Цоохор ирвэс

ирвэс


Цоохор ирвэс (Panthera pardus) мийнхэн овгийн Panthera төрлийн дөрвөн зүйл дундаа хамгийн жижиг нь; бусад гурав нь бар, арслан, ягуар. Урьд нь өмнөд Ази, Африк даяар, Солонгосоос Өмнөд Африк хүртэл тархаж байсан цоохор ирвэсийн тархалт ан, амьдрах орчны алдагдал зэргээс болж эрс хумигдсан бөгөөд өдгөө Сахаараас өмнөх Африкт л голдуу тархсан. Түүнчлэн Пакистан, Энэтхэг, Энэтхэг-Хятадын хойг, Малайз, Хятадад алаг цоог тархалттай. Тоо толгой нь багассаар байгаагийн зэрэгцээ, тархац нутаг нь хумигдаж байгаа тул энэ зүйлийг ховордох дөхсөн зүйлийн тоонд оруулсан. Гэхдээ Panthera төрлийн бусад зүйлтэй харьцуулахад тоо толгой олон. [1]

Цоохор ирвэс
Оршин байсан хугацаа: Хожуу Плиоцен буюу түрүү Плейстоценээс одоо хүртэл

Ховордолтын зэрэглэл

Ховордох дөхсөн (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг:Амьтан
Хүрээ:Хөвчтөн
Дэд хүрээ:Сээр нуруутан
Анги:Хөхтөн
Баг:Мах идэштэн
Овог:Мийнхэн
Төрөл:Panthera
Зүйл:Цоохор ирвэс
Латин нэр
Panthera pardus
Линней, 1758

Цоохор ирвэс харьцангуй богино хөл, урт бие, том гавалтай. Биеийн төрх байдлын хувьд ягуартай төстэй боловч жижиг, туранхайвтар биетэй. Үс нь голдоо цэггүй толботой тул ягуараас ялгагдана. Хар буюу маш бараан зүстэй, мелани цоохор ирвэсийг хар ирвэс гэцгээдэг.

Зэрлэгээрээ устаагүй үлдсэн нь түүний таарснаа барьдаг, янз бүрийн орчинд дасан зохицож чаддаг, цагт 60 орчим км хурдан явдаг зэрэгтэй нь холбоотой. Цоохор ирвэс бараг бүх зүйлийн амьтныг барьж иддэг. Ширэнгэн ойгоос, цөлийн бүсэд хүртэл нутаглана. Экологийн үүрэг роль нь Америк тивүүдэд тархсан ойролцоо хэмжээтэй пуматай төстэй.

Тайлбар

Лавлах материал

  • Allsen, Thomas T. (2006). "Natural History and Cultural History: The Circulation of Hunting Leopards in Eurasia, Seventh-Seventeenth Centuries." In: Contact and Exchange in the Ancient World. Ed. Victor H. Mair. University of Hawai'i Press. Pp. 116-135. ISBN-13: ISBN 978-0-8248-2884-4; ISBN-10: ISBN 0-8248-2884-4
  • Khalaf-von Jaffa, Norman Ali Bassam Ali Taher (2005). The Arabian Leopard (Panthera pardus nimr). Gazelle: The Palestinian Biological Bulletin. Number 42, June 2005. pp. 1-8. (in German).
  • Khalaf-Sakerfalke von Jaffa, Norman Ali Bassam Ali Taher (2006). The Chinese leopard (Panthera pardus japonensis, Gray 1862) in Neunkirchen Zoo, Neunkirchen, Saarland, Germany. Gazelle: The Palestinian Biological Bulletin. Number 60, December 2006. pp. 1-10.
  • Leopards and spots on ears and tail [1]
  • DeRuiter, D.J. and Berger, L.R. (2000) Leopards as Taphonomic Agents in dolomitic Caves - Implications for bone Accumulations in the Hominid-bearing Deposits of South Africa. J. Arch. Sci. 27, 665-684.

Гадны холбоос

 Commons: Panthera pardus – Викимедиа дуу дүрсний сан