Татарстан

Бүгд Найрамдах Татарстан Улс (товч. Татарстан; Орос: Республика Татарстан , тат. Татарстан Республикасы) бол Оросын холбооны нэгж (нэгэн Бүгд Найрамдах Улс) юм. Ижилийн холбооны тойрог, Ижилийн эдийн засгийн бүст багтана. Нийслэл нь Казань.

Бүгд Найрамдах Татарстан Улс
Республика Татарстан
Бусад галиглал
 • ТатарТатарстан Республикасы
Flag of Бүгд Найрамдах Татарстан Улс
Бүгд Найрамдах Татарстан Улс Сүлд
Дуулал:
Государственный гимн Республики Татарстан (Орос)
Татарстан Җөмһүрияте Дәүләт гимны (Татар)
"Бүгд Найрамдах Татарстан Улсын төрийн дуулал"[2]
Location of Бүгд Найрамдах Татарстан Улс
Солбицол: 55°33′N 50°56′E / 55.550°N 50.933°E / 55.550; 50.933 50°56′E / 55.550°N 50.933°E / 55.550; 50.933
Улс Орос
Холбооны тойрог[1]Волга
Эдийн засгийн бүс[3]Волга
НийслэлКазань[4]
Засаг захиргаа
  ТөрөлТөрийн Зөвлөл[5]
  Төрийн тэргүүнРустам Минниханов[6]
Газар нутаг
  Нийт67,847 км2 (26,196 миль2)
Хүн ам
 (2021 Тооллого)[8]
  Нийт 4,004,809
  Байр8-р байр
  Нягтрал59.03/км2 (152.9/миль2)
  Хотын нутаг
76.8%
  Хөдөө
23.2%
Иргэдийн нэршилТатарууд
Цагийн бүсUTC+3 (МСЦ[9])
ISO 3166 кодRU-TA
Улсын дугаар16, 116, 716
Албан ёсны хэлТатар[10] • Орос хэл[11]
Вэб сайтtatarstan.ru

Дэвсгэр нутгийн талбай - 68,000 км2[12] (Монголынхтой зүйрлэвэл Увс аймаг шиг). 2010 онд 3,786,488[13] хүн амтай гэж тоологдсон нь ОХУ-ын одоогийн холбооны 83 нэгжээс 8-рт, 21 БНУ-аас 2-р олон (Башкортостаны дараах) хүн амтай нь гэж үзэгдэнэ. Хүн амын 53% (2,012,571) нь Татар, 39.7% нь Орос. Орос хэлнээс гадна Татар хэл албан ёсны эрхтэй.

ЗХУ-ын үед Автономит Бүгд Найрамдах Улсын статустай байсан бөгөөд ОХУ байгуулагдахад Бүгд Найрамдах Улс болжээ. Татарстан нь 1992 онд тусгаар тогтнолоо зарласан боловч 1994 онд түүнээсээ татгалзсан аж.

Нэр

Энэ улс орныг Татар хэлээр ЗХУ-ын үеэс одоог (ОХУ-ын үед) хүртэл "Татарстан" хэмээн нэрийдэж байна. Татар+-стан хэмээх бүтээвэр нь Монгол хэлнээ «Татар орон», «Татар улс», «Татарын газар» гэж бууна. Тэгвэл Орос хэлээр ЗХУ-ын ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд байх үед нь "Тата́рия" гэж байжээ. Үүний -ия дагавар нь Монголоор бас л «орон», «улс», «-ын газар» гэсэн утгатай. Харин ОХУ-ын үед Оросоор "Татарста́н" гэж нэрийдэх болсон.

Монголоор 1991 оноос өмнө Татар гэж бичиж байв.[14] Харин одоогийн (1991 онд үүссэн) энэ улсыг "Афганистан", "Пакистан" гэдгийн адилаар Татарстан гэж бичиж эхэлжээ. Богиноор бичсэн ч гэсэн (а́ = аа) Татаар, Татарстаан гэж бичсэн мэт уртаар дууддаг.

Газар нутаг

Дорнод Европын тэгш талын төв хэсэгт Москвагаас дорно зүгт барагцаагаар 800 км зайнд Уралын нурууны баруун тийш нилээд зайнд алслаж Татарстан (Татар орон) байрладаг. Нутгийн зүүн хойноос баруун урагш Кама мөрөн (тат. Чулман) шувтлан урсаж нутгийн баруун урд үзүүрт Ижил мөрөнд (Орос: Волга; тат. Идел) цутгадаг.

Эх сурвалж

Цахим холбоос

 Commons: Татарстан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан