Аун Сан Су Чи

Аун Сан Су Чи MP AC (Бирм хэлээр: ; МХЗГС: aung hcan: cu. krany; 1945 оны 6-р сарын 19-нд төрсөн) нь Мьянмарын улс төрч, Мьянмарын цэргийн хунтын сөрөг хүчин болсон Ардчиллын Төлөө Үндэсний Лиг (АТҮЛ)-ийн удирдагч, ерөнхий нарийн бичгийн дарга юм.

Дав
Аун Сан Су Чи

Парламентын гишүүн, AC
Мьянмарын төрийн зөвлөх
Албан тушаал хашсан
2016 оны 4 сарын 6 – 2021 оны 2 сарын 1
ЕрөнхийлөгчХтинь Чяв
Винь Мьинт
ӨмнөхТейн Сейн (Ерөнхий сайд)
ДараахМинь Аун Хлайн (Төрийн Захиргааны Зөвлөлийн дарга)
Гадаад хэргийн сайд
Албан тушаал хашсан
2016 оны 3 сарын 30 – 2021 оны 2 сарын 1
ЕрөнхийлөгчХтинь Чяв
Винь Мьинт
ӨмнөхВунна Маун Лвинь
ДараахВунна Маун Лвинь
Ардчиллын Төлөө Үндэсний Лигийн тэргүүн
Одоо хашиж буй
Албан тушаалаа авсан
1988 оны 9 сарын 27
ӨмнөхАлбан тушаал бий болсон
Мьянмарын парламентын гишүүн
Кавхмуг төлөөлдөг
Албан тушаал хашсан
2012 оны 5 сарын 2 – 2016 оны 3 сарын 30
ӨмнөхСоэ Тинт
Дараах эзгүй
Majority46,730 (71.38%)[1]
Хувийн мэдээлэл
Төрсөн1945 оны 6 сарын 19 (1945-06-19) (78 настай)
Британийн Бирм, Рангун
(одоогийн Янгон)
Улс төрийн намАрдчиллын Төлөө Үндэсний Лиг
Эхнэр, НөхөрМайкл Арис (1972–1999)
RelationsАун Сан (аав)
Хин Чи (ээж)
ХүүхэдАрис
Ким
Алма матерДелийн Их Сургууль
Оксфорд дахь Сент-Хьюгийн Коллеж
Лондоны Их Сургууль
ШагналуудРафто шагнал
Нобелийн энхтайвны шагнал
Жавахарлал Неругийн шагнал
Олон Улсын Симон Боливарын шагнал
Олоф Пальм шагнал
Бхагван Махавир Дэлхийн Энхтайвны шагнал
Энэхүү өгүүлэл нь Бирм үсэг агуулна. Дэмжигч програм байхгүй бол Бирм үсэг-н оронд асуултын тэмдэг, дөрвөлжин дүрсүүд буюу утгагүй дүрсүүд харагдах болно.

1991 оны Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн. 2016-2021 онуудад Мьянмарын Гадаад хэргийн сайд, Төрийн зөвлөх /Ерөнхий сайдын албан тушаалтай адил/.

Хувийн амьдрал

Су Чи нь орчин үеийн Бирм улсыг үндэслэгч гэгддэг Аун Саны гурав дахь хүүхэд, ганц охин нь юм. Аун Сан Су Чи 1945 оны 6 дугаар сарын 19-нд Рангун хотод төрсөн. Эцэг Аун Сан орчин үеийн Мьянмар улсын Зэвсэгт хүчний суурийг тавьсан генерал хүн байсан бөгөөд 1947 онд тэр үеийн Бирм улс Их Британитай тусгаар тогтнолоо хэлэлцэхэд оролцож байсан байна. 1947 онд Засгийн газрын бусад гишүүд түүнийг хороожээ. Эх нь болох нэртэй улс төрч Дау Хин Чи охин Аун Сан болон хоёр хүүгээ өсгөсөн байна. 1960 онд эх нь Энэтхэгт Элчин сайдаар томилогдоход Аун Сан цуг Шинэ Дели явж тэндээ коллежид сурсан байна. Дараа нь Оксфордын Сэнт-Хью коллежид элсэн сурчээ. 1969 онд сургуулиа төгсөөд Нью-Йорк хотод НҮБ-ын нарийн бичгийн газар 3 жил ажилласан байна. 1972 онд Аун Сан Су Чи нь Их Британийн төвөд судлаач Майкл Эйристэй гэрлэж Александр, Ким гэж хоёр хүүтэй болсон байна. Япон, Бутанд амьдарч байгаад Их Британид суурьшиж 1985 онд Аун Сан Лондоны их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. 1988 онд Аун Сан Су Чи өвчтэй эхийгээ асрахаар төрсөн нутаг Бирмд ирж, улмаар улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 1999 онд түүний нөхөр Майкл Эйрис хорт хавдраар нас барсан байна.

Улс төрийн замнал

1990 оны бүх нийтийн сонгуульд түүний удирдсан АТҮЛ нийт сонгогчдын 59%-ийн саналыг авч, парламентын суудлын 81% (392/485)-ийг эзлэхээр болсон[2][3][4][5][6][7][8]. Гэвч уг сонгуулиас өмнө тэр аль хэдийн гэрийн хорионд ороод байв. Тэрбээр 1989 оны 7 сарын 20-ноос эхлээд, сүүлд суллагдсан 2010 оны 11 сарын 13 хүртэлх 21 жилийн 15-ыг нь гэрийн хорионд өнгөрүүлсэн[9], дэлхийн хамгийн алдартай улс төрийн хоригдлуудын нэг байлаа[10].

Су Чи 1990 онд Рафтогийн шагнал, Сэтгэлгээний эрх чөлөөний төлөө Сахаровын шагнал, 1991 онд Нобелийн энхтайвны шагнал, 1992 онд Энэтхэгийн Засгийн газрын Олон улсын ойлголцлын Жавахарлал Неругийн шагнал, Венесуэлийн засгийн газрын Олон улсын Симон Боливарын шагнал хүртжээ. Мөн 2007 онд Канадын засгийн газраас тус улсын хүндэт иргэн цол хүртсэн[11] дөрөв дэх хүн болсон[12] Түүнчлэн 2011 онд Валленбергийн медалиар шагнагджээ[13].

2012 оны 4-р сарын 1-нд түүний АТҮЛ Су Чиг Кавхмуг төлөөлж Мьянмарын парламентын доод танхимын гишүүнээр сонгогдсон болохыг зарласан[14]; түүний нам нь парламентын Доод танхимын нөхөн сонгуулиар 45 суудлын 43-ыг нь авч чаджээ[15]. Сонгуулийн дүнг сонгуулийн хороо дараагийн өдөр нь баталсан байна[16].

2021 оны 2-р сарын 1-нд Мьянмарт цэргийн эргэлт болж Аун Сан Су Чиг баривчлан гэрийн хорионд оруулсан. 2022 оны 6-р сард түүнийг гэрийн хорионоос нийслэл Нейпьидо хотод дахь нэг хүний шоронд шилжүүлжээ гэж Их Британий "Би Би Си" агентлаг мэдээллэв.

2023 оны 7-р сард Тайландын Гадаад хэргийн сайд Нейпьидо хотод хорионд буй хатагтай Аун Сан Су Чи-тай уулзсан тухай мэдэгдсэн байна.

Цахим холбоос

 Commons: Аун Сан Су Чи – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл