Атеизм

Атеизм буюу Шашингүйн үзэл гэж бурхан орших явдалд итгэхгүй байх үзэл.[1] Илүү давчуу байдлаар тайлбарлавал атеизм гэдэг нь бурхан тэнгэр байхгүй хэмээх үзэл юм.[2][3] Өргөнөөр тайлбарлавал атеизм бол ямар нэгэн бурхан тэнгэр байдаг эсэхэд үл итгэх явдал билээ.[3][4][5] Атеизмийн эсрэг[6][7] болох Тейзм гэдэг нь ядаж нэг бурхан оршдогт итгэх явдал.[7][8] Атеизмийн үзэлтэй хүнийг Атеист гэнэ.

atheoi буюу αθεοι гэсэн "бурхангүй хүмүүс" хэмээх Грек үг

Атеизм хэмээх үг нь Грек хэлний ἄθεος (atheos) буюу "бурхангүй" хэмээх үгнээс гаралтай бөгөөд үүнийг бүхэл нийгмээрээ бурхан тэнгэрт тахин шүтэх үзлийг эсэргүүцдэг хүмүүсийг тодорхойлдог, доош нь хийсэн утгатай үг байжээ. Чөлөөт үзэл баримтлал, эргэлзээт лавлагаа дэлгэрч, шашны шүүмжлэл ихэссэнээр тус үгийг хэрэглэх тохиолдол багасаж эхэлжээ. [9]

Атеистууд нь ер бусын зүйлтэй холбоотойгоор тайлбарладаг зүйлд эргэлзээтэй ханддаг бөгөөд баттай бодит үзэл баримтлалыг энэ тэргүүнд тавьдаг хүмүүс байдаг. Атеизм нь олонход ямар нэгэн бурхан тэнгэрт итгэхгүй байхыг зөвлөдөг. Атеизмийг дэмжигч маргаанууд нь гүн ухаан, нийгэм, түүх зэрэг олон олон шинжлэх ухаанаас гаралтай. Зарим атеистууд нь төрийг шашнаас тусгаарлах үзэлтэй[10][11] байдаг ч хүмүүсийн дунд баримталдаг үзэл, философиуд нь ялгарах жишээтэй. Атеизм нь шашинг бодвол дэлхий ертөнцийг илүү хялбараар тайлбарладаг хэмээн олонх атеистууд хэлдэг бөгөөд ийм учраас атеизм нь бурхан байхгүйг батлах бус, эсрэгээр нь шашин нь бурхан байгаа гэдгийг тайлбарлах үүрэгтэй хэмээн үздэг.[12]

Зарим шашин шүтлэгт атеизмийн дүр төрхүүд илэрдэг. Үүнд, Жайнизм, Буддизм, Хиндүизм, Паган хөдөлгөөнүүд[13] (Викка гэх мэт[14]), бурхангүй шашнууд хамаарагдана. Жайнизм болоод Буддизмийн зарим хэлбэрүүд нь бурханд итгэхийг санал болгодоггүй[15] байхад Хиндүизм нь атеизмийг хүчинтэйд тооцдог ч дагаж мөрдөхөд хэцүү гэдэг.[16]

Атейзмийг тодорхойлогч шалгуурууд нь хоорондоо зөрчилддөг тул өнөө үед дэлхий дээрх Атейстуудын тоог тогтоох нь тийм ч амар биш юм.[17] Нэгэн тооцоогоор дэлхийн хүн амын 2.3% нь атеистууд, 11.9% нь шашин шүтдэггүй гэсэн дүн гарчээ.[18] Өөр нэг судалгаанаас харахад өөрсдийгөө атейст хэмээн тодорхойлсон хүмүүс нь барууныхны дунд хамгийн өндөр хувийг эзэлдэг, тухайлбал: АНУ-4 %, Итали-7%, Испани-11%, Их Британи-17%, Герман-20%, Франц-32% байдаг байна.[19] Харин Монгол улсад 2010 онд хийсэн хүн амын тооллогоор нийт хүн амын 38.6% нь шашин шүтдэггүй гэсэн дүн гарчээ.[20]

Үгний гарал болоод хэрэглээ

Эртний Грек хэлэнд atheos (ἄθεος) нь "бурхангүй" хэмээх утгатай тэмдэг нэр байв. Энэ үгийг анх бурханы эсрэг, сүсэггүй хэмээх шүүмжлэлийн байдлаар хэрэглэж байжээ. МЭӨ 5-р зуунд энэ үг нь илүү утга төгөлдөршиж бурхантай харилцаа холбоог тасалсан, бурхныг үгүйсгэсэн хэмээх утгатай болов. ἀσεβής (asebēs) хэмээх үгийг өөрийн бурхныг үл шүтэж эсэргүүцдэг ч бусад бурхныг шүтдэг хүмүүст оноох болов. Сонгодог бичвэрүүдийн орчин үеийн хөрвүүлгээр atheos-ийг "atheistic" буюу "атеист тал руугаа" гэж орчуулах нь бий. Цицеро нь тус үгийг латин хэлнээ atheos гэж хөрвүүлжээ. Анхны Христийн шашинтнууд, Эртний Грекийн шашинд итгэгчид нар тус үгийг нөгөөдөө оноож доромжилдог байжээ.

Атеист (atheist) хэмээх үг нь англи хэлнээ Атеизм хэмээх үгнээс өмнө гарч ирсэн бөгөөд анх 1566, 1571 онд хэрэглэгдэж байв. Бурхан шашин үл шүтэх хэмээх утгаар Атеист хэмээх нэршлийг хамгийн эртний үедээ 1577 оны үед хэрэглэж байжээ. Түүнтэй холбоотой үгс, нэршлүүд нь хожим бий болжээ: деист - 1621 онд, теист - 1662 онд, деизм - 1675 онд, теизм - 1678 онд. Тухайн үедээ деизм, деист хэмээх үгс нь одоогийнхоо тодорхойлолтоор явж байсан бол теизм хэмээх үг нь сүүлдээ деизмээс ялгарах болжээ.

Карен Армстронг бичихдээ 16 болон 17-р зууны үед атеист хэмээх үг нь зөвхөн доромжлол байдлаар хэрэглэгддэг байсан - хэн ч өөрийгөө атеист хэмээхгүй байх байсан гэжээ. 17-р зууны дунд үед бурханд итгэхгүй байх нь боломжгүй зүйл хэмээн үздэг байв.

18-р зууны сүүл үед Европт Атеизм-г анх өөртөө олгогч үзэл хэмээн үзэх болов - үүнд, монотеист Авраамийн бурханд (Христ, Лал, Жүдизмийн бурхан) итгэхгүй байх явдлыг. 20-р зуунд даяаршил бий болсноор тус үгийг бүхий л бурханд итгэхгүй байх явдалд хэрэглэх болсон.

Зарим Атеистууд "Атеизм" хэмээх үг нь хэрэгцээгүй хэмээн тайлбарладаг. Сэм Харис Letter to a Christian Nation номондоо:

Атеизм хэмээх үг нь угтаа оршин тогтнох ёсгүй. Атеизм нь ердөө л ямар нэг учир шалтгаангүй шашны үзлийн эсрэг гаргадаг ухаалаг хүмүүсийн дуу авиа юм.

Эерэг, сөрөг гэх

Философчид тухайлахад Антони Флю болон Майкл Мартин нар эерэг Атеизм-ийг сөрөг Атеизм-тай (сул дорой зөөлөн) анх эерэгцүүлэн гаргаж иржээ. Эерэг Атеизм гэдэг бол бурхан гэж байдаггүй гэх үзлийг хүлээн зөвшөөрсөн үзэл баримтлал юм. Сөрөг Атеизм нь non-theism-ийн бүхий л хэлбэрүүдийг өөртөө багтаадаг. Энэ ангиллийн дагуу хэн ч эерэг ба сөрөг Атеист биш юм. Сул дорой ба хүчтэй Атеизм нь харьцангуй сүүлийн үеийнх ба эерэг ба сөрөг Атеизм нь өмнө нь үүссэн ба тэдгээрийг философи, уран зохиол болон католик өршөөлд хэрэглэгдэж байв. Энэхүү нэршлийн доор ихэнх үл мэдэгчдийг сөрөг Атейзмууд хэмээн нэрлэж байлаа. Мартины үед тухайлахад үл мэдэгчид нь сөрөг Атеизмыг баталдаг ихэнх үл мэдэгчид нь Атеизмын талаас үзэл бодлоо илэрхийлдэг ба энэ нь theism(физм)-ээс илүү харьцуулж үздэг байна. Бурхан байхгүй хэмээх үзэл нь заримдаа итгэл үнэмшилээ хаяхад хүргэдэг.

Практик атейзм

Практик буюу прагматик атеизмд бас анатизм ч гэж нэрлэгддэг хувь үзэл санаатнууд /хүмүүс/ нь хэрвээ бурхан гэж байгаагүй бол мөн байгалийн хуулийг ангилахгүйгээр тайлбарлах байсан гэдэг. Бурхан байгаа эсэх нь тодорхойгүй гэвч шаардлаггүй болон огт хэрэгцээгүй мэтээр төсөөлөгддөг гэвч бурхад хүний амьдралын зорилгыг тодорхойлохгүй бидэнд өдөр тутмын амьдралд нөлөөлөхгүй юм. Практик атеизмын хэлбэр нь шинжлэх ухааны харилцаа хамааралтай далд хамааралтай, энэхүү шинжлэх ухааны утга хамаарал нь байгалын ухаан юм. Натурал философийн шинжлэх ухааны аргад үндэслэн батлах /нотлох/ эсвэл шууд хүлээн зөвшөөрч түүнд бүрэн итгэж үнэмших явдал байлаа.

Практик атеизм нь дараах хэлбэртэй байна.

  • Шашны оновчгүй байдал – бурханд итгэх нь хүний зан, ёс суртахуун, шашны зан үйл болон бусад ямар нэгэн үйл явдалд нөлөөлөхгүй.
  • Бурхан шашны аливаа зан үйлүүд нь оюун ухааны бөгөөд практик үйл хэргүүдээс ангид байх.
  • Ялгаагүй байх- бурхан шашны асуудлуудын сонирхолд нөлөөлөхгүй байх.
  • Бурхан шашин үл шүтэх үзэл санаанаас ангид байх.

Онолын атеизм

Онолын атейзм нь бурхан байдаг гэх үзэлтэй зарчмын хувьд гарч ирсэн Үүнд:Паскалийн Вагерийн маргааны хариулт нь байдаг. Үнэндээ Онолын атеизм бол үндсэндээ онтологик болон физик онотологик юм.

Ишлэл