд буусан десанттайгаа нийлж чаджээ.

Хятадын тал 2000 хүнээ алдаж, 4000 орчим цэрэг шархадсан бол Япончууд дөнгөж 102 хүнээ алдаж, 433 хүн шархадсан бөгөөд 33 цэрэг сураггүй болсон аж.

1894 оны 9 сарын 16-ны өглөө гэхэд Японы хүч Пхеньяныг бүрэн эзэлж авсан байна.

Хүн ам

ОнХүн ам[7]
19861,300,000
19932,354,898
20022,724,700
20103,270,582
ОнХүн ам[7]
1962653,000
1967840,000
1970940,000
19811,283,000
ОнХүн ам[7]
1929120,000
1935182,100
1938232,700
1944388,000
ОнХүн ам[7]
189040,000
190643,000
191136,800
192058,600

Пхеньян (Пёнъян) XX зууны эхэнд 4 түмэн хүнтэй байв.

1972 онд нэг сая хүнтэй болж байлаа.

2010 оны тооцоогоор 3.3 сая оршин суугчтай байна.

Засаг захиргааны хуваарь

Хиймэл дагуулаас татсан зураг

Пхеньян (Пёнъян) 19 дүүрэг (күёг), 4 хошуу (군, күнь)-наас бүрдэнэ.[8]

Дүүрэг (күёг):

  • Мангёндэ-гүёг
  • Муранбун-гүёг
  • Путунган-гүёг
  • Пёнчон-гүёг
  • Нагнан-гүёг
  • Нёгпу-гүёг
  • Нёнсон-гүёг
  • Садун-гүёг
  • Самсог-гүёг
  • Сонгю-гүёг
  • Сосон-гүёг
  • Сүнань-гүёг
  • Сынху-гүёг
  • Тундэвонь-гүёг
  • Тэдунган-гүёг
  • Тэсон-гүёг
  • Хёнжэсань-гүёг
  • Чүн-гүёг
  • Ыньжон-гүёг

Хошуу (күнь):

  • Кандун-гүнь
  • Каннам-гүнь
  • Санвон-гүнь
  • Чүнхуа-гүнь

Метро

Пхеньяны метроны бүдүүвч зураг

Пхеньян хотод метроны шугам сүлжээ бий. Пхеньяны метро 1968 онд байгуулагдсан.

Чхоллима (сол. 천리마선) шугам

Өртөөнүүд:

Хёкшин (сол. 혁신선) шугам

Өртөөнүүд:

  • «Рагвон» (сол. 락원)
  • «Самхын» (сол. 삼흥)
  • «Чонсын» (сол. 전승)
  • «Хёксин» (сол. 혁신)
  • «Консоль» (сол. 건설)
  • «Хвангымболь» (сол. 황금벌)
  • «Конгук» (сол. 건국)
  • «Кванбок» (сол. 광복)

Зураг

Aх дүү хотууд

Лавлах бичиг

Цахим холбоос

 Commons: Пёньян – Викимедиа дуу дүрсний сан