Мьянмар

Мьянмар (Мьянмар: မြန်မာ Мьянма), албан ёсоор Мьянмарын Холбоо нь Энэтхэг-Хятадын хойгийн хамгийн том нутагтай зүүн өмнөд Азийн орон юм. Зүүн хойд талаараа Хятад, зүүн талаараа Лаос, зүүн урд талаараа Тайланд, баруун талаараа Бангладеш, баруун хойд талаараа Энэтхэг улсуудтай хиллэх ба мөн баруун урд талд нь Мартабаны булан, Андаманы тэнгис оршино.

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс
  • ပြည်ထောင်စု သမ္မတ မြန်မာနိုင်ငံတော်‌ (Бирм)
  • Пьядоусу Саммат Мьянма Ниньято
Мьянмар улсын далбаа
Төрийн далбаа
Мьянмар улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: ကမ္ဘာမကျေ
Каба Ма Кьей
"Дэлхийн төгсгөл хүртэл"
 Мьянмар улсын байршил (ногоон)

АСЕАН (хар саарал)  –  [Legend]

НийслэлНейпьидо[a]
19°45′N 96°6′E / 19.750°N 96.100°E / 19.750; 96.100
Томоохон хотЯнгон[b]
Албан ёсны хэлБирм хэл
Зөвшөөрөгдсөн бүс нутгийн хэл[1]
  • Чин
  • Качин
  • Карен
  • Кая
  • Мон
  • Ракхин
  • Шан хэл
Угсаатны бүлгүүд
(2018[2][3])
  • 68% Бамар
  • 9% Шан
  • 7% Карен
  • 4% Аракан ястан
  • 3% Хятадууд
  • 2% Энэтхэг
  • 2% Мон
  • 5% бусад
Шашин
  • 87.9% Буддизм (албан ёсны)[4]
  • 6.2% Христ
  • 4.3% Ислам
  • 1.6% Бусад[5]
Ард түмний нэршилБирмчүүд / Мьянмарчууд‎[6]
Төр засагНэгдмэл тусгаар-ассамблейн бүгд найрамдах улс (цэргийн хунт)
• Ерөнхийлөгч
Мьин Шве (үүрэг гүйцэтгэгч)
• ТЗЗ-ийн дарга ба ерөнхий сайд
Мин Аун Хлайн
• ТЗЗ-ийн дэд дарга ба шадар сайд
Со Вин[c]
Хууль тогтоох байгууллагаТөрийн Захиргааны Зөвлөл
Түүх
• Паганы хаант улс
12 сарын 23, 849
• Таунго улс
10 сарын 16, 1510
• Конбаун улс
2 сарын 29, 1752
• Британи эзлэн авав
1 сарын 1, 1886
• Тусгаар тогтнол
(Их Британиас)
1 сарын 4, 1948
• 1962 оны төрийн эргэлт
3 сарын 2, 1962
• "Мьянмар" нэртэй болсон
6 сарын 18, 1989
• Цэргийн засгийн газар тарав
3 сарын 30, 2011
• 2021 оны төрийн эргэлт
2 сарын 1, 2021
Газар нутаг
• Нийт
(39)
• Усны эзлэх талбай (%)
3.06
Хүн ам
• 2022 тооцоо
57,526,449[8] (26)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$278.156 тэрбум[9] (64)
• Нэг хүнд ноогдох
$5,132[9] (146)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$63.988 тэрбум[9] (90)
• Нэг хүнд ноогдох
$1,180[9] (167)
ОТББИ (2017)  30.7[10]
дундаж
ХХИ (2021) 0.585[11]
дундаж · 149
Мөнгөний нэгжКьят (K) (MMK)
Цагийн бүсUTC+06:30 (МСЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+95
ISO 3166 кодMM
Домэйн нэр.mm

Мьянмар нь дэлхийн 40 дахь том болох 676,578 ам дөрвөлжин километр газар нутагтай, 24 дэх хүн ам шигүү суурьшсан, нийт 58.8 сая хүнтэй юм. Тус улсын соёл нь хөрш орнуудынхаа нөлөөг хүчтэй тусгасан байдаг бөгөөд Буддын шашны Бага хөлгөний урсгалд тулгуурлана. Генерал Не Виний удирдсан офицерууд 1962 онд У Нугийн иргэний засаглалыг түлхэн унагаснаас хойш цэргийн хунтын засаглал ноёрхож байсан. 2015 онд явагдсан бүх нийтийн сонгуулиар Аун Сан Су Чигийн тэргүүлсэн Ардчиллын төлөөх Үндэсний Лиг ялалт байгуулан засгийн эрхийг авсан ч, Армийн улс төр дэх нөлөө үндсэн хуулиар хамгаалагдсан байгаа бөгөөд нэг дэд ерөнхийлөгч нь армийн генерал хүн юм. Бирм маягийн социализм нь тус улсыг ядуурал руу гүнзгий түлхэн оруулсан юм. 1989 он хүртэл Бирм гэдэг нэртэй байв.

Газар зүй

Мьянмар улс 676,578 км2 газар эзэлсэн, Афганистанаас том, дэлхийн 40-р их нутагтай орон юм.

Физик газар зүйн зураг
Мон нутаг
Бар - бэлгэ амьтан

Байрлал

Хойд өргөргийн 9° — 29°, зүүн уртрагийн 92° — 102° дотор Ази тивийн дорно өмнөд хэсэгт Энэтхэгийн далайн эрэгт оршино. Өрнө умард талаараа Бангладеш (271 км), Энэтхэг (1468 км), дорно умнөд талаараа Хятад (2129 км), дорно өмнөд талаараа Тайланд (2416 км), Лаос (238 км) улстай хиллэж, өмнөд талаараа Бенгалын булан, Андаманы тэнгист тулна. Хилийн урт — 6522 км, эргийн урт — 1930 км.

Газрын тогтоц

Хил дагуу нутгаар уулархаг ба дундад нутгаар голын хөндийн, өмнөд эргээр тэнгисийн эргийн нам доор газартай.

Умард зах, Хималайн өврийн Хкакабо уул (5881 м) хамгийн өндөр цэг бол эрэг хамгийн нам доор газар болно. Аракан, Пегу, Шан, Тенассарим зэрэг уул нуруу, тэгш өндөрлөг газруудтай.

Уулсаар зааглагдах Иравади, Салуин, Ситаун гэсэн гурван мөрний сав газар байна. Иравади мөрөн 2170 км урсах ба хүн ардын ихэнх нь энэ мөрнийг бараадаж, Аракан-Шаны хооронд нутагладаг.

Уур амьсгал

Нутгийн ихэнх хэсэг тропикийн, экваторын уур амьсгалтай.

Өмнөд эргээр муссон салхитай жилд 5000 мм хур тунадастай байдаг бол мөрний адгаар 2500 мм, төв хэсгийн хуурай газраар 1000 мм-ээс бага хур тунадастай. Умард хэсэгт харьцангуй сэрүүн бөгөөд жилийн дундаж температур 21°C байх ба өмнөд хэсэгт халуун буюу дунджаар 32°C температур хүрч хална.

Ургамал амьтан

Ургамал амьтнаар баян. Нутгийн 16.6% нь газар тариаланд тохирох газар байх ба ширэнгэн ойтой. Бар, ирвэс зэрэг ховор амьтад ширэнгэнээ байх ба зэрлэг үхэр, зэрлэг гахай, буга, заан зэрэг хөхтөн амьтан байна. Ойн аж ахуй эрхэлнэ. Тоть гэх мэт 800 гаруй зүйлийн шувуу байна.

Хүн ам зүй

Нас хүйсийн суварга
Хэл угсааны газрын зураг
Шашин[12]Хувь
Будда80%
Христ7%
Нутгийн шүтлэг6%
Лал4%
Хиндү2%

Мьянмар улс 2014 онд 51,419,420 хүнтэй (дэлхийд 24-р олон) байв. 29 хувь нь 0–14 насны багачууд, 65% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 6 хувь нь 65-ээс дээш өндөр настан юм. Хүн амын 30 хувь хотод, 70% хөдөө оршин суудаг. Жилд 1.1%-аар өсөж байна. Хүн амын нягт — 76 хүн/км2, дундаж наслалт — 65.2 жил, хүйсийн харьцаа — 0.93 эр/эм (15-64 насанд 0.98), бичиг үсэг тайлагдалт — 90%.

Ард түмэн

Яс үндэсХувь
Бирм үндэстэн68%
Шан ястан9%
Карен ястан7%
Аракан ястан4%
Хятад үндэстэн3%
Мон ястан2%
Качин ястан1%
бусад ард түмэн7%

Мьянмар олон үндэстний орон юм. 135 нэрээр ялган бүртгэдэг.

Хүн амын олонх нь төвөд-бирм угсааны «бама» хэмээх бирм үндэстэн (68%) юм. Мөн тай-кадай угсааны шан (10%), төвөд-бирм угсааны карен (6%), аракан (4%), хятад (3%), мон, качин зэрэг ард түмэн байна.

Хэл, шашин

Мьянмарын ард түмэн хэлний төрлөөр төвөд-бирм, тай-кадай, хмон-мьен, мон-кхмер, хятад гэж хэд ангилагдана. Улсын албан ёсны хэл нь бирм үндэстний эх хэл болсон төвөд-бирм язгуурын бирм хэл байна. Хүмүүс бирм, шан, мон гэсэн үет үсгээр бичдэг. Бирм үсэг харьцангуй дугуй хийцтэй.

Мьянмарын ард түмний 90% буддын шашин, бага хөлгөний уламжлалт шүтлэгтэй. Хүн амын цөөнхөд христ, лал, хиндү шүтлэг бий.

Хот суурин

Янгон
Мандалай
2014 оны хүн амын тоогоор:

1. Янгон (5,209,541 хүнтэй)
2. Мандалай (1,225,133)
3. Нейпьидо (1,160,242)
4. Моламьяйн (491,130)
5. Баго (288,120)

6. Патейн (286,684)
7. Пья (251,145)
8. Моунъюа (371,963)
9. Мейтхила (309,465)
10. Ситуэ (149,348)

Түүх

Тэмдэглэл

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary: Мьянмар – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Мьянмар – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

21° У, 95° З