Стерадиан

Стерадиан нь огторгуйн өнцгийг (мөн биет өнцөг гэж хэлэгддэг) хэмжих үндсэн, стандарт нэгж юм. 3 хэмжээст огторгуйд хэрэглэгддэг. Мөн стерадиан нь олон улсын нэгжийн СИ системийн уламжлагдсан нэгж юм. Тэмдэглэгээ нь ср.

Стерадиан
1 стерадиан өнцгийг харуулсан график дүрслэл. Бөмбөлгийн радиусын квадраттай тэнцүү талбайтай бөмбөлгийн гадаргад тулсан огторгуйн өнцөг нь 1 стерадиан юм.
Товчхон
Нэгжийн системСИ-н уламжлагдсан нэгж
ХэмжигдэхүүнОгторгуйн өнцөг
Тэмдэглэгээср

Бөмбөлгийн радиусын квадраттай тэнцүү талбайтай бөмбөлгийн гадаргад тулсан огторгуйн өнцөг нь 1 стерадиан юм. Иймд бүхэл бөмбөлөг нь 4π буюу 12.56637 ср болно. 4π нь огторгуйн өнцгийн авч болох хатгийн их утга юм.

Нэгжийн угтваруудын жишээ

Стерадиан нь хамгийн ихдээ 4π ≈ 12.56637 хүрч болох тул ср-д их угтвар залгах боломжгүй ч бага угтваруудыг залгаж огторгуйн өнцгийг хэмжиж болох юм. Жишээ нь:

Дэлхийтэй харьцангуй зарим бүс нутгуудад харгалзах огторгуйн өнцгийн хэмжээ.
Зэргэн үржигдэхүүнНэрТэмдэглэгээЖишээ
101декастерадиандасрАмерик тивийн газар нутагт болон бүх далайнуудын гадаргад харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи бүдэг цэнхэр хэсэг)
100стерадиан срАзи тив (Оросыг оруулалгүйгээр) болон Далайн орнуудын газар нутагт харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи шар хэсэг)
10−1децистерадиандсрАлжир болон Ливийн газар нутагт харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи ногоон хэсэг)
10−2сантистерадианссрЗимбабвегийн газар нутагт харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи хөх хэсэг)
10−3миллистерадианмсрШвейцарын газар нутагт харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи улаан хэсэг)
10−6микростерадианмксрОйролцоогоор Чингэлтэй дүүргийн талтай тэнцэх газар нутагт харгалзах биет өнцөг

Нар болон сар нь ойролцоогоор 60 мкср биет өнцгөөр харагддаг.

10−9наностерадианнсрОйролцоогоор 8 Америк хөл бөмбөгийн талбайд харгалзах биет өнцөг

Ангараг гариг дэлхийд хамгийн ихээр ойртсон үедээ ойролцоогоор 11 нср биет өнцгөөр харагддаг.

10−12пикостерадианпсрЖижгивтэр байшингийн талбайд харгалзах биет өнцөг
10−15фемтостерадианфсрА5-н цаасны талбайд харгалзах биет өнцөг
10−18аттостерадианаср≈1,61 см2 талбайд харгалзах биет өнцөг
10−21зептостерадианзср0,202 мм диаметртэй утасны хөндлөн огтлолын талбайд харгалзах биет өнцөг
10−24иоктостерадианисрЦусны улаан эсийн гадаргын талбайд харгалзах биет өнцөг