Оросын бүгд найрамдах улсууд

Оросын Холбооны Улсын олон шатласан засаг захиргааны хуваарийн нэгдүгээр зэрэг буюу дээд түвшин, үндсэн, том 83 холбооны махбодийн 21 нь Өөртөө Засах Бүгд Найрамдах Улс (оросоор республика) гэх нэгжийн нутаг билээ.

1. Адыгей
2. Алтай
3. Башкортостан
4. Буриад
5. Дагестан
6. Ингушет
       7. Кабардино-Балкари
8. Халимаг
9. Карачай-Черкеси
10. Карель
11. Коми
       12. Мари Эл
13. Мордова
14. Саха
15. Умард Осети
16. Татарстан
      17. Тува
18. Удмурт
19. Хакас
20. Чечень
21. Чуваш

Энэ нь бүх хүн амын дотор Орос үндэстнээс харьцангуй цөөн тоотой боловч тодорхой орон нутагт анхаармаар олуулаа амьдарсаар ирсэн татар, чуваш, башкир г.м гучаад ард түмэнд гол нутагт нь өөртөө засах эрх эдлүүлж буй хэлбэр юм. Улс дотор ахиад улс байдаг ийм тохиолдол дэлхийд өөр (урьд нь ЗХУ-д байсан) байхгүй.

Сонгогдсон ард түмний нэрээр улсыг овоглоно.

Давуу байдал

Бүгд найрамдах улс нь муж, хязгаар гэх мэт адил зэргийн Оросын холбооны нэгжээс ялгаатай нь өөрийн нэрийн үндэстэн, ястны хэлийг албан ёсны хэл болгож, үндсэн хууль батлах эрхтэй.[1] Ихэнх улсын тэргүүн нь ерөнхийлөгч гэж цоллуулдаг. Татарстан, Башкортостан хоёр хүн амын тоогоор, Чечень, Ингушет хоёр нэрийнхээ ард түмний эзлэх хувиар арай давуу байгаа.

Хүн амын харьцуулалт

БНУ-ын нэрАль тивд буйСонгогдсон ард түмэн1Сонгогдсон ард түмний хэл угсааБНУ-ын хүн амд сонгогдсон ард түмний эзлэх хувь (2010)БНУ-ын хүн амд Орос үндэстэн (2010)Бүх хүн ам (2010)4
АдыгейЕвропАдыг ястанКавказынхан25.2%63.6%440,388
АлтайАзиАлтай ястанТүрэг бүлгийн34.5%56.6%206,195
Умард ОсетиЕвропОсети ястанИран угсаатан65.1%20.8%712,877
БашкортостанЕвропБашкир ястанТүрэг угсаатан29.5%36.1%4,072,102
БуриадАзиБуриад ястанМонгол угсаатан30.0%66.1%972,658
ДагестанЕвропНутгийн 10
өөр ястан2
Ихэнх нь Кавказынхан88.0%3.6%2,576,531
ИнгушетЕвропИнгуш ястанКавказынхан94.1%0.8%467,294
Кабардино-БалкариЕвропКабардай ястан, Балкар ястанКабард - Кавказ, Балкар - Түрэг69.9% (кабард 57.2%,
балкар 12.7%)
22.5%859,802
Карачай-ЧеркесиЕвропКарачай ястан, Черкесс ястанКарачай - Түрэг, Черкес - Кавказ52.9% (карачай 41.0%,
черкес 11.9%)
31.6%478,517
КарельЕвропКарель ястанУрал бүлгийн7.4%82.2%643,548
КомиЕвропКоми ястанУрал бүлгийн23.7%65.1%901,189
Мари ЭлЕвропМари ястанУрал бүлгийн43.9%47.4%696,357
МордоваЕвропМордова ястанУрал бүлгийн40.0%53.4%834,819
СахаАзиСаха ястанТүрэг угсаатан49.9%37.8%958,291
ТатарстанЕвропТатар үндэстэнТүрэг угсаатан53.2%39.7%3,786,358
ТуваАзиТува ястанТүрэг бүлгийн82.0%16.3%307,930
УдмуртЕвропУдмурт ястанУрал бүлгийн28.0%62.2%1,522,761
ЧеченьЕвропЧечень ястанКавказын бүлэг95.3%1.9%1,103,686
ЧувашЕвропЧуваш ястанТүрэг угсаатан67.7%26.9%1,251,599
ХалимагЕвропХалимаг ястанМонгол угсаатан57.4%30.2%289,464
ХакасАзиХакас ястанТүрэг угсаатан12.1%81.7%532,403
Тайлбар:
  1. Кабардино-Балкари, Карачай-Черкесс, Дагестан гуравт хэд хэдэн ард түмэн сонгогджээ.
  2. Дагестанд Агул, Авар, Даргин, Кумык, Лак, Лезги, Ногай, Рутул, Табасаран, Цахур гэх 10 ястан сонгогджээ.

Мөн үзэх

Эшлэл