Евромайдан

Евромайдан нь (Украин: Євромайдан) - 2013-14 онд Украйн улсад ерөнхийлөгч Януковичийн хэт Оросын сонирхлыг дагасан бодлогыг Украйнчууд эсэргүүцэн босч 2013 оны 11 сараас эхлэн Киевийн төв талбайд үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөнөөр эхэлж 2014 оны 3 сар хүртэл ширүүн тэмцсэн Украйны эрх чөлөөний хувьсгал юм. [1][2][3][4], [5][6][7] Евромайданаар Украйнчуудын Европын холбоотой ойртож хамтран ажиллах сонирхлыг ОХУ-аас шахан дарамталж мөн Украйны нутгаар дүүрэн тавьсан оросын хий дамжуулах хоолойнуудыг хэт их оросын нөлөөн доор байлгах гэсэн бодлогыг ард иргэд нь эсэргүүцэж, НҮБ болон Европын Холбооны дэмжлэгээр үндэсний тэмцэл болж өргөжсөн юм. Жагсагчдийн гол тавьсан шаардлага нь чөлөөт ардчилсан оронд амьдрахыг хүссэн ба Европын Холбоотой ойртож оршихийг хүсэн шаардсан байв. Нийт нэг сая гаруй жагсагчид энэ тэмцэлд оролцсон байна. [8],

Евромайдан

Огноо10 сарын 21, 2013 - 2014 оны хоёрдугаар сарын эцэст
БайрлалУкраинУкраин Украин
Үр дагавархувьсгал
Байлдагч талууд
Украины Европын интеграцийн дэмжигчидУкраины Засгийн газар
Удирдагчид
Юлия Тимошенко

Арсений Яценюк
Олександр Турчинов
Виталий Кличко
Олег Тягнибок
Юрий Луценко
Петро Порошенко
Андрий Парубий
Олег Ляшко
Дмитро Ярош

Виктор Янукович

Николай Азаров
Виталий Захарченко
Андрей Клюев

Хохирол
үрэгдсэн: 109үрэгдсэн: 16
Арванхоёрдугаар сарын 8, 2014


Хүний амь хохирол

Януковичийн дэглэм ба Оросын ФСБ-ийн явуулгаар (нотлох баримтгүй байна) 2014 оны 1 сараас жагсагчдаас гол идэвхитэй хүмүүсийг нь барьж тамлах ба амь насыг нь хохироох зэрлэг байдал газар авч 2014 оны 3 сар гартал нийт 570 хүн шархдаж 109 хүний амийг эрх барих дэглэм хохироож түүний дараахан нь Янукович ОХУ руу оргон зайлснаар ширүүн тэмцэл намжисан юм. 2014 оны 2 сард Янукович тусгай хүчний мэргэн буучдыг жагсагчдийн эсрэг турхирч 100-аад иргэдийг буудан хөнөөсөн байна. Эрх баригчдийн талд жагсагчдийн эсрэг үүрэг гүйцэтгэсэн цагдаа болон дотоодын цэргээс 13 цагдаа амь үрэгдэж, 130 хүн шархджээ.

Газрын зураг

2013 оны 11 сараас 2014 оны 3 сар хүртэлх хугацаанд Украйнд бослого тэмцэл өрнөсөн хотууд. Тод хүрэн улаан нь илүү олон хүн оролцсон хотуудыг заана.

Олон нийтийн санал асуулга

Евромайданыг Украйны иргэд хэрхэн дэмжисэн байдлын санал асуулгууд:

Социологийн судалгаа
ОгнооЕвромайданЕвропын Холбоо/Гаалийн холбооАгентлаг
дэмжлэгэсрэгЕвропын ХолбооГаалийн холбоотөвийг сахисан
10.12.49 %45 %46 %36 %R&B Group[9]
24.12.50 %42 %47 %36 %Демократические инициативы[10]
30.12.45 %50 %43 %30 %20 %R&B Group[11]
24.01.49 %45 %38 %29 %25 %Социополис[12]
27.01.44 %51 %R&B Group[13]
05.02.47 %38 %47 %38 %Inpress[14]

Зургийн цомог

Цахим холбоос

 Commons: Euromaidan – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл