Самюэль Это'о

Камеруны хөлбөмбөгчин

Самюэль Это'о (хүү) (Франц: Samuel Eto'o fils, 1981 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн) нь Камеруны хөлбөмбөгчин бөгөөд Италийн хөлбөмбөгийн лигийн Интернационале баг болон Камеруны шигшээ багийн довтлогчоор тоглодог. Тэрээр шигшээ багийнхаа ахлагчийн үүргийг гүйцэтгэж буй.[3] Испанийн харьяалалтай Это'о «Хажи Спортын ахлах сургуулиас» бэлтгэгдэн гарчээ.[4]

Самюэль Это'о
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрСамюэль Это'о (хүү)
Өндөр1.79 м[2]
БайрлалДовтлогч
Өсвөрийн баг
КамерунХажи Спортын ахлах сургууль
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1997–2000ИспаниРеал Мадрид3(0)
1997–1998ИспаниЛеганьес28(3)
1999ИспаниЭспаньол0(0)
2000ИспаниМальорка13(6)
2000–2004ИспаниМальорка133(54)
2004–2009ИспаниБарселона145(108)
2009–2011ИталиИнтернационале58(31)
Шигшээ баг
2000Камеруны шигшээ баг
(23-аас доош нас)
6(1)
1996–2014КамерунКамерун101(52)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2011 оны 3 сарын 6.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2010 оны 9 сарын 5

Это'о нь Барселона багийн бүрэлдэхүүнд таван улирал тоглохдоо 108 гоолыг хийж Ла Лигт тоглодог Африкийн төлөөлөгчдийг тэрүүлдэг билээ.[5] Түүнчлэн 2010 онд «Трибль» буюу Испани болон Италийн лиг, лигийн цом ба УЕФА Аваргуудын Лиг зэрэг гурван тэмцээнд Барселона, Интернационале багуудад байхдаа тус бүр түрүүлсэн ховор амжилтын эзэн болсон бөгөөд Сиднейн олимпийн аварга юм.

2021 оны 9 -р сард Самуэль Это Камеруны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэв.

Клубийн замнал

Реал Мадрид

Самюэль Это'о нь 1997 онд Реал Мадрид багийн эгнээнд элссэн бөгөөд «Реал Мадрид Кастилла» буюу тус багийн В багт хоёрдугаар дивизэд тоглож байгаад гуравдугаар дивизэд унаж байжээ. Это'о Реал Мадрид тухайн үедээ тоглохыг чармайж байсан ч гэлээ Европын холбооны гишүүн орны харьяат биш гэх үндэслэлээр ийн хоёрдугаар түвшний багуудад тоглож байсан гэдэг. 1997-98 оны улиралд Леганьес багт зээллэгээр элсэж, хоёрдугаар дивизийн 28 тоглолтонд оролцож[6] 3 гоол хийж Реалдаа эргэн ирж, гараанд төдийлөн гаралгүй байсаар 1999 оны нэгдүгээр сард Эспаньол багт зээллэгээр элсэж мөн л гараанд гаралгүй байсаар[7] 2000 оныг хүргэжээ.

Мальорка

Испанийн тэргүүн лиг болох Ла Лигт анхны улирлаа өнгөрөөсөн эхний улирлаа Это'о зээллэгээр Мальорка багийн нэрийн өмнөөс 19 тоглолтонд оролцож, 6 гоолыг хийсэн ажээ. Улмаар 4.4 сая фунт стерлингийн түүхэн наймаагаа 2000 онд Реалтай хийж Это'ог «Мальорка» баг эгнээндээ элсүүлсэн юм.[8]

«Ла Лиг» дэх хоёр дахь улирлаа 11 гоол оруулж лигт амархан идээшиж буйгаа харуулав. Это'о тус багт лигийн 54 гоолыг оруулсан гэх шилдэг амжилтыг үзүүлэн Барселона багт 2004 оны зуны наймаагаар 24 сая еврогоор худалдагдсан.[9]

Барселона

2004–2007

Это'о Барселона багт.

Это'о Барселона баг дахь анхны тоглолтоо 2004 оны наймдугаар сарын 29-нд Расинг Сантандер багийн эсрэг хийсэн бол, 2004–05 оны улиралд Ла Лигт түрүүг анхны том түрүүгээ авсан юм.

2005-06 оны УЕФА Аваргуудын Лигт зургаан гоол оруулсан Это'о 2006 оны УЕФА Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд багаа ялалтанд хүрэхэд онцгой байгуулсан тул Европын хөлбөмбөгийн холбооны Оны шилдэг довтлогчийн шагналыг[10][11] хүртэж байв.

Саюэль Это'ог Манчестер Юнайтедбагийн хамгаалагч Патрис Эвра хамгаалан тоглож буй нь.

Это'о 2008 оны хоёрдугаар сарын 24-нд Леванте багийн хаалган гурван гоол оруулж лигийн анхны «хэт-трикээ» хийсэн[12] бол аравдугаар сарын 25-нд Альмериа багийн хаалганд 23 минутын хугацаанд гурван гоол оруулж багийн түүхэн дэх хамгийн хурдан «хэт-трикийг» хийж байв.[13] Харин арван нэгдүгээр сарын 8-нд Это'о Реал Валлидолид багийн хаалганд тоглолтын эхний хагаст дөрвөн гоол оруулж Барселона өрсөлдөгчөө 6–0 харьцаагаар бут ниргэжээ.

2008 оны арваннэгдүгээр сарын 29-нд Барселона баг дахь 111 дэх гоолоо оруулж багийн бүх цаг үеийн мэргэн буучдын эхний аравт эрэмбэлэгдэв.[14]

Түүнчлэн 2009 оны хоёрдугаар сарын 14-нд Реал Бетис багийн хаалганд лигийн Барселона багийн нэрийн өмнөөс 100 дахь гоолоо оруулсан ба 2008–09 оны Ла Лигт 30 гоолыг оруулсан юм.

Интернационале

Это'о Интернационале багт, 2009 он.

Барселона багийн Ерөнхийлөгч Жоан Лапорта «Интернационале» багаас Златан Ибрагимовичийг авахын тулд бэртэлтэй байсан Это'ог 46 сая еврогийн хамт «Интернационале» руу шилжүүлэн өгч байв.[15][16][17] [18]

Ийнхүү Миланыг таван жилийн хугацаантай зорьсон Это'о[19] 2009 оны наймдугаар сарын 8-нд «Италийн цомын» тэмцээнд анхны тоглолтоо хийж, анхны гоолоо хийв.[20] Италийн хөлбөмбөгийн лигийн анхны гоолоо тэрээр есдүгээр сарын 13-нд Парма багийн хаалганд хийсэн юм.[21]

2010 оны тавдугаар сарын 22-нд Это'о Аваргуудын Лигийн шигшээ тоглолтонд гурав дахь удаагаа тунаж, тухайн жилээ багийнхныхаа хамт «Трибльдсэн» юм.[22]

2010 оны есдүгээр сарын 29-нд 2010-11 оны УЕФА Аваргуудын Лигийн хэсгийн Германы Вердер Бремен багтай хийсэн тоглолтонд гурван гоолыг оруулж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэлсэн байна.

Шигшээ баг

Камеруны шигшээ багийн ахлагч Это'о.

Это'о 15 настайдаа Камерун шигшээ багт дуудагдан Коста Рикагийн шигшээ багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд оролцож, 5-0 харьцаагаар хожигдож байв. 1998 оны зургаадугаар сарын 17-нд 1998 оны ДАШТ-ий Италитай хийсэн хэсгийн тоглолтонд 17 нас гурван сартай байсан Это'о оролцож, залуу тоглогчдын эгнээг өргөтгөж байв. Харин тэрээр дэлхийн аваргын тэмцээний анхны гоолоо 2002 оны ДАШТ-ий зургаадугаар сарын 6-нд болсон хэсгийн тоглолтонд Саудын Арабын шигшээ багийн хаалганд оруулсан түүхтэй.

