Армени хэл


Армени хэл (армени. հայերեն, [hɑjɛˈɾɛn]) нь Энэтхэг-Европын хэлний аймагт багтдаг гэж 1870 онд германы эрдэмтэн Генрих Гюбшман нотолсон байна. Армени хэл бие даасан салбартаа харьяалагддаг цорын ганц хэл юм. Армени улсын албан ёсны хэл бөгөөд дэлхий даяар 6,5 сая хүн уг хэлээр ярьдаг байна. Армений өндөрлөг даяар түүхэн үед тархсан байсан бол өнөө үед гадаадад амьдардаг арменичуудын дунд өргөн тархсан юм. Армян хэлийг МЭ 405 онд хэл зүйч, тахилч Месроп Маштоцийн нэвтрүүлсэн Армени цагаан толгойн үсгийн системээр бичдэг. 1600 гаруй жилийн турш Армян цагаан толгой нь бараг өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд дэлхийн хамгийн эртний цагаан толгойн нэг гэж үздэг юм.

Армени хэл
հայերէն/հայերեն
Өөрийн нэрhɑjɛˈɾɛn
ТархалтАрмени
Ард түмэнАрменичууд
Төрөлх хэлтний тоо6.7 сая
Хэлний ангилал
Энэтхэг-Европ
  • Армени хэл
Хэв ёсны
Зүүн Армен
Баруун Армен
Бичиг үсэгАрмени цагаан толгой
Албан ёсны хэрэглээ
Улс
Орон нутаг
Жагсаалт
Тохируулагч байгууллагаХэлний Хүрээлэн (Арменийн үндэсний шинжлэх ухааны академи)[1]
Томьёолбор
ISO 639-1hy
ISO 639-2arm (B)
hye (T)
ISO 639-3Either
hye – Зүүн Армени
hyw – Баруун Армени
Өмнөд Кавказ дахь армени хэлний одоогийн тархалт
  Хүн амын олонхи нь албан ёсны хэлээр ярьдаг
  Хүлээн зөвшөөрөгдсөн цөөнхийн хэл
  Мэдэгдэхүйц ярилцагчдын тоо

Армени хэл 405 онд эрдэмтэн лам Маштоц зохиосон үсгийн цагаан толгой ашиглаж ирсэн. Нийт 36 үсэгтэйгээс 7 эгшиг, 29 гийгүүлэгч үсэгтэй. Мянга гаруй жил армени үсгийн цагаан толгой өөрчлөлтгүй ашиглаж ирсэн бөгөөд зөвхөн XI дүгээр зуунд "Օ" " Ֆ" гэж хоёр үсэг нэмсэн байна.

"Орчин үеийн армян хэлний тайлбар толь" (1976 оны 1-2-р боть) нь 135,000 гаруй утга зохиолын үг агуулсан байв. 20-р зууны төгсгөлийн мэдээллээс харахад уран зохиолын армян хэлний үгсийн сан нь 150,000 орчим үгнээс бүрддэг байв. "Армян хэлний диалектологийн толь бичиг" нь 100,000 гаруй аялгууг агуулдаг. Эртний армян хэлэнд 60 мянга гаруй үг байсан. Өнөөдөр армян хэлний үгсийн сан 350,000 гаруй үгтэй гэж тооцогддог.

Эшлэл