Блэкберн Роверс

Хөлбөмбөгийн Блэкберн Роверс баг (Англи: Blackburn Rovers Football Club) нь Английн баруун хойд нутгийн томоохон бүс Ланкашир хотын Блэкбернээс гаралтай хөлбөмбөгийн Премьер лигийн баг юм. 1875 онд байгуулагдсан тус баг нь 1888 оны хөлбөмбөгийн лигийн үүсгэн байгуулагчдын нэг. Ерөнхийдөө лигийн болон Премьер лигийн аль алины нь анхдагч гишүүд болж байсан гурван л баг байдгийн нэг нь (нөгөө хоёр нь Астон Вилла, Эвертон). Роверс 1890 онд өдгөөг хүртэл өөрчлөгдөөгүй «Ивуд Парк» цэнгэлдэх хүрээлэнгээ гэрээ болгосон ажээ.

АнглиБлэкберн Роверс
Бүтэн нэрХөлбөмбөгийн Блэкберн Роверс баг
Хоч нэрRovers, Blue and Whites, The Riversiders
Байгуулагдсан1875
Цэнгэлдэх хүрээлэнИвуд Парк, Блэкберн
(Багтаамж: 31,367)
ЕрөнхийлөгчТомилогдоогүй
МенежерШотландСтив Кин
АхлагчШинэ ЗеландРайан Нелсен
ЛигChampionship (D2)
2018/1915-р байр
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Энэ улирал

Кенни ДалглишийнАнглийн Эзэнт гүрний одонт удирдлаган дор Алан ШирерАнглийн Эзэнт гүрний одонт, Крис Саттон тэргүүтэй бүрэлдэхүүн 1995 онд лигт түрүүлж байсан бөгөөд багийн бутралаас шалтгаалан 1999 онд доод дивиз рүү унаж хоёр жилийн дараа Премьер лигт гарч ирсэн юм. Блэкберн нь «УЕФА-гийн цомын тэмцээнд» «Лигийн цомын тэмцээний» нэг удаагийн түрүү, Премьер лигийн хоёр удаагийн зургаадугаар байрын амжилтаараа болон «Интертото цомын тэмцээнээр» дамжин тус тус оролцож байв.

Түүх

Блэкберн Роверс багийг 1875 оны арваннэгдүгээр сарын 5-нд хөлбөмбөгийн шүүгч Жон Льюис өмнө ажиллаж байсан Шрусбери сургуулийн хэсэг төгсөгчдийнхөө хамт байгуулсан түүхтэй. 1881-82 оны АХХ-ны цомын шигшээ тоглолтонд анх удаагаа шалгарсан ч «Оулд Этонианс» багт 1-0 харьцаагаар хожигдож байсан бол 1884 оны гуравдугаар сарын 29-нд «Куинс Парк» багийг 2-1 харьцаагаар хожин «АХХ-ны цомын тэмцээнд» аваргалж, дараа жил нь дээрхийн адил түүх давтагдан «Куинс Парк» багтай дахин шигшээд тунаж 2-0 харьцаагаар хожин гурав дараалан түрүүлэв. Аваргын цолоо дараа жил нь Вест Бромвич Альбион багийг 2-0 харьцаагаар хожин хамгаалсан түүхэн амжилтыг үзүүлсэн байна. 1888 оны есдүгээр сарын 8-нд нээлтээ хийсэн «Хөлбөмбөгийн лигийн тэмцээний» анхны 12 багийн нэг болон оролцож 10 хожил, 6 тэнцээ, 6 хожигдолтойгоор дөрөвдүгээр байраар шалгарав. 1890 оны гуравдугаар сарын 29-нд Шеффилд Уэнсдей багийг 6-1 харьцаагаар хожиж АХХ-ны цомын аварга болсон тоглолтонд Блэкберний довтлогч Уильям Таунли "хэт-трик" хийсэн нь «АХХ-ны цомын тэмцээний» анхны тохиолдол болсоныг дурдах хэрэгтэй. 1890-91 оны улирал «АХХ-ны цомын тэмцээний» шигшээд дахин шалгарч «Ноттс Каунти» багийг 3-1 харьцаагаар хожин түрүүлэв.

Блэкберн Роверс 1912 болон 1914 онуудад лигийн аварга болсон ба харин 1928 онд «АХХ-ны цомын» зургаа дахь түрүүгээ авсанаас хойш дахин түрүүлж чадаагүй юм.

1936-37 оны улирал Астон Вилла багийн хамтаар лигт сүүл мушгин анх удаагаа хоёрдугаар дивиз рүү унажээ. Уг дивизэд тоглосон хоёр дахь жилээ түрүүлэн 1939-40 оны улирлаар дэвшсэн ч дайны он жилүүдтэй давхцаж тоглолт хийгээгүй байна.

Блэкберн Роверс дайны дараахь лигийн хоёр дахь улирлаар (1947-48) хоёрдугаар дивиз рүү унаж, арван жил тоглосон байна. 1960 оны АХХ-ны цомын шигшээ тоглолтонд 10 тоглогчтойгоор тоглонВулверхэмптон Уондерерс багт 0-3 харьцаагаар хожигдов. 1963-64 оны улирал Блэкберн лигт Вест Хэм Юнайтед багийг талбай дээр нь 8-2 харьцаагаар хожсон зэргээс авахуулаад сайн тоглосоор лигийг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан хэдий ч эцсийн мөчид Ливерпүүл баг 12 түрүүгээ авсан түүх бий.

Тэд нэгдүгээр дивиз рүү 1966 онд унаж 26 жилийн дараа сая нэг дэвшин гарч ирсэн билээ. Дасгалжуулагч Кенни Далглиш 1992 онд Саутгэмптон болон Английн шигшээ багийн 22 настай довтлогч Алан Ширерийг(1992-1996 оны хооронд 138 тоглолтонд оролцон 112 гоолыг оруулсан домогт тоглогч) 3.5 сая фунтээр худалдан авч Роверсийн урд шугамыг батжуулсан бол 1992-93 оны улирлын туршид Челсиийн хамгаалагч Грэм Ле Со, Мидлсборогийн жигүүрийн хагас хамгаалагч Стуарт Риплей болон Ковентри Ситигийн довтлогч Кевин Галлахер, Лидс Юнайтедийн хагас хамгаалагч Дэвид Битти, Саутгэмптоны хаалгач Тим Флауер, Норвич Ситигийн довтлогч Крис Саттон нараар хүчээ зузаатган хүчирхэгжсэнийг дурдах юун. 1994-95 оны улирал тэд Манчестер Юнайтед багийг ардаа орхин Премьер лигт анх удаагаа түрүүлсэн юм.

1998 онд дээрх шилдэг бүрэлдэхүүнүүд тарснаар Роверсийн амжилт буурсаар 1998-99 оны улиралд 19-р байраар доод дивиз рүүгээ унаж, 200-01 улирал Фулхэм багийн хамт дэвшин гарч ирэн шинэ улирал эхлэх үед дасгалжуулагч Грэм Сунесс Роверсийн түүхэн наймааг Эндрю Коулийг 8 сая фунтээр худалдан авснаар хийж, Туркийн шилдэг тоглогч Тугай Керимоглы, Италийн уйгагүй Корради Грабби болон Австралийн арын бүсийн түлхүүр Лукас Нейл нарыг Дэвид Данн, Дэмьен Дафф нар дээр хүч нэмж өгөв. Тухайн улирал Блэкберний амжилт 14 байраар урагшлан хүснэгтийн 6 байраар шалгарсан байна. 2003-04 улирал эхлэхэд Дэвид Данн, Дэмьен Дафф нар өөр баг руу шилжив. Улирал эхлэх үед Сунесс дасгалжуулагч Брет Эмертон, Стивен Рэид, Барри Фергюсон«Английн Эзэнт гүрний одонт» нарыг эгнээндээ нэгтгэсэн ч 15 байраар шалгарав.

2004-05 оны улирал Сунессийн халааг Ньюкасл Юнайтед багийн Марк Хьюз авч Роверсийг «АХХ-ны цомын» хагас шигшээд шалгаруулсныг эс тооцвол лигт өмнөх амжилтыг давтав. Райан Нельсен, Мокоена, Арон, Крейг Беллами худалдан авснаар багийн амжилт тогтворжиж ирсэн гэхэд болно. 2005-06 оны улирал Блэкберн Роверс зургаадугаар байраар шалгарч, «УЕФА-гийн цомын тэмцээний» сонгон шалгаруулах шатанд оролцох эрхийг өвөртөлжээ.

2008 онд Хьюзийн халааг Пол Инс авч 2008-09 оны улирал 15 дугаар байраар шалгарч хангалтгүй дүн аван 2008-10 оны хооронд Англи мэргэжилтэн Сэм Эллардайс 35.56 хувьтайгаар удирдаж байсан бөгөөд Шотланд мэргэжилтэн Стив Кин 2010 оноос удирдаж буй.

Тоглогчид

Одоогийн бүрэлдэхүүн

Үндсэн бүрэлдэхүүн

2011 оны наймдугаар сарын 31.[1]

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д.БайрлалТоглогч









Д.БайрлалТоглогч









Шагналууд

Премьер лигийн Оны онцлох тоглогч

ОнЯлагчБайрлал
2005–06 Крейг БелламиДовтлогч
2006–07 Дэвид БентлиХагас хамгаалагч
2007–08 Роке Санта КрусДовтлогч
2008–09 Стефен ВарнокХамгаалагч/Хагас хамгаалагч
2009–10 Стивен Н'ЗонзиХагас хамгаалагч
2010–11 Пол РобинсонХаалгач

Багийн шагнал

ОгнооШагнал
1994–1995Премьер лиг Түрүү
1884, 1885, 1886, 1890, 1891, 1928АХХ-ны цомын аварга
1882,1960АХХ-ны цомын тэмцээний II байр
1959АХХ-ны өсвөрийн цомын аварга
1998, 2000АХХ-ны өсвөрийн цомын тэмцээний II байр
2002Лигийн цом түрүү
1987Full Members Cup түрүү
1912АХХ-ны Комунити Шиелд түрүү
1882, 1883, 1884, 1885, 1896, 1901,
1902, 1904, 1907, 1909, 1911, 1945
1983, 1985, 1987, 1989, 2007
Ланкаширын өсвөрийн цомын аварга
1993–94Премьер лигийн II байр
1911–12, 1913–14Нэгдүгээр дивизийн (одоогийн Премьер лиг) түрүү
2000–01Нэгдүгээр дивизийн (одоогийн Лигийн АШТ) II байр
1938–39Хоёрдугаах дивизийн (одоогийн Лигийн АШТ) түрүү
1957–58Хоёрдугаар дивизийн II байр
1974–75Гуравдугаар дивизийн (now Нэгдүгээр лиг) түрүү
1979–80Гуравдугаар дивизийн II байр

Премьер лигийн үзүүлэлтүүд

УлиралТХТцХдОГАГГЗОБайрШалгарсан
1992–93422011116846+22714
1993–944225986336+27842УЕФА-гийн цом
1994–954227878039+41891УЕФА Аваргуудын лиг
1995–9638187136147+14617
1996–9738915144243−14213
1997–98381610125752+5586УЕФА-гийн цом
1998–9938714173852−143519Унасан
1999–00
2000–01
2001–02381210165551+44610УЕФА-гийн цом [Лигийн цомын аваргын хувиар]
2002–03381612105243+9606УЕФА-гийн цом
2003–0438128185159−84415
2004–0538915143243−114215
2005–0638196135142+9636УЕФА-гийн цом
2006–0738157165254−2 52 10УЕФА Интертото цом
2007–08381513105048+2 58 7
2008–09381011174060−20 41 15
2009–10381311144155−14 50 10

Менежерүүд

  • Томас Митчелл (1884–1896)
  • Жозеп Уормсли (1896–1903)
  • Роберт Мидлтон (1903–1925)
  • Жек Карр (1922–1926)
  • Боб Кромптон (1926–1930)
  • Артур Барритт (1931–1936)
  • Рэг Тейлор (1936–1938)
  • Боб Кромптон (1938–1941)
  • Эдди Хэпгуд (1944–1947)
  • Уилл Скотт (1947)
  • Жек Брутон (1947–1949)
  • Жеки Бестолл (1949–1953)
  • Жонни Кэри (1953–1958)
  • Долли Дункан (1958–1960)
  • Жек Маршалл (1960–1967)
  • Эдди Квикли (1967–1970)
  • Жонни Кэри (1970–1971)
  • Кен Ферфи (1971–1973)
  • Гордон Ли (1974–1975)
  • Жим Смит (1975–1978)
  • [[Жим Айли] (1978)
  • Жон Пикеринг (1978–1979)
  • Ховард Кендалл (1979–1981)
  • Бобби Сакстон (1981–1986)
  • Дон Маккея (1987–1991)
  • Кенни Далглиш (1991–1995)
  • Рэй-Хартфорд (1995–1996)
  • Рой Хожсон (1997–1998)
  • Брайан Кидд (1998–1999)
  • Грэм Сунесс (2000–2004)
  • Марк Хьюз (2004–2008)
  • Пол Инс (2008)
  • Сэм Эллардайс (2008–)
  • Марк Хьюз (2004–2008)
  • Пол Инс (2008)
  • Сэм Эллардайс (2008–2010)
  • Стив Кин (2010-)

Алдартай тоглогчид

Эшлэл

Холбоос