Австрийн эзэнт гүрэн

Австрийн эзэнт гүрэн
Герман: Kaiserthum Oesterreich
1804–1867
Хабсбургийн далбаа ба улсын төрийн далбааАвстрийн эзэнт гүрний төрийн сүлд
Төрийн далбааТөрийн сүлд
Үндсэн хуульПиллерсдорфын Үндсэн Хууль
(1848 оны 4 сарын 25-5 сарын 16)
Гуравдугаар сарын Үндсэн Хууль
(1849–1851 он)
1851–1860 онд үндсэн хуульгүй
(Неоабсолютизм)
Аравдугаар сарын диплом
(1860–1861 он)
Хоёрдугаар сарын патент
(1861–1865)
1865–1867 онд Үндсэн хуулийн түдгэлзэл
Албан хэлГерман ба бусад тус улсад хэрэглэгдэх хэлнүүд (унгар, польш, чех, хорват, словак, серби, словени, румын, украин, итали)
НийслэлВена
Засаглалын хэлбэрхэмжээгүй эрхт хаант засаг
(1804–1848 он)
(1851–1860 он)
(1865–1867 он)
Төрийн тэргүүнАвстрийн хаан
Засгийн газрын тэргүүнЕрөнхий сайд
Нутаг дэвсгэр (1804 он)698.700 км²
Хүн амын тоо (1804 он)≈ 21.200.000 хүн
Хүн амын нягтрал (1804 он)30 хүн км² тутамд
Байгуулагдсан1804 оны 8 сарын 11
Задарсан1867 оны 6 сарын 8 (жинхэнэ холбоонд хувирсан)
Төрийн дуулалАвстрийн хааны дууллыг үзнэ үү
Мөнгөн тэмдэгт1 талер (конвенцын талер) = 2 (авст.) гулден = 100 кройцер = 400 пфенниг = 800 хеллер;
1857 оноос (венийн зоосны гэрээ): 1 талер (нэгдлийн талер) = 1½ гулден = 150 шинэ кройцер
Газрын зураг

Австрийн эзэнт гүрэн (Герман: Kaisertum Österreich дуудлага: [ˈkaɪ̯zɐˌtuːm ˈøːstəʁaɪ̯ç] буюу тухайн үеийн албан ёсны бичлэгээр бол Kaiserthum Oesterreich) бол Хабсбургийн Эзэнт Улсын тодорхой хугацааны түүхэн хэлхээс юм. 1804 оны наймдугаар сарын 11-нд Ариун Ромын Эзэнт Гүрний сүүлчийн кайзер (хаан) байсан эрцхерцог Франц II угсаа залгамжлах эзэнт улсын хэлбэрээр үүсгэн байгуулжээ. Түүний хоёр дахь хааны цол нь Австрийн хаан бөгөөд нэрээ австрийн Франц I хэмээв.

Хабсбург-Лотарингийн угсааны эзэн хааны ноёрхол бүхий нэгдмэл улсын[1] байдалтай Австрийн Хаант Улс нь 1867 оны зургаадугаар сарын 8-ыг хүртэл оршин тогтнож байгаад Австри-Унгарын тохиролцооны үр дүнд Австри-Унгарын жинхэнэ холбоо болон өөрчлөгдөв.

Австрийн эзэнт гүрэн нь байгуулагдсан цагаасаа хойш 698.700 км² нутаг дэвсгэртэй бөгөөд энэ үзүүлэлтээрээ европ тивд Оросын Хаант Улсын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэх том, 21,2 сая хүн амтай нь (1804 онд) гуравдугаарт (Орос, Францын дараа) ордог улс байв.

Түүх

Үүсэл

Франц хаан 1804 оны наймдугаар сарын 11-нд[2] хаан цолд өргөмжлөгдсөн нь түүнийг мөн оны тавдугаар сарын 18-нд угсаа залгамжлан Францын хаанаар нэрлэгдэж, 1804 оны арванхоёрдугаар сарын 2-нд Францын хаан ширээнд заларсан Наполеонтой ижил зиндаанд байх гэсэн хүслээс улбаатай байсан ажээ.

Хос хаан цолтой Франц II нэг талаас дотроо маргаантай задрахад бэлэн улсуудын холбоо буюу Ариун Ромын Эзэнт Гүрний тэргүүн, Франц I нэрээрээ Хабсбургийн Эзэнт Гүрний ноёрхогч - Төв ба Зүүн Өмнөд Европын олон үндэстний бөгөөд умард талдаа тус улсын нутаг дэвсгэр нь өнөөгийн Австри, Унгар, Чех (Бохеми ба Морави), Словак, Польш ба Украины хэсгүүд, харин өмнөд ба зүүн өмнөдөд Италийн нэг хэсэг, Словени, Хорват, Румын, Серби хүртэл тэлсэн -, хаан байв. Түүнээс гадна Австри гуравдугаар эвслийн дайн хүртэл 400.000 цэрэг бүхий том армитай байлаа.

Хоёр жилийн дараа буюу 1806 оны наймдугаар сарын 6-нд хос хаант улсын хаан Франц Герман үндэстний Ариун Ромын Эзэнт Гүрэн үгүй болсныг зарлан хааны титмээсээ татгалзсаны[3] учир нь түүнээс хоёр сарын өмнө Райны Холбоо байгуулагдан салсны дараа үлдэгдэл нутгийг нь Наполеон эзлэх аюул тулгараад байсантай холбоотой байв.

Цахим хуудас

 Commons: Австрийн эзэнт гүрэн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл