Олон Улсын Олимпын Хороо

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) (Франц: Comité international olympique, Англи: International Olympic Committee) нь Швейцарийн Лозанна хотод төвтэй Олимпын наадмын төрөл багтдаг спортын холбоодын эрх барих дээд байгууллага юм. Энэхүү байгууллагыг 1894 оны зургаадугаар сарын 23-нд Францын багш, түүхч мэргэжилтэй Пьер де Кубертен болон Грекийн бизнесмен, зохиолч Деметриус Викелас нар үүсгэн байгуулжээ.

Олон Улсын Олимпын Хороо
Comité international olympique (фр.)
International Olympic Committee (англ.)

(ОУОХ)
Олон Улсын Олимпын Хорооны бэлгэдэл
Зорилго:Олимпын наадмыг зохион явуулах, үйл ажиллагааны хангалтыг хянах
Удирдлага:Томас Бах, ерөнхийлөгч
Байгуулагдсан огноо:1894 оны 6 сарын 23
Гишүүдийн тоо:107 хүн (Мэдээ: 2014 оны хоёрдугаар сар, сайн дурын гишүүдийг оролцуулаагүй)
Төв байр:Лозанна, Швейцари
Цахим хуудас:www.olympic.org

МЭӨ 393 - МЭӨ 776 оны хооронд зохион байгуулагдаж байсан олимпын наадмын түүчээ ОУОХ-ны удирдлаган дор 1896 оны дөрөвдүгээр сарын 6-нд Грекийн нийслэл Афин хотноо зохион байгуулагдсан нь орчин үеийн анхны олимпын наадам хэмээн түүхнээ тэмдэглэн үлджээ.

Дэлхийн 203 орон ОУОХ-ны хөдөлгөөнд гишүүн орноор нэгдсэн байдаг ба 134 нэр зүтгэлтэн хүмүүс олимпын хөдөлгөөний бэлгэ тэмдгийн гишүүн алдрыг зүүжээ.

Тэргүүнүүд

ТэргүүнУлсАжилласан огноо
Деметриус ВикеласГрек  Грек1894—1896
Барон Пьер де КубертенФранц  Франц1896—1916 болон 19191925
Барон Годфруа де БлонеШвейцар  Швейцар19161919
Каунт Анри де Байе-ЛатурБельги  Бельги19251942
Зигфрид ЭдстрёмШвейцар  Швейцар19461952 (19421946)
Эвери БрендежАмерикийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс19521972
Лорд Майкл МоррисИрланд  Ирланд19721980
Маркиз Хуан Антонио СамаранчИспани  Испани19802001
Граф Жак РоггеБельги  Бельги20012013
Томас Бах[1]Герман  Герман2013-

Эшлэл

Холбоос

 Commons: Олон Улсын Олимпын Хороо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан