Вандуй
Таримал вандуйны (Латин: Pisum sativum L.) жижиг бөмбөлөг хэлбэрийн үр жимсийг Вандуй гэж ихэвчлэн нэрлэдэг. Таримал вандуй нь буурцагтны овгийн, өвслөг, нэг наст, вандуйны төрлийн нэгэн зүйл ургамал юм. Вандуй нь хонхорцог дотор боловсрох ба ногоон эсвэл шар өнгөтэй байдаг. Ботаникийн хувьд авч үзвэл вандуй нь жимс юм.[2] Буурцагтны овгийн ургамлуудын хүнсэнд хэрэглэгддэг зарим үрүүдийг мөн вандуй гэдэгт хамтатган ойлгодог.
Вандуй | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хонхорцог дотор буй вандуй Таримал вандуй: Pisum sativum | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Pisum sativum (L.) | ||||||||||||||
Ижил утгатай нэршил[1] | ||||||||||||||
|
Азотын фиксаци
Вандуй нь бусад буурцагт ургамлуудтай нэгэн адил ризобиа гэж нэрлэгдэх бактеритэй симбиоз харилцаанд ордог. Энэ харилцаа нь түүний үндэсний системд бий болох булцуу (root nodule) дотор явагдана. Ризобиа бактери нь агаарын молекул азотыг (Загвар:Chem2) аммиак (Загвар:Chem2) болгон хувиргадаг өвөмөц чадвартай юм.[3] Энэ хувиргалт нь дараах томъёогоор илэрхийлэгдэнэ:
- Загвар:Chem2
Үүссэн аммиак нь аммони болон хувирах ба аммони нь азотын ургамалд шингэх хэлбэр юм. Аммиак нь аммони болох хувиргалт нь дараах томъёогоор илэрхийлэгдэнэ:
- Загвар:Chem2
Вандуй болон бусад буурцагт ургамлын үндэсний булцуу нь амин хүчлийг бий болгоход ашиглагдах азотын эх үүсвэр юм. Амин хүчлүүд нь уургийн бүрэлдэхүүн хэсэг ба буурцагт ургамал нь ургамлын гаралтай уургийн сайн эх үүсвэр болдог.[4]
Вандуй үхэх үед (жишээ нь ургац хураалтын дараа) түүний талбайд үлдсэн хэсгүүдийн (иш, навч г.м.) амин хүчлүүдэд агуулагдах азот хөрс рүү буцаж ялгардаг. Амин хүчлүүдэд агуулагдах азот нь хөрсөнд, бусад ургамалд шингэцтэй нитрат (Загвар:Chem2) болон хувирч, улмаар дараачийн тарималд бордоо болдог.[5][6]
Эх сурвалж
Ном зохиол
- European Association for Grain Legume Research (AEP). Pea. https://web.archive.org/web/20061017214408/http://www.grainlegumes.com/default.asp?id_biblio=52 .
- Hernández Bermejo, J. E. & León, J., (1992). Neglected crops: 1492 from a different perspective, Food and Agricultural Organization of the United Nations (FAO) Contents
- Muehlbauer, F. J. and Tullu, A., (1997). Pisum sativum L. Purdue University. Pea
- Oelke, E. A., Oplinger E. S., et al. (1991). Dry Field Pea. University of Wisconsin.Dry Field Pea
Гадны холбоос
Загвар:Cookbook