Унгар хэл

Унгар хэл, Мажар хэл (тус хэлээр Дуудлага magyar nyelv /мажяар нелв/ гэнэ) — Төв Европт суурьшсан Мажар угсаатны хэл. Төрөл гарлын хамаарлаар Урал язгуурын Фин-Угор салбарын Угор дэд салбарт багтдаг сондгойдуухан хэл юм. Энэ хэлний хамгийн ойрын хувилбарууд бол Ханты, Манси хэл юм.

Унгар хэл/Мажар хэл
Өөрийн нэрmagyar nyelv
ТархалтУнгар, түүнээс гадна Австри, Хорват, Румын, Серби, Словак, Словени, Украин
Ард түмэнУнгар (Мажар)
Төрөлх хэлтний тоо14-15 сая (2005)[1]
Хэлний ангилал
Урал язгуур
  • Фин-Угор
    • Угор
      • Унгар хэл/Мажар хэл
Бичиг үсэгЛатин үсэг (Унгар хувилбар)
Албан ёсны хэрэглээ
Улс Унгар
Олон улсын байгууллага:
Европын ХолбооЕвропын Холбоо Европын Холбоо
Орон нутагВоеводина (Серби)
Тохируулагч байгууллагаУнгарын Шинжлэх Ухааны Академийн
Хэл шинжлэлийн хүрээлэн
Томьёолбор
ISO 639-1hu
ISO 639-2hun
ISO 639-3hun
Унгар хэлний тархалт

Унгар хэл бол агглютин хэл юм. Унгар бичгийн систем нь латин цагаан толгойн өргөтгөсөн хувилбар юм.

18-р зуунд Унгарын хэсэг зохиолч Унгар хэлний үгсийн санг өргөжүүлж, шинэчилж эхлэв.

Хэлтний тоо, тархалт

Аль улсад оршин суугааУнгар/Мажар хэлтний тоо
Унгар10 177 223[2]
Румын (гол нь Трансильван)1 443 970[3]
Словак520 528[4]
Серби (гол нь Воеводина)293 299[5]
Украин (үндсэндээ Закарпат мужид)149 400[6]
АНУ117 973[7]
Канад75 555[8]
Израил70 000
Бүгд12-13 сая

Эш баримт, тайлбар