2010 оны зургааадугаар сарын 19-нд 2010 оны ДАШТ-ий Дани болон Голландын шигшээ багуудтай хийсэн хэсгийн хариуцлагатай тоглолтуудад гоолдсон ч аль алинд нь 2-1 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлөж байв.

Шигшээ багийнхаа нэрийн өмнөөс 46 гоолыг оруулаад байсан Это'о 2010 оны наймдугаар сарын 11-нд Польшийн шигшээтэй хийсэн тоглолтонд 2 гоол оруулж, 50 болгосон юм.

Шигшээ багийн гоолууд

  • Онооны эхний тоо нь Камеруны багийн оноо
#ХэзээӨрсөлдөгчҮр дүнТэмцээн
11997 оны 8 сарын 9Замби  Замби3–3LG Cup
22000 оны 1 сарын 28Кот-д'Ивуар  Кот-д'Ивуар3–02000 оны Африкийн цом
32000 оны 2 сарын 6Алжир  Алжир2–12000 оны Африкийн цом
42000 оны 2 сарын 10Тунис  Тунис3–02000 оны Африкийн цом
52000 оны 2 сарын 13Нижер  Нижер2–22000 оны Африкийн цом
62000 оны 4 сарын 19Сомали  Сомали3–02002 оны ДАШТ-ий .сон
72001 оны 1 сарын 28Того  Того2–02002 оны ДАШТ-ий .сон
82001 оны 7 сарын 1Того  Того2–02002 оны ДАШТ-ий .сон
92002 оны 1 сарын 7 Буркина Фасо3–1Нөхөрсөг тоглолт
102002 оны 1 сарын 29 Того3–02002 оны Африкийн цом
112002 оны 3 сарын 27 Аргентин2–2Нөхөрсөг тоглолт
122002 оны 5 сарын 26Англи  Англи2–2Нөхөрсөг тоглолт
132002 оны 6 сарын 6 Саудын Араб1–02002 оны ДАШТ
142003 оны 3 сарын 27 Мадагаскар2–0Олон улсын тэмцээн
152003 оны 6 сарын 19 Бразил1–02003 оны ФИФА-гийн холбоодын цом
162004 оны 2 сарын 8 Нигер1–22004 оны Африкийн цом
171997 оны 8 сарын 96 June 2004 Бенин2–12006 оны ДАШТ .сон
182004 оны 7 сарын 4Кот-д'Ивуар  Кот-д'Ивуар2–02006 оны ДАШТ .сон
192004 оны 9 сарын 15 Египет2–3206 оны ДАШТ .сон
202005 оны 6 сарын 4 Бенин4–12006 оны ДАШТ .сон
212006 оны 1 сарын 21 Ангол3–12006 оны Африкийн цом
222006 оны 1 сарын 21 Ангол3–12006 оны Африкийн цом
232006 оны 1 сарын 21 Ангол3–12006 оны Африкийн цом
242006 оны 1 сарын 25 Того2–02006 оны Африкийн цом
252006 оны 1 сарын 29 Конго-Киншаса2–02006 оны Африкийн цом
262007 оны 6 сарын 3 Либери2–12008 оны Африкийн цом .сон
272008 оны 1 сарын 22 Египет2–42008 оны Африкийн цом
282008 оны 1 сарын 22 Египет2–42008 оны Африкийн цом
292008 оны 1 сарын 26 Замби5–12008 оны Африкийн цом
302008 оны 1 сарын 30 Судан3–02008 оны Африкийн цом
312008 оны 1 сарын 30 Судан3–02008 оны Африкийн цом
322008 оны 5 сарын 31 Кабо-Верде2–02010 оны ДАШТ .сон
332008 оны 6 сарын 8 Маврики3–02010 оны ДАШТ .сон
342008 оны 6 сарын 21 Танзани2–12010 оны ДАШТ .сон
352008 оны 6 сарын 21 Танзани2–12010 оны ДАШТ .сон
362008 оны 10 сарын 11 Маврики5–02010 оны ДАШТ .сон
372008 оны 10 сарын 11 Маврики5–02010 оны ДАШТ .сон
382009 оны 2 сарын 11 Гвиней3–1Нөхөрсөг тоглолт
392009 оны 2 сарын 11 Гвиней3–1Нөхөрсөг тоглолт
402009 оны 9 сарын 5 Габон2–02010 оны ДАШТ .сон
412009 оны 9 сарын 9 Габон2–12010 оны ДАШТ .сон
422009 оны 11 сарын 14 Марокко2–02010 оны ДАШТ .сон
432010 оны 1 сарын 17 Замби3–22010 оны Африкийн цом
442010 оны 1 сарын 21 Тунис2–22010 оны Африкийн цом
452010 оны 6 сарын 19Дани  Дани1–22010 оны ДАШТ
462010 оны 6 сарын 24 Голланд1–22010 оны ДАШТ
472010 оны 8 сарын 11 Польш3–0Нөхөрсөг тоглолт
482010 оны 8 сарын 11 Польш3–0Нөхөрсөг тоглолт
492010 оны 9 сарын 5 Маврики3–12010 оны Африкийн цом .сон
502010 оны 9 сарын 5 Маврики3–12010 оны Африкийн цом .сон

[23]

Үзүүүлэлтүүд

2011 оны гуравдугаар сарын 15-ны байдлаар.
БагУлиралЛигЦом[24]Европ[25]Клубүүдийн ДАШТБүгд
ГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоолГарааГоол
Реал Мадрид1998–99100000--10
Бүгд100000--10
Эспаньол1998–990000--00
Бүгд0000--00
Реал Мадрид1999–00200030--50
Бүгд200030--50
Мальорка1999–0013600--136
2000–01281152--3313
2001–023061193--4010
2002–03301465--3619
2003–0432172074--4121
Бүгд13354148167--16369
Барселона2004–0537251074--4529
2005–06352622116--4834
2006–0719114141002713
2007–0818163171--2818
2008–09363040126--5236
Бүгд1451081444118--200130
Интернационале2009–10321232122--4716
2010–1126193498214032
Бүгд5831662010218748
Нийт3391933418793521456247
Камеруны шигшээ баг
ОгнооГарааГоол
199731
199850
199910
200095
200192
2002135
200372
200494
200561
200655
200731
20081111
200985
20101210
Бүгд10152

Шагналууд

Клуб

Мальорка
  • Лигийн цом (1): 2003
Барселона
Интернационале
  • Сериа А (1): 2009–10
  • Италийн цом (1): 2010
  • Италийн Супер цом (1): 2010
  • УЕФА Аваргуудын Лиг (1): 2009–10
  • Клубүүдийн ДАШТ (1): 2010

Шигшээ баг

Камерун
  • Африкийн цом (2): 2000, 2002
Камеруны Олимпийн шигшээ баг

Хувийн

  • Африкийн Оны шилдэг залуу тоглогч: 2000
  • Африкийн Оны шилдэг тоглогч: 2003, 2004, 2005, 2010
  • FIFPro World XI: 2005, 2006
  • УЕФА-гийн Оны шилдэг баг: 2005, 2006
  • Африкийн цомын тэмцээний Мэргэн бууч: 2006, 2008
  • Европын хөлбөмбөгийн холбооны Оны шилдэг довтлогч: 2006
  • Ла Лигийн Мэргэн бууч: 2006
  • Африкийн цомын тэмцээний Бүх цаг үеийн мэргэн бууч
  • Мальорка багийн Бүх цагийн үеийн мэргэн бууч
  • Камеруны Бүх цаг үеийн мэргэн бууч
  • 2005 оны ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчин Гуравдугаар байр
  • Клубүүдийн ДАШТ – 2010 оны Алтан бөмбөгийн эзэн

References

Холбоос

 Commons: Самюэль Это'о – Викимедиа зураг, бичлэг, дууны сан